|
TDB-д дадлага хийлгэх зарчим Оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практикийн мэдлэгийг өргөжүүлэх, банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцуулах, ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгодог.
Банкнаас оюутнуудын дунд зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон оюутнууд давуу талтай .
1. Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага:
- Их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш курсын оюутан;
- Сурлагын голч дүн 3,2 буюу түүнээс дээш (Сурлагын голч дүн өндөр байх нь дадлага хийх боломжийг нэмэгдүүлнэ);
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой;
- Шинийг санаачлагч, нийгмийн идэвхтэй байх;
- Биеэ зөв, боловсон авч явдаг байх.
2. Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал:
- Их, дээд сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт;
- Оюутны сурлагын голч дүн (Тухайн сургуулийн сургалтын албанаас авснаар баталгаажна);
- Оюутны дадлага хийх удирдамж;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Эрдэм шинжилгээний ажил болон бусад уралдаан, тэмцээний өргөмжлөл, дурсамжийн хуулбар;
- 1 хувь цээж зураг;
- Анкет.
3. Дадлага хийлгэх зөвшөөрөл олгох
Худалдаа, хөгжлийн банкны Захиргаа, хүний нөөцийн газраас оюутны материалыг судалж ажлын 3 хоногт багтаан дадлага хийлгэх эсэх талаар хариу өгнө. Дадлага хийлгэхээр бол дадлагын томилолт олгоно.
4. Дадлага хийсэн тодорхойлолт авах Тухайн оюутан газар, нэгж, салбар, тооцооны төвүүдэд дадлага хийж дууссаны дараа дадлага удирдсан ажилтан болон захирлаар үнэлгээний хуудсыг бөглүүлэн, дадлагын тайлангийн хамт ЗХНГ-т өгч, дадлага хийсэн тодорхойлолт авна.
Дадлагаа сайн хийж, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ ТDB-ээс ажлын санал хүлээн авах боломжтойг анхааралдаа авна уу.
Танд амжилт хүсье. 2012-01-10
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|