Мэдээ / Aug 20, 2009

Худалдаа, хөгжлийн банкны Сансар салбар шинэ байранд орлоо

ХХБ-ны SKY их дэлгүүрт байрладаг байсан Сансар салбар байршлаа өөрчилж, шинэ байранд орлоо. Сансар салбарын шинэ байр БЗД-ийн Энхтайвны өргөн чөлөөнд, 2-р эмнэлгийн баруун талын "Номноо" цамхагт байрлаж байгаа ба харилцагчдад хадгаламж, зээл, харилцах, гуйвуулга зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлэх юм. ХХБ нийслэл болон орон нутагт 24 салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, харилцагчдын эрэлт хэрэгцээг байнга судлан, харилцагчиддаа илүү ойрхон, эрх ашигт нь нийцсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлсээр ирсэн билээ. Энэ онд мөн ХХБ гурван шинэ салбар нээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт