|
Танилцуулга Худалдаа, хөгжлийн банк нь 1990 онд Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн түүхэн цаг үед анхны арилжааны банк болон мэндэлсэн түүхтэй.
Манай банк БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа санхүүгийн хэрэгцээг хангаж, ажиллах үүднээс 2009 оноос эхлэн БНСолонгос улсын Хана банктай хамтран PayEasy үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Та PayEasy үйлчилгээнд хамрагдсанаар эх орон руугаа хүссэн үедээ утас, интернэт, Хана банкны бүх АТМ зэргийг ашиглан хамгийн хямд шимтгэлээр мөнгөн гуйвуулга хийх боломжтой. Мөн та дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
- Өндөр хүүтэй хадгаламжийн данс нээлгэх, найдвартай хадгалах
- Орон сууцны зээлд хамрагдах
- Цахим банкны үйлчилгээнд хамрагдан дансаа хянах, захиран зарцуулах
2013-05-09
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|