Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Банкны товч танилцуулга

Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны цагаан морин жил УБЕХ-ны Гадаад тооцооны газрын орлогч дарга Д.Сүх-Эрдэнэ, Тооцоолох төвийн дарга Б.Мэдрээ нарын хэсэг залуус УБЕХ-ны Гадаад тооцооны газрын бааз суурийг түшиглэн арилжааны банк байгуулах саналыг Засгийн газарт өргөн барьсан нь сайшаагдан, БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10-р сарын 19-ний өдрийн 71 тоот тогтоолоор хувь нийлүүлсэн, аж ахуйн тооцоотой Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) байгуулах тухай анхны шийдвэр гарчээ. Улмаар энэ шийдвэр гарсантай холбогдуулан УБЕХ-ны даргын 1991 оны 1-р сарын 1-ний өдрийн 3/19 тоот тушаалаар УБЕХ-ны Гадаад тооцооны газрыг татан буулгаж, Хувь нийлүүлсэн Худалдаа, хөгжлийн банкийг байгуулж, Ерөнхий захирлаар Д.Сүх-Эрдэнийг томилсон түүхтэй юм.

Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч банк байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 23 жилийн турш манлайлсаар ирсэн нь ХХБ-ны бахархал билээ.

Санхүүгийн голлох үзүүлэлт: 2013.03.31-ний байдлаар

Нийт актив - 3072.8 тэрбум төгрөг
Өөрийн хөрөнгө - 312.7 тэрбум төгрөг

Татварын дараах ашиг- 2010 онд  20.7 тэрбум, 2011 онд 48.5 тэрбум, 2012 онд 64.8 тэрбум, 2013 оны 1-р улирлын байдлаар 17,3 тэрбум төгрөг байна.

Монгол улсын Шилдэг байгууллагын банк:

Дотоодын тэргүүлэх 400 гаруй байгууллага ХХБ-ны харилцагч бөгөөд тэдэнд төслийн болон хөрөнгийн санхүүжилт, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, санхүүгийн зөвлөгөө, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг чадварлаг мэргэжилтнүүд байгууллагын харилцагчиддаа хүргэдэг.

Өнөөдрийн байдлаар ХХБ Монгол улсын байгууллагын бизнесийн 28,5 хувийг дангаараа санхүүжүүлж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 50 хувийг мөн л дангаараа гүйцэтгэж байгаа нь байгууллагын зах зээлд хамгийн өндөр туршлагатай, нэр хүнд бүхий банк юм.

Их Британийн “Global banking and finance review” байгууллагаас ХХБ-ийг “Монгол улсын шилдэг байгууллагын банк” шагналаар өргөмжилсөн юм.

2013 оны 3-р сарын 31-ний байдлаар томоохон байгууллагуудад олгосон зээлийн багц 969.9 тэрбум төгрөг, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн хэмжээ 91.6 тэрбум төгрөг байна.

Иргэдийн зах зээлд анхдагч бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч банк:

  • Монгол улсад анх удаа олон улсын SWIFT сүлжээнд холбогдож, дотоодын зах зээлд хамгийн олон буюу 14  нэр төрлийн валютаар гүйлгээ хийдэг.
  • Гар утсаараа банкны үйлчилгээг авах Most Money үйлчилгээг цогцоор нь 2012 оны 9-р сард Монголд анх удаа нэвтрүүлж, 2013.03.31-ний байдлаар 17,000 хэрэглэгчтэй боллоо.
  • Лояалти урамшууллын картын системийг Монголд анх удаа нэвтрүүлж, картын хамгийн өргөн сүлжээ, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг зах зээлд бий болгож, хамгийн сүүлд 2012 оны 10-р сард юань, төгрөг, долларын 3-н данс бүхий China union pay картыг Монголчууддаа хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод  35, хөдөө орон нутагт 10 салбар, тооцооны төв, касс болон бэлэн мөнгөний 160 АТМ, 1948 гаруй пос терминалаар харилцагчиддаа үйлчилдэг.

Олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч ХХБ:

  • Азийн Хөгжлийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас санхүүжилт авч байсан Монголын анхны банк.
  • 2006 онд арилжааны банкуудаас анх удаа өөрийн үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар үнэлгээ хийлгэн, банкны үйл ажиллагаа “Тогтвортой, сайн” үнэлгээг авсан.
  • Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд 75 сая ам долларын бондыг 2007 онд,  175 сая ам.долларын бонд (тус бондын 25 сая ам.долларын бонд нь хоёрдогч өглөг хэлбэрээр) 2010 онд, дахин 300 сая ам.долларын бондыг олон улсад 3 дахь удаагаа 2012 онд амжилттай арилжаалсан.
  • 2012 оны 2-р сард дэлхийд тэргүүлэгч “Goldman Sachs” групп Монгол улсын ХХБ-ны 4,8 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь нэр хүндийн хэрэг байлаа.
Олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, 34 гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн зээлийг олгож, Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг.

Шагналууд:

2012 он       

  • Гадаад төлбөр тооцооны шилдэг чанарын шагнал, Commerzbank AG,
  • Монгол улсын шилдэг байгууллагын банк, Global banking and finance review,
  • Монгол улсын Шилдэг банк, Finance Asia сэтгүүл,
  • Худалдааны санхүүжилтийн шилдэг банк, GTR сэтгүүл,

2011 он       

  • Хөрөнгө оруулалтын элч, Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар,
  • Худалдааны санхүүжилтийн шилдэг банк, GTR сэтгүүл,

2010 он      

  • Монгол улсын шилдэг банк, МҮХАҮТ,

Банкны үнэлгээ – Moody’s үнэлгээний байгууллагын үнэлгээ

TDB

УХ/БХ Татан төвлөрүүлсэн хөрөнгө (Гадаад валютаар)

B2/NP

TDB

УХ/БХ Татан төвлөрүүлсэн хөрөнгө (Дотоод валютаар)

B1/NP

TDB

УХ/БХ Үнэлгээ авагч байгууллагын зэрэглэл

B1/NP

TDB

Хоёрдогч үнэт цаас    (Гадаад валютаар)

B2

TDB

Хэтийн төлөв

Тогтвортой

2013-03-31

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.