|
Цалингийн карт
Цалингийн карт
 |
|
ХХБ-ны төлбөрийн картаар цалингаа олгодог болсоноор: ААН, байгууллагууд нь ажилтнуудаа ХХБ-ны цалингийн карттай болгосноор бэлэн мөнгөөр цалин олгох цаг хугацаа, хүн хүч шаардсан ажил үүргийг орлуулахын зэрэгцээ байгууллага болон ажилтнууддаа дэвшилтэт технологи бүхий санхүүгийн олон төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн ажилтан бүр өөрийн орлогын түүхийг банкинд үүсгэснээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй болно.
Цалингийн картын онцлог давуу тал:
- Карт эзэмшигч болон ажил олгогчоос ямар нэгэн биет барьцаа, батлан даалт шаардахгүйгээр зах зээл дэх хамгийн уян хатан нөхцөлтэй, цалингийн зээлийн үйлчилгээнд хамрагдах;
- Картандаа зээлийн эрх нээлгэх;
- Картын элсэлтийн болон жилийн хураамжгүй;
|
- ХХБ-ны Улаанбаатар хот дахь 82 АТМ, орон нутагт байрших 25 АТМ-аар үйлчлүүлж болохоос гадна дотоодын бүх банкуудын хот, орон нутагт байршиж буй салбар, тооцооны төвүүд болон АТМ-аас бэлэн мөнгөний үйлчилгээ авах;
- Хамгийн өргөн сүлжээ бүхий ХХБ-ны 1400 гаруй, гэрээт банкууд болон дотоодын бусад банкуудын нийт 5000 гаруй үйлчилгээний байгууллагуудаас картаараа худалдан авалтын гүйлгээ хийх;
- Таны картын дансны үлдэгдэлд хэмжээ харгалзахгүй сарын 0,3% -ийн хүү тооцох;
- Та цалингаа бүсгүйчүүдэд зориулан гаргасан “Lady loyalty” картаар дамжуулан авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд “Lady loyalty” картын эхний жилийн хураамжаас 100% чөлөөлөгдөнө.
- Та цалингаа “Lady Loyalty” картаар дамжуулан авах тохиолдолд “Lady Loyalty” картын 50 гаруй үйлчилгээний байгууллагуудын бараа үйлчилгээг 3-10 хувийн хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх боломжтой.
- Та Юнион Пей картаар цалингаа авах тохиолдолд тус карт нь ҮНЭГҮЙ бөгөөд Төгрөг, юань болон долларын 3 төрлийн данстай болсноор картаа шууд гадаадад ашиглах боломжтой болж байгаа юм.
- Байгууллагын удирдах албан тушаалтнуудад цалингийн “Алтан карт”-ыг элсэлтийн болон жилийн хураамжаас чөлөөлөн олгох;
- Картын дансныхаа мэдээллийг интернэтээс, АТМ-аас болон манай банкны 24 цагийн /1977/ лавлах төвийн утсаар, мөн гар утсанд суурилсан Мессеж банк, Мобайл банк, Мост Мони үйлчилгээг тус тус ашиглан авах;
- АТМ ашиглан суурин утасны төлбөрөө төлөх;
- Мөн Та цалингийн Т картаа ашиглан ХХБ-тай гэрээ хийсэн дотоодын интeрнэт үйлчилгээний байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч болох бөгөөд онлайн худалдан авалтын өндөр нууцлалтай байдаг.
Цалингийн картын үйлчилгээний нөхцөл
| Д/Д |
Үзүүлэлт |
Юнион Пей, ₮ карт /дотоод/ |
| Үндсэн тариф |
“Цалин” төсөлд хамрагдсан тохиолдолд |
| 1 |
Жилийн хураамж |
Хураамжгүй |
| 2 |
Элсэлтийн хураамж |
Хураамжгүй |
| 3 |
Заавал байлгах үлдэгдэл |
0.00 төгрөг |
Цалингийн зээлийн нөхцөл
- Зээлийн дээд хэмжээ Татварын дараах цэвэр цалингийн 12 сарын нийлбэр дүн;
- Зээлийн хугацаа 24 сар хүртэл
- Зээлийн сарын хүү 1,8%-1,5% /төгрөгөөр/, 1,5% /ам.доллараар/
Картын дансны мэдээллийг:
- Манай банкны 24 цагийн лавлах төвийн утсаар - 1977;
- Бэлэн мөнгөний машинаас дэлгэцээр болон баримтаар сүүлийн 12 гүйлгээний мэдээллийг авах;
- Интернэт банк - Дансны хуулга харах үйлчилгээгээр дамжуулан интернэтээр дансны гүйлгээний хуулга шалгах;
- Mobile bank: 133133 дугаарт мессеж илгээж картын дансны үлдэгдлээ шалгах;
- Мост Мони – Гар утсан дээр суурилсан шинэхэн үйлчилгээг ашиглан дансны үлдэгдлээ харах.
Цалин төсөлд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлэн ХХБ-ны салбарт хандана.
Байгууллагын хувьд:
- Албан хүсэлт /карт эзэмших ажилчдын нэрс, иргэний үнэмлэх, регистрийн дугаар бүхий жагсаалт хавсаргах/
- Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /тус банкинд дансгүй бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
- Цалинг картаар дамжуулан олгох гэрээ байгуулах
Жич: Төрийн сангаас цалинждаг бол дараах баримтыг нэмж бүрдүүлнэ.
- Төрийн сангийн тодорхойлолт
- Гарын үсгийн баталгаа
Ажилтны хувьд:
- Карт эзэмших хүсэлт бөглөх /банкнаас авах/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 1% цээж зураг
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
 |
Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.
|
 |
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.
|
|