Мэдээ / Jun 08, 2018

“ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ VISA-ТАЙ ХАМТ” УРАМШУУЛАЛТ АЯНЫ ЭРХИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

ХХБанк Visa карт эзэмшигчиддээ ОХУ-д зохион байгуулагдаж буй 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэн болох урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс 2018 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл зарласан билээ.

 

 

Аянд Visa карт шинээр авсан болон картаа ашиглан худалдан авалт хийсэн нийт харилцагчид хамрагдлаа.
2018 оны 5-р сарын 31-ний өдөр МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс шууд дамжуулан тодруулж, 2018 оны 6-р сарын 6-ны өдөр ДАШТ-ийг хосоороо үзэх эрхийн бичгийг эздэд нь  гардуулан өглөө.

 

 

Түүнчлэн ХХБанктай хамтран ажилладаг үйлчилгээний байгууллагуудын дунд гүйлгээний урамшуулалт аяныг зарласан ба амжилттай оролцсон 6 байгууллагыг шалгаруулж хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолтуудыг тус тус үзэх VIP эрхийг гардууллаа.

 

Энэхүү VIP багцад:

  • Дээд зэрэглэлийн зочид буудалд амрах эрх
  • ДАШТ тоглолтыг хосоороо үзэх билет
  • Тусгай хөтөлбөрөөр групп аялалд хамрагдах
  • Хөтөлбөрийн туршид тусгай унаагаар үйлчлүүлэх
  • Хөтөлбөрийн хэрэгцээний Visa урьдчилсан төлбөрт карт
  • Дурсгалын зүйлс
  • Онгоцны билетийн зардлууд тус тус багтсан.

Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр гэгддэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх эрхийн эзэд болсон харилцагчиддаа баяр хүргэж амжилт хүсье.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт