Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх

Тайваны импортыг дэмжих зээл

Худалдаа, хөгжлийн банк ба Тайванийн Экспорт Импортын Банк хамтран Тайвань улсаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, холбогдох үйлчилгээг худалдан авах, импортлох зориулалттай санхүүжилтийг харилцагч та бүхэндээ санал болгож байна.

Санхүүжилтын хэлбэр

Санхүүжилтийг Тайванд үйлдвэрлэсэн үйлвэрлэлийн болон бусад техник, тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүнийг импортлоход зориулсан зээлийн хэлбэрээр хийнэ.
Импортлож буй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 85 хувийг Taiwan EXIM банкаар санхүүжүүлэх ба үлдэх 15 хувийг импортлогч өөрөө санхүүжүүлнэ.

Санхүүжилтийн дүн

Санхүүжилт ам.доллараар байх ба дээд хэмжээ нь 6,000,000.00 (зургаан сая) ам.доллараас хэтрэхгүй байна.

Санхүүжилтийн хугацаа

  • 6 сараас 2 жил хүртэл (зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа нь 12 сар хүртэл)

Санүүжилтийн хүү

Санхүүжилтийн дүн, хугацаа болон бусад шалгууруудын үндсэн дээр суурь хүү дээр эрсдэлийн үнэлгээг нэмж танд олгох санхүүжилтийн хүүг тооцно.

Санхүүжүүлж болох бараа бүтээгдэхүүн

  1. Машин механизм, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  2. Металл, металл бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл
  3. Тээврийн хэрэгсэл, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  4. Компьютер, компьютерийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч, програм хангамж
  5. Цахилгаан холбооны болон электрон тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  6. Нарийн технологийн тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  7. Өндөр технологийн электрон тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  8. Оффисын тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  9. Эмнэлэгийн тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  10. Байгаль хамгаалах тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн
  11. Цахилгаан тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн, цахилгааны утас, кабель
  12. Оёдлын машин, биеийн тамирын тоног төхөөрөмж, түүнд дагалдах бүтээгдэхүүн

Бусад удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаар жич лавлана уу

Тавигдах шаардлага

  • Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг ХХБ-ны харилцагч байх
  • Үйл ажиллагаагаа 1-ээс дээш жил явуулсан байх
  • Зээлжих даацтай, бизнесийн тогтвортой үйл ажиллагаатай
  • Хугацаа хэтэрсэн өглөг, өргүй байх
  • Тайваний экспортлогчтой худалдааны түнш байх
  • Шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх
  • Гэрээнийхээ 15 хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх
  • Ердийн зээл авахад шаардагдах бусад нөхцөл

     

Холбоо барих, Солонгос болон Тайваний импортыг дэмжих зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Байгууллагын банкны газар
Утас: +976 11 326926, 327029
Факс: +976 11 318723
Call centre: 1977
Имэйл: cbd@tdbm.mn

2011-12-15

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.