|
Замын чек Манай банк замын чекийн дараах төрлийн үйлчилгээг үзүүлдэг:
- Американ Экспресс замын чекийг худалдах;
- Олон улсын банк санхүү болон бусад санхүүгийн байгууллагаас гаргасан “American Express”, “VISA”, “MasterCard & Thomas Cook”, “CitiCorp” замын чекийг бэлэн мөнгөөр солих;
- Алдаж үрэгдүүлсэн Американ Экспресс замын чекийг нөхөн олгох;
1.Американ Экспресс замын чекийг худалдах
Хэрвээ та гадаадад амралт, аялал жуулчлал, албан томилолтоор зорчих, суралцах бол дэлхийд түгээмэл хэрэглэгддэг замын чекийг авч явсанаар, өөрийгөө бэлэн мөнгө алдах эрсдэлээс бүрэн хамгаалж чадна. Та манай банкны аль ч салбараас дараах 6 төрлийн валютын замын чекээс сонгон ямар нэгэн шимтгэлгүйгээр худалдан авч болно.
| |
Валютын чек |
Дэвсгэртүүд |
| 1 |
Ам.доллар |
|
50 |
100 |
|
500 |
| 2 |
Австрали доллар |
20 |
50 |
100 |
200 |
|
| 3 |
Канад доллар |
20 |
50 |
100 |
|
500 |
| 4 |
Японы иен |
|
|
10.000 |
20.000 |
50.000 |
| 5 |
Евро |
20 |
50 |
100 |
200 |
500 |
- ХХБ-наас борлуулж буй уг чекээр та дэлхийн бүх улс оронд Американ Экпресс замын чекээр үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний цэгүүдээр ашиглах боломжтой
- Нэг харилцагчид, нэг өдөрт худалдах фунт стерлингийн дээд хэмжээ GBP 10,000.00
3. Американ Экспресс замын чекийг алдаж үрэгдүүлсэн нөхцөлд:
-
Та замын чекээ хаяж үрэгдүүлсэн бол сандрах хэрэггүй. Та мөнгөө бүр мөсөн алдаагүй тул сэтгэл амар байж болно.
-
Дэлхийн өнцөг булан бүрт нөхөн олговрын үйлчилгээ үзүүлдэг 100,000 үйлчилгээний цэгүүд байдаг бөгөөд эдгээрийн аль нэгээс алдсан чекээ хүссэн дэвсгэртээр нь нөхөн авах боломжтой.
-
Иймд та 24 цагийн үйлчилгээний төвийн утсаар холбогдож нэн түрүүнд алдагдсан чекний серийн дугаар, дэвсгэрт, овог нэр гэх мэт үндсэн мэдээллээ дамжуулах ёстой. 24 цагийн үйлчилгээний төвийн утас нь харилцагчид банкнаас олгосон замын чекний дагалдах хуудасны ард тэмдэглээстэй байдаг ба эсвэл та энд дарж дэлхий даяарх 24 цагийн үйлчилгээний төвүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
-
Мөн та ХХБ-наас замын чекээ нөхөн авахыг хүсвэл, алдагдсан чекний тухай холбогдох мэдээллийг (аль болохоор түргэн) +976 11 311618 дамжуулах эсвэл cheque@tdbm.mn электрон шуудангийн хаягаар илгээж болно.
Та чекийнхээ төлбөрийг шинээр нөхөн авснаар ажил, амралтынхаа үлдсэн хугацааг тав тухтай өнгөрөөх болно.
ХХБ нөхөн олговрын үйлчилгээ үзүүлэхэд дараах баримтуудыг шаарддаг.
- Гадаад паспортын хуулбар;
- Алдагдсан замын чекийн серийн дугаар эсвэл чекийн дагалдах хуудас;
- Замын чек нөхөн олгох маягтыг бөглөх /ХХБ-наас олгох/;
- Хэрэв цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол, бүртгэлийн хуулбар.
Та замын чекээ манай банкаар дамжуулан нөхөн авахад ямар нэгэн шимтгэл хураамж төлөхгүй.
4. Американ Экспресс замын чек хэрэглэхийн давуу тал
- Замын чекийг бэлэн мөнгөөр худалдан авахад шимтгэл төлөхгүй;
- Дэлхийн 120 оронд бэлэн мөнгөний адил үйлчлүүлэх бүрэн боломжтой;
- Бэлэн мөнгө биедээ авч явснаас илүү найдвартай, баталгаатай;
- Алдаж, үрэгдүүлэх, хулгайд алдвал 24 цагийн дотор нөхөн авах боломжтой;
- Нөхөн авахад таны гадаад паспорт, чекийн дагалдах хуудас байхад л хангалттай;
- Тодорхой заасан хугацаагүй тул хэдэн жил хадгалсан ч болно;
- Тухайн улсын валютын чек авч явбал ханшийн хэлбэлзлээс алдагдал хүлээхгүй;
- Шимтгэлгүй үйлчилгээ үзүүлдэг цэгүүдийн хаягийг интернэтээс авах боломжтой.
5. Американ Экспресс замын чекийг хэрхэн ашиглах тухай
-
Замын чек худалдан авмагц, чек бүрийнхээ зүүн дээд буланд өөрийн баталгаат гарын үсгийг банкны ажилтны дэргэд зурж баталгаажуулна.
-
Чекэнд зурагдсан гарын үсэг нь таны гадаад паспорт, иргэний үнэмлэх дэх гарын үсэгтэй ижил байх ёстой.
-
Замын чек анх худалдаж авах үед банкнаас олгосон замын чекийн дагалдах хуудсыг чекнээс тусад нь найдвартай газар хадгалах хэрэгтэй.
-
Замын чекээ хулгайд алдах, хаяж үрэгдүүлэх тохиолдолд төлбөрийг тэр дүнгээр нь нөхөн авахад банкнаас олгосон дагалдах хуудсыг шаарддаг.
-
Замын чекээ бэлэн мөнгөөр солиулахдаа тухайн зорчиж буй улсынхаа валют солих үйлчилгээний ажилтны дэргэд чекнийхээ зүүн доод буланд өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулна.
-
Мөнгө солих, бараа үйлчилгээ худалдан авах, төлбөр төлөх үед зурж буй энэхүү гарын үсэг нь анх чек худалдан авах үедээ зурсан гарын үсэгтэй тохирох ёстой.
-
Хоёрдох гарын үсгийг урьдчилан зурж болохгүй.
Американ Экспресс замын чекээр үйлчилгээ үзүүлдэг цэгүүдийн мэдээлэл:
Американ Экспресс замын чекээр үйлчилгээ үзүүлэх боломжтой 87,000 гаруй цэгүүд дэлхийн өнцөг булан бүрт байрладаг. Зарим нь ямар ч шимтгэлгүй үйлчилдэг. Үйлчилгээний цэгүүдийн мэдээллийг энд дарж харна уу! Мөн та аливаа санал хүсэлтээ ХХБ-ны лавлагаа мэдээллийн хэсгийн +976 11 312362, 1977 тоот утсанд эсвэл cheque@tdbm.mn и-мэйл хаягаар тодруулна уу.
Холбоо барих, Чекийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Call centre: 1977, хилийн чанадаас холбогдох бол (976) 70161988 Вэб: www.ebank.mn, www.tdbm.mn Э-шуудан: info@tdbm.mn 2012-01-10
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
6-р сарын 17-ны Даваа гараг. Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны гадна талбай дуу хуур, баяр хөөр, инээмсэглэл дүүрэн залуусаар хөглөгдлөө.
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” амжилттай зохион байгуулж, медаль, цомын эзэд тодорлоо.
|
 |
Засгийн газрын Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, харилцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
|
 |
Япон улсын нэр хүндтэй “Сумитомо мицүи” санхүүгийн группийн охин компани Эм Жи Лизинг Корпорацитай Худалдаа, хөгжлийн банк болон Ти Ди Би капитал компаниуд хамтран, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Ти Ди Би Лизинг ХХК-ийг байгууллаа.
|
|