Мэдээ / May 03, 2018

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Хагас шигшээ тоглолтыг үзэх боломж нэмэгдлээ!

ХХБанкны харилцагч бүрд олгогдсон 6 орон бүхий урамшууллын кодоо ашиглан Та бусдад Visa карт санал болгон захиалуулсанаар Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Хагас шигшээ тоглолтыг үзэх урамшууллын эрх авах боломжтой боллоо. Та өөрийн урамшууллын кодыг хэдэн ч хүнд өгч Visa карт захиалуулж болох ба урамшууллын кодоор захиалсан карт бүрт эрх үүснэ. Урамшууллын код буюу промо кодоо TDB Online аппликейшн болон www.ebank.mn сайтаар нэвтрэн урамшуулал цэснээс харж, бусдад санал болгоорой.


Таны захиалсан шинэ картад дараах эрх үүснэ. Үүнд:


 - Энгийн Visa карт авбал 1 эрх,
 - Алтан Visa карт болон Лэйди премиум Visa карт авбал 2 эрх,
 - Платинум Visa карт авбал 3 эрхийг тус тус олгоно.


Мөн таны Visa картаа ашиглан хийсэн 100’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрд 1 эрх, payWave ашиглан хийсэн 50’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрд 1 эрх тус тус олгогдоно. Дотоодод буюу Монгол улсад гүйлгээ хийх тохиолдолд зөвхөн ХХБ-ны ПОС машинаар хийгдсэн гүйлгээнд урамшуулал олгоно. 


Аян 2018 оны 5-р сарын 29-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд шалгаруулалтыг 2018 оны 5-р сарын 30-ны өдөр МҮОНРТелевизийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

Хөгжил дэвшилд хамтдаа

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих