|
Ажлын байрны мэдээлэл
| Данс хариуцсан ажилтан |
Банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; |
| Баримт бичиг боловсруулах, дүгнэлт гаргах, анализ судалгаа хийх, амаар болон бичгээр илтгэх ур чадвар сайтай; |
| Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай, компьютер дээр ажиллах чадвартай, хэрэглээний программуудыг эзэмшсэн байх; |
| Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай. |
| Теллер, лавлагааны ажилтан болон банкны ажилтан |
Банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; |
| Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай; |
| Компьютер дээр ажиллах чадвартай, хэрэглээний программуудыг эзэмшсэн байх; |
| Харилцааны ур чадвар сайтай, идэвхи санаачлагатай, цаг баримталдаг, нягт нямбай, нөхөрсөг; |
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүсэгчдийн өргөдлийн маягтыг энд дарж татаж авна уу
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
- 1 хувь цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан зураг);
- Гурван үеийн намтар;
- Бусад нэмэлт материал.
Таны өргөдлийг Худалдаа, хөгжлийн банкны төв байранд хүлээн авах hr@tdbm.mn хаягаар явуулна уу.
Хаяг: Жуулчны гудамж 7, Багатойруу 12, Худалдаа, хөгжлийн банкны төв байр Утас: (976-11) 326729 (дотуур утас - 1422) 2012-12-25
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|