|
Дотоодын энгийн “ ₮ карт”
Үндэсний бахархал, Бодит хэмнэлт
Тэнгэр заяат Монгол хүмүүнд зориулав. Худалдаа, Хөгжлийн банк нь Монгол улсын анхны үндэсний “₮ карт”-ыг зах зээлд нэвтрүүлэн харилцагч таньд өргөн барьж байна.
Монгол улсын төлбөрийн картын үйлчилгээний шинэ хувьсал болох ₮ буюу Төгрөг картыг Худалдаа, хөгжлийн банк арилжааны банкуудаас хамгийн тэргүүнд харилцагч Та бүхэндээ хүргэж байна. ₮ карт нь дэлхийд танигдсан VISA, MasterCard-уудын адил төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой үндэсний карт юм.
Та энгийн картыг эзэмшсэнээр дараах төрлийн үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Картын дансны үлдэгдэлд үлдэгдэл харгалзахгүйгээр 0.3%-ийн хүү бодох
- ХХБ-ны Улаанбаатар хот дахь 82 АТМ, орон нутагт байрших 20 АТМ-аас бэлэн мөнгө авах болон нэмэлт үйлчилгээ авах;
- ХХБ-ны болон гэрээт банкуудын нийт 5000 орчим үйлчилгээний байгууллагуудаас картаараа худалдан авалтын гүйлгээ хийх;
- Та Магнай Трэйд, М-Ойл болон Шунхлай ШТС-уудаас шатахуун авбал 1%-1.5%-ийн мөнгөн урамшуулал авах;
- Өөрийн картандаа зээлийн эрх нээлгэх
- Мөн ₮ картыг цалингийн карт болгон хэрэглэх
“₮ карт”-ын үйлчилгээний нөхцөл
| Үзүүлэлт |
Дотоодын энгийн ₮ карт |
| Элсэлтийн хураамж |
- |
| Жилийн хураамж |
5000 ₮ |
Үлдэгдэлд бодогдох хүү /жилийн/ |
3,6% |
Дагалдах үнэгүй үйлчилгээнүүд:
- Мессеж банк: Харилцагчийн илгээсэн хүсэлтийн дагуу бүртгэлтэй дансных нь үлдэгдлийн мэдээллийг хэзээ ч хаана ч мессежээр хүргэх үйлчилгээ
- E-statement үйлчилгээ: Интернэт ашиглан картын дансны дэлгэрэнгүй гүйлгээ хуулгаа харах
- Бэлэн мөнгөний машинаас дэлгэцээр болон баримтаар сүүлийн 12 гүйлгээний мэдээллийг авах
- Мессеж карт: картын дансанд орсон гарсан гүйлгээ бүрийг цаг алдалгүй мессежээр болон и-мэйлээр мэдээлэх үйлчилгээ
Бусад нэмэлт үйлчилгээ
- Мобайл банк : Гар утсаараа дансаа удирдаж ХХБ болон бусад банк руу гүйлгээ хийх, дансны үлдэгдэл, валютын ханшийн мэдээлэл авах үйлчилгээ.”
- Интернэт банк: Харилцагч та банкинд ирэлгүйгээр www.ebank.mn хаягаар нэвтрэн орж өөрийн үнэт цагийг хэмнэх, банкны үйлчилгээг түргэн шуурхай авах, банкинд ирэлгүйгээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дансаа удирдах үйлчилгээ
Та энэхүү үйлчилгээнд бүртгүүлвэл эхний жилийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой.
- И-Биллинг: Харилцагч та гар утасны ярианы төлбөр, интернэтийн хураамж гэх мэт үйлчилгээний төлбөрийг банк болон үйлчилгээний байгууллагад очиж төлөхгүйгээр автоматаар суутгуулах үйлчилгээ
Хамтран ажиллаж буй байгууллага:
Үүрэн телефоны операторууд Мобиком корпораци ХХК Скайтел ХХК Юнител ХХК Жи-Мобайл ХХК
Интернэт үйлчилгээний байгууллага ЭС ТИ ЭКС Ситинет ХХК Улуснет ХХК Тунамал ХХК М-Си-Эс Ком ХХК
Та ₮ карт эзэмшигч болохыг хүсвэл доорх бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах ХХБ-ны салбарт хандана уу.
- Карт эзэмших хүсэлт бөглөх /банкнаас авах/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 1% цээж зураг
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|