|
Мессеж карт Худалдаа, хөгжлийн банк карт эзэмшигчдийнхээ цаг завыг хэмнэх, төлбөр тооцооны эрсдэлүүдээс сэргийлэх үүднээс картаар хийгдсэн гүйлгээ бүрийг цаг алдалгүй мессежээр болон и-мэйлээр шуурхай мэдээлэх МЕССЕЖ КАРТ хэмээх шинэлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхэллээ.
Та өөрийн картын дансандаа орсон цалин, бусад орлогын талаар болон картнаасаа төлбөр тооцоо хийсэн гүйлгээний талаарх мэдээллээ гар утсандаа болон и-мэйлээр хамгийн шуурхай хүлээн авах боломжийг МЕССЕЖ КАРТ үйлчилгээ хүргэх юм.
"Мессеж карт" үйлчилгээ ямар давуу талтай вэ? • Та өөрийн картын дансандаа цалин болон бусад орлого орсон эсэх талаар интернэт болон АТМ-аас шалгах гэж олон удаа оролдлого хийж цаг заваа алдахгүй; • Лавлах төв рүү олон удаа утасдаж мөнгөө үрэхгүй; • Картын дансныхаа зарцуулалтыг тогтмол хянах учир гүйлгээний мэдээллээ авах гэж цаг алдах шаардлагагүй; • Картын мэдээллээ алдах, картаа алдсанаас гарах аливаа эрсдэлийг бууруулах; • Картаараа төлбөр тооцоо хийхэд давхар гүйлгээ хийгдэх эрсдэлээс сэргийлнэ; • Картын гүйлгээгээ и-мэйлээр давхар хянах боломжтой; • Картын хүчинтэй хугацаа дуусаж буй талаар мэдээлэл авах.
Та ямар төрлийн гүйлгээний мэдээллийг гар утсандаа мессежээр авах талаар доорх сонголтуудаас сонгож банкинд хүсэлт гаргана. Үүнд: 1) 5,000₮ буюу түүнтэй тэнцэх гадаад валютаас дээш дүнтэй худалдан авалтын гүйлгээний мэдээллийг авах; 2) 25,000₮ буюу түүнтэй тэнцэх гадаад валютаас дээш дүнтэй худалдан авалтын гүйлгээний мэдээллийг авах; 3) 50,000₮ буюу түүнтэй тэнцэх гадаад валютаас дээш дүнтэй худалдан авалтын гүйлгээний мэдээллийг авах ; 4) 5,000₮ буюу түүнтэй тэнцэх гадаад валютаас дээш дүнтэй худалдан авалт болон АТМ-ын гүйлгээний мэдээллийг авах; 5) 25,000₮ буюу түүнтэй тэнцэх гадаад валютаас дээш дүнтэй худалдан авалт болон АТМ-ын гүйлгээний мэдээллийг авах; 6) 50,000₮ буюу түүнтэй тэнцэх гадаад валютаас дээш дүнтэй худалдан авалт болон АТМ-ын гүйлгээний мэдээллийг авах; 7) Картын дансанд хийгдсэн орлогын гүйлгээний талаарх мэдээллийг авах; 8) Картын хүчинтэй хугацаа дуусч буй талаарх мэдээллийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө мэдээлэл авах. Та и-мэйлээр гүйлгээний мэдээллээ авах үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл доорх мэдээллүүдийг нэг дор хүлээн авах боломжтой болно. Үүнд: • Таны картаар амжилттай хийгдсэн бүх төрлийн гүйлгээний мэдээлэл; • Картын хүчинтэй хугацаа дуусах талаарх мэдээлэл авах; • Картын дансанд орлого орсон талаарх мэдээлэл.
"Мессеж карт" үйлчилгээний шимтгэл: • Таны сонгосон үйлчилгээний мэдээлэл өгч байгаа мессеж бүрт 50 төгрөг; • И-мэйлээр мэдээлэл авч байгаа тохиолдолд хүргэгдсэн и-мэйлээс ямар нэгэн төлбөр авахгүй бөгөөд жилийн хураамж 1500 төгрөг байна.
Та "Мессеж карт" үйлчилгээнд хамрагдахын тулд: • Худалдаа, хөгжлийн банкны карт эзэмшигч байх; • Мобиком, Юнител, Скайтел компаний хэрэглэгч байх; • Та өөртөө хамгийн ойр байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвүүдэд очин хүсэлт гаргана уу.
Холбоо барих, Картын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Call centre: 1977, хилийн чанадаас холбогдох бол (976) 70161988 Вэб: www.ebank.mn www.tdbm.mn Э-шуудан: info@tdbm.mn 2012-01-09
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|