Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт

Санхүү бүртгэлийн тогтолцоо

Санхүүгийн бүртгэл хяналтын газар нь тус банкнаас баримтлах нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах, боловсронгуй болгох, түүнд хяналт тавих, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орлого, зардлын төсвийг тодорхойлж, гүйцэтгэлд нь хяналт тавих, бизнесийн нэгжүүдэд зардлын хуваарилалт хийх, санхүүгийн тайлан бэлтгэх, удирдлагыг мэдээллээр хангах, хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж, олон нийтэд мэдээлэх, гадаад, дотоодын хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээг хангасан үнэн зөв бүрэн гүйцэд санхүүгийн мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Банкны бүртгэл хөтлөлт, тайлан гаргалтыг боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэн тайлагнаснаар банкны газар, нэгж, бүх шатны ажилтнуудыг тоон мэдээллээр түргэн, шуурхай хангаж тэдгээрт санхүү, эдийн засгийн оновчтой шийдвэр гаргах, банкны орлого бүрдүүлэлт, зардлын хэмнэлтэд эерэг нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Тус газар нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Банкны тухай хууль, НББОУСтандарт, ААНОАТатварын хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2003 оны Банкны нягтлан бодох бүртгэлийн багц заавар, Сангийн сайдын 07 дугаар тушаалаар баталсан нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн талаар Монгол улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкнаас гаргаж мөрдүүлсэн заавар, журам, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар батлан мөрдүүлж байгаа дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгодог.

Санхүүгийн бүртгэл,хяналтын газар нь дотроо бүртгэл, ерөнхий дэвтэр, дотоодын дансдын үйл ажиллагаа түүний хяналт, санхүүгийн тайлан, мэдээллийн гэсэн гурван хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотоод аудитын үйл ажиллагаа

Худалдаа, хөгжлийн банкны Дотоод аудитын газар нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн харъяанд ажиллаж, ажлаа тайлагнадаг.

Дотоод аудитын газрын үндсэн зорилго:

Банкны стратеги зорилтыг биелүүлэхэд бие даасан байдалтайгаар эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын системийн үр ашгийг үнэлэх, сайжруулахад бодит баталгаажуулалт болон зөвлөгөөгөөр хангах, банкны үйл ажиллагааг сайжруулах, нэмэлт үнэ цэнийг бий болгох.

Дотоод аудитын газрын үйл ажиллагааны чиглэл, ажиллах зарчим:

Дотоод аудитын газар нь банкны бүхий л үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл явцыг хамарч аудит хийдэг. Түүнчлэн банкны бодлого, горимыг хянаж, хууль болон журмыг мөрдөн ажиллаж байгааг баталгаажуулах, банк бизнесийн ёс зүйг даган мөрдөж байгаад хяналт тавин ажилладаг.

Дотоод аудитын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитын шалгалтыг гүйцэтгэдэг бөгөөд аудитын хамрах хүрээг тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны эрсдэлд үндэслэн тогтоодог. Аудитаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг илрүүлж таслан зогсоох, цаашид давтан гаргахгүй байх талаар Гүйцэтгэх удирдлагад зөвлөмж өгч, зөвлөмжөө эргэн хянадаг.

Дээрх шалгалтуудаас гадна программын түвшинд зайны хяналт шалгалтыг мэдээ тайлан, банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл, бүтээгдэхүүний удирдлага, мэдээллийн технологи, банкны тодорхой үйл ажиллагаанд цогц буюу системийн аудитыг тогтмол явуулж харилцагчдын эрх ашиг, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдал, банкны үйл ажиллагааны эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Түүнчлэн Дотоод аудитын газар нь банкны дотоод хяналтын тогтолцоог бүхэлд нь үнэлж, газар дээрх болон зайны аудитаар санхүүгийн бүртгэл, хөрөнгө, бусад үйл ажиллагаанд тавих дотоод хяналт бүх шатандаа шаардлага хангах түвшинд байгаа эсэхийг баталгаажуулдаг.

2013-02-15

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.