Мэдээ / Aug 20, 2009

ХХБанкны тамирчид

2009 оны Банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь жилдээ амжилттай явагдаж, Худалдаа, хөгжлийн банкны баг тамирчид хурд хүч, авъяас чадвараараа тэргүүлэн 1-р байр эзлэж, "АЛТАН МЕДАЛЬ", шилжин явах цомыг хүртэж, спортын гарамгай амжилт гарган, шилдэг баг тамирчидтай, хүчирхэг банк гэдгээ дахин нотоллоо. Уг тэмцээнд банкаа төлөөлөн оролцсон нийт тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын эрч хүчээр үргэлж бялхаж явахын ерөөл дэвшүүлж, ажилд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг банкны нийт хамт олны зүгээс хүсэн ерөөж байна. Мөн манай банкны ХАБГ-ын ажилтан, спортын мастер Б.Ганболд Заалны хөлбөмбөгийн "Шилдэг довтлогч"-оор шалгарсанд баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын аз жаргалыг хүсч, банкныхаа нэрийг байнга өргөж явахыг ерөөе. Ийнхүү манай баг тамирчид энэ жилийн заалны хөлбөмбөгийн шилдэгээр шалгарсан тул банкныхаа 20 жилийн ойг тохиолдуулан 2010 оны Банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт