Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Интернэт худалдаа

Үйлчилгээний байгууллагын хувьд интернэтээр төлбөр тооцоогоо хүлээн авах нь бизнесийн сайхан боломжуудыг олгохоос гадна нууцлалын, интернэт луйвартай холбоотой зарим нэг асуудал үүсдэг.  Эдгээрийг Verified by Visa (VbV) технологиор бүрэн зохицуулж болно. VbV-ийг ашигласнаар үйлчилгээний байгууллагын интернэтээр хийгдэх худалдаа нэмэгдэхээс гадна худалдан авагчдад тань өөрсдийн картаа ашиглан эрсдэлгүй худалдаа хийж байгаа гэсэн баталгааг өгдөг. Учир нь VbV нь худалдан авалт болгоны тооцоог хийх үед онлайн /Real Time/-аар баталгаажуулж /Verification/ байх технологи бөгөөд ерөнхийд нь үйлчилгээний байгууллагын хувьд Verified by Visa хэрэглэн интернэтээр худалдаа хийснээр:

  • Аюулгүй төлбөрийн баталгаа;
  • Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой болон маркетингийн зардал хэмнэх боломж;
  • Бараа үйлчилгээний борлуулалтын өсөлт;
  • Борлуулалттай холбоотой маргаан, луйварын асуудал үгүй болно;
  • Хэрэглэгчдийн итгэл нэмэгдснээр интернэтээр хийх худалдаа ихсэнэ;
  • Сурталчилгаа, идэвхижүүлэлтийн өргөн боломж;
  • VbV ашигласнаар өөрийн интернэт үйлчилгээний байгууллагыг аюулгүй, баталгаатай сайт /Website/ болгоно.

Интернэтээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад өгөх зөвлөгөө:

Verified by Visa нь интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ба Visa карт эзэмшигчдэд интернэтээр худалдан авалт хийх үед уг гүйлгээг хамгаалалтын өндөр түвшинд  хийгдэх баталгаа өгдөг шинэ үйлчилгээ юм.
Гэмт хэрэг, луйврын шинжтэй эрсдлээс хамгаалахын тулд хэрэглэгчийг интернэт худалдан авалт хийж байх үед Visa карт олгогч байгууллага нь уг хэрэглэгч мөн эсэхийг шалгах бөгөөд ингэснээр карт эзэмшигч давхар давхар хамгаалалт дор гүйлгээгээ хийдэг.
Verified by Visa нь интернэт худалдааны аюулгүй байдлыг хангах шинэ түвшний хамгаалалтын үйлчилгээ бөгөөд гол онцлог нь хэрэглэгчийг худалдан авалт хийж байх яг тэр мөчид нь таних юм. Хэрэглэгчийн таних үйл ажиллагааны үед энэхүү систем нь үйлчилгээний байгууллагуудад үр дүнг нь тэр дор нь мэдэгддэг бөгөөд энэ нь танай байгууллага болон хэрэглэгчдэд зардал багатай, аюулгүй интернэт худалдааны сайхан боломжийг олгож байгаа хэрэг юм.

Verified by Visa-г ашигласнаар үйлчилгээний байгууллагуудад олгогдох давуу талууд:

Карт ашиглан интернэтээр хийх гүйлгээг ихэсгэсэн бөгөөд энэ нь нууцлалын  өндөр зэрэглэл бүхий интернэт худалдааны төлбөрийн систем хэрэглэж хэрэглэгчдийн ая тухтай худалдан авалт хийх орчинг бүрдүүлнэ.

Карт эзэмшигчтэй холбоотой гардаг маргааны шинжтэй асуудлыг эрс багасгана. Учир нь Verified by Visa нь хэрэглэгчийг худалдан авалт хийж байх яг тэр мөчид нь таньж үйлчилгээний байгууллагуудад мэдээлдэг.

Хэрэглэгчтэй шууд харьцаж байгаа тул гүйлгээний зардал харьцангуй бага байна.

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.