Мэдээ / Jan 09, 2018

Худалдаа, хөгжлийн банк санхүүгийн боловсролыг дэмжигч банкаар шалгарлаа

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ   аянд Худалдаа, хөгжлийн банк манлайлан оролцож  санхүүгийн боловсролыг дэмжигч банк гэдгээ харууллаа.

Энэхүү аянд Худалдаа, хөгжлийн банк 6 дахь жилдээ амжилттай оролцож байна.  Аяны хүрээнд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг олгох сургалт, мэдээ мэдээллээр хангах, сурталчилах ажлуудыг зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 2000 орчим сурагчдад санхүүгийн мэдлэг олгох анхан шатны сургалт, их дээд сургуулийн 600 гаруй оюутан залууст хуримтлал, хувийн санхүү, даатгал, үнэт цаасны талаарх мэдлэг олгох ахисан түвшний сургалтыг тус тус хийж харилцагч байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан  өдөрлөг, уулзалтуудыг зохион байгууллаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих