Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Салбар хоорондын хувийн гуйвуулга

Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн салбаруудаараа иргэд, хувь хүмүүсийн хооронд хүссэн хэмжээний бэлэн мөнгийг маш хурдан шуурхай хугацаанд шилжүүлэн үйлчилж байна. Энэхүү Дотоод мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь  хоромхон хугацаанд найдвартай, энгийн хялбар замаар орон нутаг руу мөнгө шилжүүлэх эсвэл мөнгө хүлээн авахад нэн тохиромжтой, иргэд хоорондын мөнгө шилжүүлгийн хэлбэр юм.

Давуу талууд:

  • Танд аль ойр байгаа манай банкны 45 салбар нэгжээр үйлчлүүлэх;
  • Ижил төрлийн үйлчилгээнүүдээс хамгийн хямд шимтгэлтэй;
  • Ердөө хэдхэн минутын дотор төлбөрөө хүссэн валютаар, хүссэн хэмжээгээр шилжүүлэх болон хүлээн авах боломжтой;
  • Банкны ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй;
  • Төлбөр шилжүүлэх болон хүлээн авах маягтыг бөглөх шаардлагагүй;
  • Төлбөр хүлээн авагч ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй;
  • Салбар харгалзахагүй мөнгө хүлээн авах;

Хэрвээ та салбар хоорондын Хувийн гуйвуулгын үйлчилгээгээр мөнгө шилжүүлэх эсвэл хүлээн авах гэж байгаа бол манай банкны үйлчилгээний салбар нэгжүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг (хот, утас, хаяг, ажиллах цаг) энд дарж үзнэ үү!

Хэрэв та Дотоодын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр мөнгө шилжүүлэх гэж байгаа бол:

  • Та гуйвуулга хүлээн авах хүний овог нэр болон иргэний бичиг баримтын дугаарыг мэдэж байх;
  • Шилжүүлэх мөнгөн дүнгээсээ гадна үйлчилгээний шимтгэлийг төлөх;
  • Аюулгүй байдлыг хангах үүднээс банкнаас өгсөн гүйлгээний код буюу нууц дугаарыг хүлээн авагчид өөрөө мэдэгдэх;

Хэрэв та Дотоодын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр мөнгө хүлээн авах гэж байгаа бол:

  • Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн гүйлгээний код буюу нууц дугаарыг мэдэж байх;
  • Та мөнгөө авахын тулд иргэний үнэмлэхтэйгээ ирэх;

Үйлчилгээний шимтгэл:

Дүн

Шимтгэл

  • Төгрөг
 
1-500 000 төгрөг 500 төгрөг
500 000.01 - 2 000 000 төгрөг 1 000 төгрөг
2 000 000.01 төгрөгөөс дээш 0.1 %
  • Ам.доллар
0.25% (минимум 1 ам.доллар)
  • Евро, Японы иен
0.3%
  • Хятадын юань
0.15%
  • Оросын рубль
3.0%
  • Солонгосын вон
2.0%
  • Австрали доллар, Канад доллар, Шинэ Зеланд доллар, Гонгконг доллар, Сингапур доллар, Швед крон
0.6%
  • Бусад валют
Шимтгэлгүй

Холбоо барих, Дотоодын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Call centre: 1977, хилийн чанадаас холбогдох бол (976) 70161988
Вэб: www.ebank.mn, www.tdbm.mn
Э-шуудан: info@tdbm.mn

2012-08-16

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.