Мэдээ / Aug 20, 2009

ХХБ АТМ ашиглан Суурин утасны төлбөр төлөх үйлчилгээг нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Монголын Цахилгаан Холбоо ХК (МЦХ ХК) хамтран суурин утасны төлбөрийг АТМ ашиглан төлөх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү үйлчилгээ нь ХХБ-ны карт эзэмшигчдэд зориулагдсан бөгөөд ХХБ-ны хамгийн ойр байрлах дурын АТМ ашиглан МЦХ ХК-ийн суурин утасны төлбөрөө 24 цагийн турш, хүссэн үедээ гүйцэтгэх боломжийг нийт карт эзэмшигчиддээ олгож буй юм.

Карт эзэмшигч та АТМ ашиглан төлбөрийн картаасаа суурин утасны төлбөрөө төлөхдөө заавал банкинд ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд харин МЦХ ХК-ийн 109, 1109 лавлах дугаараас өөрийн утасны төлбөрийн дүнгээ лавлан авсны дараа гүйлгээг гүйцэтгэх шаардлагатай. Уг үйлчилгээг ашиглан МЦХ ХК-ний нийслэлийн 3, 5, 6, 70-аар эхэлсэн дугаарын төлбөрийг хийх ба Төмөр замын холбооны 24, 25-аар эхэлсэн дугаарын төлбөр хийгдэхгүй юм.

АТМ дээрх бусад үйлчилгээний талаарх мэдээллийг энд дарж авна уу.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт