Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Германы KfW банкны төслийн зээл

Германы KfW банкны эх үүсвэрээр “Хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын төслийн зээл” нь 2008 оны 3-р сараас хэрэгжиж эхлээд байна.

Зээлийн зорилго

Монгол улсын экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих үйл ажилд дараах хэлбэрүүдээр туслалцаа үзүүлэх. Үүнд:

  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгох урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн боломжийг нэмэгдүүлэх
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх

Банкнаас тавигдах шаардлага

  • Монгол улсад бүртгэлтэй, хувийн өмч давамгайлсан (51 ба түүнээс дээш хувийн), аж ахуйн нэгж байх
  • Бизнесийн тогтвортой үйл ажиллагаатай, зээлжих даацтай байх
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10% төлдөг
  • Өмнө авсан хугацаа хэтэрсэн зээлийн өр, арилжааны өглөггүй, төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх
  • Цэвэр үйл ажиллагааны орлого ба өрийн харьцаа 1.3-аас багагүй байх

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ 250,000 евро хүртэл бөгөөд үүнээс дээш дүнтэй төсөлд ХБНГУ-ын KfW банкнаас зөвшөөрөл авна
Зээлийн хугацаа 5 жил хүртэл
Үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 2 жил
Хүү  жилийн 7.25 – 10%
Хүү болон үндсэн зээлийн төлбөр Зээл анх олгосон валютаар эргэж төлөгдөнө.
Зээлдэгч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
  • 150-иас илүүгүй ажиллагсадтай байх
  • Зээлийг зөвхөн экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад буюу үйлдвэрийн тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулах
  • Санхүү, төлбөрийн чадвартай байх
  • Зээлийн барьцаа, баталгаа зэрэг арилжааны банкны зээл олгоход тавьдаг бүхий л шаардлагыг хангасан байх
Зээлийн эх үүсвэрийг зарцуулахыг хорьсон төсвийн төрлүүд
  • Өмнөх өр төлбөрийг барагдуулах
  • Төслийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашиглах

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.