Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Оюутны карт

Энгийн карт Алтан карт Цалингийн карт Оюутны карт Картын зээлийн эрх

ХХБ-ны оюутны карт:

Монгол Улсын засгийн газар 2012 оны 2 сараас эхлэн их дээд сургуулийн оюутнуудаа дэмжин, мөнгөн тэтгэлэг олгодог болсон билээ. Үүнтэй холбогдуулан их дээд сургуулиудын санхүү бүртгэл, тооцооллын ажлыг хөнгөвчлөх, эргэн хяналт тавих ажлыг хялбаршуулах үүднээс Худалдаа, хөгжлийн банк оюутнуудын  картыг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн болно.

ХХБ-ны оюутны картын онцлог давуу тал:

  • Оюутны  карт нь элсэлтийн болон жилийн хураамжгүй.
  • ХХБ-ны Улаанбаатар хот дахь 82 АТМ,  орон нутагт байрших 25 АТМ-аар  үйлчлүүлж болохоос гадна бусад гэрээт болон гэрээт бус банкуудын салбар, тооцооны төвүүд, АТМ-ээр зогсохгүй 5000 гаруй  худалдааны үйлчилгээний цэгүүдээс картаараа худалдан авалт хийх боломжийг олгодог.
  • Бусад хөнгөлөлт урамшуулалт төлбөрийн картуудаас сонгон, жилийн хураамжийг төлснөөр тус картаараа дамжуулан тэтгэлгээ хүлээн авах боломжтой. Үүнд:
    • Лэйди Лоялти карт – 50 гаруй үйлчилгээний байгууллагуудаар картаараа гүйлгээ хийн 3%-10%-ийн урамшуулал эдлэнэ;
    • МТ шатахууны хөнгөлөлтийн карт – Магнай Трейд ШТС-уудаас картаараа бензин худалдан авсан тохиолдолд 3%-ийн хөнгөлөлт эдлэнэ;
    • М-Ойл Лоялти карт – М-Ойл-ын ШТС-уудаас картаараа бензин худалдан авсан тохиолдолд 1%-ийн бонус оноо цуглуулан ашиглана;
    • Орифлейм карт – Орифлеймийн бизнес эрхэлдэг оюутнууд энэхүү картаараа дамжуулан онлайн захиалга, төлбөрөө хийнэ.
  • Эдгээр картууд нь хөнгөлөлт урамшуулал олгодгоос гадна банкны төлбөрийн картын бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.

  • Картынхаа дансны мэдээллийг 1977 /24 цагийн лавлах/ дугаараар холбогдох, интернэтээр хуулгаа харах үйлчилгээнд бүртгүүлэх, мөн зах зээлд шинээр нэвтрээд буй Мост Мони болон бусад цахим үйлчилгээгээр дамжуулан авах боломжтой.
  • ХХБ-ны АТМ дээр суурилсан төлбөр төлөх, шилжүүлэг хийх, нэгж авах болон олон улсын ярианы картууд авах зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах давуу талтай.

Оюутны картын үйлчилгээний нөхцөл

Д/Д Үзүүлэлт ₮ карт /дотоод/
Оюутны картын тариф
1 Жилийн хураамж Хураамжгүй
2 Элсэлтийн хураамж Хураамжгүй
3 Заавал байлгах үлдэгдэл 0.00 төгрөг

Картын дансны мэдээллийг:

  • Бэлэн мөнгөний машинаас дэлгэцээр болон баримтаар сүүлийн 12 гүйлгээний мэдээллийг  авах.
  • Ibank үйлчилгээ :  Интернэт ашиглан картын дансны гүйлгээний  дэлгэрэнгүй хуулгаа харах.
  • Картын дансанд орсон гарсан гүйлгээ бүрийг цаг алдалгүй мессежээр болон и-мэйлээр мэдээллэх “Мессеж банк ” үйлчилгээ.
  • Mobile bank: 133133 дугаарт мессеж илгээж картын дансны үлдэгдлээ шалгах.
  • Мост Мони – Гар утсан дээр цэс хэлбэрээр суурилуулсан цахим банкны шинэ үйлчилгээг ашиглан дансаа удирдах.
https://www.facebook.com/TDBDomesticTCard
https://twitter.com/TDBGIFTCARD

Оюутны карт авахдаа доорх материалыг бүрдүүлэн ХХБ-ны салбарт хандана.

Их, дээд сургуулиудийн хувьд:

  1. Албан хүсэлт /карт эзэмших оюутны нэрс, иргэний үнэмлэх, регистрийн дугаар бүхий жагсаалт хавсаргах/.
  2. Оюутны тэтгэлгийг картаар дамжуулан олгох гэрээ.

Оюутны хувьд:

  1. Карт эзэмших хүсэлт бөглөх /банкнаас авах/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. 1% цээж зураг
Монгол улсад хэрэглэгдэх карт эзэмших хүсэлт [ 148 кб ] [ 2 хуудас ]

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.