Home | Монгол   
TDB Internet bankTDB TDB TDB Current accountTDB TDB TDB Card accountTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Trade and Development Bank of Mongolia

MoneyGram үйлчилгээ

Худалдаа, хөгжлийн банк нь дэлхийн өнцөг булан бүрт иргэд,хувь хүмүүсийн хооронд бэлэн мөнгийг маш хурдан шуурхай шилжүүлэх MoneyGram үйлчлгээгээр та бүхэнд үйлчилж байна. Энэхүү үйлчилгээ нь  хоромхон хугацаанд найдвартай, энгийн хялбар замаар гадаад руу мөнгө шилжүүлэх эсвэл гадаадаас мөнгө хүлээн авахад нэн тохиромжтой, иргэд хоорондын хувийн шилжүүлгийн хамгийн сүүлийн үеийн шинэлэг хэлбэр юм.

Та MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлснээр:

  • Дэлхийн 190 гаруй орны 190,000 үйлчилгээний цэгүүдээр үйлчилгээ үзүүлэх боломжтой;
  • Ижил төрлийн үйлчилгээнүүдээс хамгийн хямд тарифтай;
  • Ердөө л 10 минутын дотор төлбөрөө ам.доллараар шилжүүлэх болон ам.доллар, еврогоор хүлээн авах боломжтой;
  • Тус банкинд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй;
  • Мөнгө шилжүүлэх бүрдээ, 10 үгэнд багтсан мэдээллийг үнэгүй дамжуулах боломжтой;

Хэрвээ та MoneyGram үйлчилгээгээр гадаад руу мөнгө шилжүүлэх эсвэл хүлээн авах гэж байгаа бол дэлхийн 190 гаруй оронд байрлах үйлчилгээий цэгүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг (улс, хот, утас, хаяг, ажиллах цаг) энд дарж үзнэ үү!

Хэрэв Та MoneyGram үйлчилгээгээр мөнгө шилжүүлэх гэж байгаа бол:

  • Банкинд ямар нэгэн данстай байх, эсвэл зээлийн карт эзэмшдэг байх шаардлагагүй;
  • Та биеийн байцаалтаа авчрах ёстой;
  • Төлбөр шилжүүлэх товч маягтыг бөглөнө;
  • Шилжүүлэх мөнгөн дүнгээсээ гадна үйлчилгээний тарифийг төлнө;
  • MoneyGram үйлчилгээний нууц дугаарыг банкнаас танд олгоно;
  • Энэхүү нууц дугаарыг та зөвхөн төлбөр хүлээн авагчид өөрөө мэдэгдэх ёстой;
  • Мөн та мөнгө шилжүүлэхдээ хүлээн авагчид богино хэмжээний мэдээллийг дамжуулах боломжтой;

Хэрэв та MoneyGram үйлчилгээгээр мөнгө хүлээн авах гэж байгаа бол:

  • Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой;
  • Та мөнгөө авахын тулд биеийн байцаалтаа банкинд авчрах шаардлагатай;
  • Төлбөр хүлээн авах товч маягтыг бөглөнө;
  • Та ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй;

Та Худалдаа, хөгжлийн банкны болон Хадгаламж банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Эрэл банкны аль ч салбар тооцооны төвүүдэд очиж MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжтой.
Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ руу MoneyGram үйлчилгээгээр мөнгө шилжүүлэхэд хөнгөлттэй тарифаар үйлчилгээ үзүүлж байна.

Гүйлгээний дүн Үндсэн шимтгэл Хятад улс руу
1-100 ам.доллар 12 ам.доллар 9 ам.доллар
100.01-200 ам.доллар 15 ам.доллар 9 ам.доллар
200.01-400 ам.доллар 20 ам.доллар 9 ам.доллар
400.01-600 ам.доллар 30 ам.доллар 20 ам.доллар
600.01-800 ам.доллар 40 ам.доллар 20 ам.доллар
800.01-1 000 ам.доллар 50 ам.доллар 30 ам.доллар
1 000.01-1 200 ам.доллар 60 ам.доллар 50 ам.доллар
1 200.01-1 500 ам.доллар 70 ам.доллар 50 ам.доллар
1 500.01-1 800 ам.доллар 80 ам.доллар 80 ам.доллар
1 800.01-2 500 ам.доллар 100 ам.доллар 100 ам.доллар
2 500.01-5 000 ам.доллар 150 ам.доллар 150 ам.доллар
5 000.01-7 500 ам.доллар 250 ам.доллар 250 ам.доллар
7 500.01-10 000 ам.доллар 300 ам.доллар 300 ам.доллар

Мөн БНСУ-д байгаа Монголчуудад зориулан MoneyGram үйлчилгээ нь Монгол улс руу хамгийн бага шимтгэлээр мөнгө шилжүүлэх боломжийг олгож байна.

Гүйлгээний дүн Шимтгэл
0.01-2,000.00 5.00 ам.доллар
2,000.01-5,000.00 10.00 ам.доллар
5,000.01-10,000.00 15.00 ам.доллар

Монгол руу хямдралтай тарифаар мөнгө шилжүүлж буй Сөүл дахь агентын мэдээлэл:
Woori bank, хаяг: Jongno-gu, Hyehwa-dong 132-1. Утас: 365-5000 #7

Холбоо барих, Moneygram үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Иргэдийн банкны газар
Утас: (976-11) 312362, 327297
Факс: (976-11) 311618
Call centre: (976-11) 326289
Э-шуудан: moneygram@tdbm.mn

Холбогдох линкүүд:

2010-05-24

News
EMV Visa Card

Trade & Development bank of Mongolia has begun issuing EMV chip-based payment cards, which is a secure e-payment card providing security for all electronic banking transactions (ATM, POS and Web).

2010-08-19
Immediate money transfer service

Successful cooperation between Trade and Development Bank of Mongolia and Korean Exchange Bank has signed the agreement to launch an immediate money transfer service “Easy One” for individuals, students, and who having a business with Korea or living in Korea.

2010-08-18
TDB has selected the official provider bank of financial services in Tianjin city free trade port zone
2010-06-07
TDB signed an agreement with “Center for overseas employment” LCC
2010-05-28
Subscribe your mail for newsletters.
Credit cards
www.bankcard.mn
Internet bank
www.ebank.mn
SME Handbook  
mongolia.smetoolkit.org/mongolia/en  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Contact us | About us | News | Awards | Site map