|
Түгээмэл асуултууд ХХБ-ны иргэдэд зориулсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас олж авах вэ? Хэрэв та ХХБ-ны иргэдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүний тухай мэдээлэл авахыг хүсвэл тус банкны салбарын данс хариуцсан ажилтануудтай уулзан мэдээлэл, зөвлөгөө авч болно. Утсаар мэдээлэл авах бол тус банкны 1977 утсанд холбогдоорой.
Аливаа зээлийн хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэж өгөх вэ? Банк зээл хүсэгчээс зээлийн материалыг бүрэн хүлээж авснаас хойш ажлын 2-5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Зээл олгохдоо ямар нэгэн шимтгэл авдаг уу? Зээл олгохдоо судалгааны шимтгэл нэг удаа авна.
Зээлийг хугацаанаас өмнө төлж болох уу? Болно. Энэ тохиолдолд та зөвхөн зээл ашигласан хугацааны зээлийн хүүг л төлнө.
Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа бий юу? Зээлийн төрлөөс хамааран үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа өөр өөр байна.
Жишээ нь: Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд эхний 6 сар үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Зээл олгогдсон өдрөөс эхлэн зээлийн хүүг сар бүр төлнө.
Сар бүрийн зээлийн төлбөрөө хаана төлж байх ёстой вэ? Зээл авсан салбартаа юу? Зээлийн төлбөрийг аль ч салбараас төлж болно. Хамгийн гол нь төлбөр төлөх дансны дугаараа зөв бөглөх ёстой. Мөн хуваарьт өдрөөс өмнө төлөх тохиолдолд данс хариуцсан ажилтанд заавал мэдэгдэх шаардлагатай.
Өөр банкнаас авсан бизнесийн зээлийг шилжүүлж болох уу? Хэвийн төлөлттэй зээлийг шилжүүлж болно. Энэ тохиолдолд шинээр зээл олгохтой адил шаардлагын дагуу бүх судалгаа хийгдэнэ.
Зээлийн хугацааг сунгаж болох уу? Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацааг зөвхөн 1 удаа сунгаж болно. Энэ тохиолдолд зээлийн хугацаа дуусахаас ажлын 14-с доошгүй хоногийн өмнө хүсэлтээ бичгээр өгнө. Данс хариуцсан ажилтан хүсэлтээс гадна нэмэлт материал шаардаж болно. 2011-12-16
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
|