Мэдээ / Aug 20, 2009

ХХБ Швед кроноор мөнгөн гуйвуулга, валютын арилжаа хийж эхэллээ

Монголд анх удаа Худалдаа, хөгжлийн банк нь Швед Улсын NORDEA BANK AB банкинд шинээр ностро данс нээж хоёр орны хооронд Шведийн кроноор арилжаа хийж эхлэх боломж бүрдүүлсэнээ дуулгахад таатай байна. ХХБ нь олон улсын 80 гаруй санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаа тогтоосон бөгөөд төлбөр тооцоогоороо тэргүүлэгч 24 банкинд корреспондент данстай, 14 төрлийн гадаад валютаар гүйлгээ хийдэг юм. ХХБ нь харилцагчидаа зориулан олон улсад хэрэглэгдэх Швед кроноор хурдан шуурхай, найдвартай, хямд зардлаар төлбөр тооцоо хийх боломжийг олгож байна. Шведэд шинэ данс нээснээр, ХХБ нь Монголын банкны салбарыг дэлхийд таниулсан санхүүгийн нүүр царай гэдгээ дахин нотоллоо.

Улс Корреспондент банк SWIFT код Валют Ностро данс
STOCKHOLM, SWEDEN NORDEA BANK AB NDEASESS SEK 39527705290

Хүү шимтгэл

Гадаад гуйвуулга хийхэд
  • Швед крон
  • 0.05%

    /минимум 10 ам.доллар, максимум 30 ам.доллар/
    Хэрэв харилцагчийн өгсөн мэдээлэл буруу эсвэл дутуу байснаас шалтгаалан Шведийн кроны төлбөр буцаж ирсэн тохиолдолд гадаадын банкны авах шимтгэлийг буцаж ирсэн төлбөрийн дүнгээс суутган харилцагчид олгоно.
    Арилжааны банкуудын харилцах дансанд бэлэн валют тушаахад
  • Швед крон
  • 1 %
    Харилцагчийн хүсэлтээр гадаадын банкинд төлбөрийн талаарх залруулга, төлбөрийг буцаан дуудах хүсэлтийг илгээхэд
  • Швед крон
  • 150 $


    Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих