|
PayEasy мөнгөн гуйвуулга
|

|
|
Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд болон тэдний ар гэрийнхэнд банкны үйлчилгээг ойртуулж, санхүүгийн хэрэгцээг нь найдвартай, түргэн шуурхай хангахад зориулан Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), БНСУ-ын HANA банк, PayOne компаниуд хамтран "PayEasy"мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг 2009 оноос амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
|
"PayEasy" мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ нь бусад төрлийн мөнгөн шилжүүлгээс олон давуу талуудтай, тухайлбал хамгийн хямд, хурдан, хялбар шилжүүлэх боломжийг танд олгож байна.
Хямд:
Мөнгөн шилжүүлгийн шимтгэл (үнийн дүн харгалзахгүй) 4500 вон
Хялбар:
Солонгос улсын хаанаас ч мөнгө шилжүүлэх боломжтой.
Cолонгос улс дахь Монголчууд "PayEasy" үйлчилгээг Монгол хэл дээр ашиглах боломжтой ба банкинд очихгүйгээр дараах 4 сонголтоос сонгон, эх орон руугаа мөнгөө саадгүй шилжүүлнэ.
- Cолонгос улс дахь HANA банкны АТМ ашиглан;
- Суурин болон гар утаснаас;
- Интернэтээр;
- Тогтмол шилжүүлэг;
Хурдан:
Ажлын 1 хоног
Өөрөөр хэлбэл таны Солонгосоос Монгол руу, ХХБ дахь данс руугаа шилжүүлсэн мөнгө тань ажлын нэг хоногийн дотор шилжиж орж ирэх болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Гадаад паспорт (гадаад паспортын хуулбар байгаа бол тод гаргацтай байх шаардлагатай)
- Хөдөлмөрийн гэрээ
“PayEasy” үйлчилгээнд хамрагдахын тулд дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Монгол, эсвэл Солонгос улсад байгаагаас хамааран дор заасан хаягаар хандана уу. Монгол улсад ХХБ-ны дор нэр бүхий салбаруудад бүртгүүлнэ.
| Салбарын нэр |
Хаяг байршил, утасны дугаар |
Цагийн хуваарь |
| Жуулчин тооцооны төв |
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж 7, Бага тойруу-12, 40 мянгатын 40-р байр Утас: (976-11) 321386, 321486 |
Даваа-Баасан: 11:00-21:00 цаг Бямба, Ням: Амарна |
| Гандирс тооцооны төв |
Чингэлтэй дүүрэг, Улсын их дэлгүүрийн зүүн талд, "Гандирс" төвийн 1-р давхарт Утас: (976-11) 316545 |
Даваа-Баасан:10:00-18:00 цаг Бямба: Амарна Ням: 11:00-17:00 цаг |
| Багатойруу салбар |
СБД, Их сургуулийн гудамж 3/2, Хуучнаар хүнсний 4-р дэлгүүрийн хойно Утас: (976-11) 354661 Факс: (976-11) 354661 |
Даваа - Баасан: 9:00-17:00 цаг Бямба, Ням: Амарна |
| Сансар салбар |
БЗД, 12-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 25, 2-р эмнэлгийн баруун талын "Номноо" цамхагт Утас: (976-11) 453525 Факс: (976-11) 450216 |
Даваа-Баасан: 9:00-18:00 цаг Бямба, Ням: Амарна |
| Таван шар тооцооны төв |
СХД, Москвагийн гудамж-22, Геологийн төв лабораторийн баруун талд байрлалтай БСБ Электроникс ХХК-ийн БСБ таван шар Суперстор дэлгүүр, үйлчилгээний зориулалттай байр Утас: (976) 7018 0999, 7018 1299 |
Даваа - Баасан: 10:00-19:00 цаг, Бямба: 11:00-16:00, Ням: Амарна |
| Хан-Уул тооцооны төв |
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө – Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн замын хойно, М Си Эс АНУН төвийн зүүн талд, Утас: (976-11) 342086 |
Даваа-Баасан: 10:00-21:00 цаг Бямба, Ням: Амарна |
| Буянт-Ухаа тооцооны төв |
Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУБ, 2-р давхар ОУ-ын зорчигчийн танхимд Утас: (976-11) 7004 9714 |
Даваа-Баасан: 09:00-17:00 цаг Бямба, Ням: Амарна |
|
Дөчин мянгат салбар
|
4-р хороо, Сөүлийн гудамж, хуучнаар Хүнсний 50-р дэлгүүрийн 2 давхарт Утас: (976- 11) 7012 7094, (976- 11) 7012 7095, (976- 11) 7012 7096
|
Даваа - Баасан: 08:00-23:00 цаг, Бямба, Ням: 09:30-20:30 цаг
|
Хэрэв та Солонгос улсад байгаа бол Хана банкны салбарт гадаад паспортаа авч очин бүртгүүлнэ үү.
| Салбарын нэр |
Цагийн хуваарь |
Солонгос улсад холбогдох утас |
| HANA банкны бүх салбар |
Даваа – Баасан: 9:00 - 16:00 цаг |
070-7609-7430 - Монгол ажилтан 010-9761-7430 - Монгол ажилтан |
| Түндэмүн - Монгол таун дахь HANA банкны салбарт Монгол ажилтан ажиллана. |
Даваа – Баасан: 9:00 - 16:00 цаг; Сар бүрийн 2, 4-дахь Ням гарагт 12:00 - 16:30 цаг |
Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгэхийг хүсвэл Энд дарна уу.
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Солонгос улсад: Утас: 070-7609-7430 (ажлын цагаар) Веб хаяг: www.mglpass.mn 2013-05-06
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
|