|
Хадгаламжийн хайрцаг Та өөрийн үнэт зүйлс, бичиг баримт түүгээр ч зогсохгүй бэлэн мөнгөө найдвартай газар хадгалахыг хүсвэл эргэлзэлгүй манай банкинд хандаарай.
Бид:
- Таны эд зүйлсийг найдвартай хадгална.
- Таны юу хадгалуулж байгааг огтхон ч сонирхохгүй бөгөөд нууцлалыг нарийн чанд хадгална.
Та:
- 56 см-ийн урт, 26 см-ийн өргөн, 74 см-ийн өндөртэй хайрцаг /хамгийн томдоо/ -т багтах дуртай зүйлээ хадгалуулах боломжтой.
- Банкны үйлчилгээний цагийн хэдийд ч ирж үйлчлүүлэх боломжтой.
- Хэдэн ч хайрцаг эзэмшиж болохоос гадна хичнээн ч хугацаагаар эд зүйлсээ хадгалж болно.
- Эд зүйлсийнхээ бүрэн бүтэн байдалд сэтгэл зовохгүйгээр амар тайван байх болно.
- Таны хадгалуулсан эд зүйлс гадны ямар нэгэн нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан байна.
Таны эд зүйлсийг хадгалах хайрцаг бүх гадаргуу нь тусгай зориулалтын давхар ханаар хуяглагдсан дээд зэргийн хамгаалалт бүхий өрөөнд байрласан учир хулгай орох ямар ч боломжгүйгээс гадна энэхүү хайрцаг нь 1000С-т тэсвэртэй, ус нэвтрэх аюулаас бүрэн хамгаалагдсан тул Та хадгалуулсан зүйлдээ санаа зовохгүй байж болно.
Таны эзэмших гэж буй хайрцаг 2 түлхүүртэй бөгөөд үндсэн түлхүүр нь үйлчлүүлэгч Танд хадгалагдана. Харин нөгөө түлхүүр болох туслах түлхүүр нь банкинд хадгалагдах ба зөвхөн таныг биеэр ирсэн тохиолдолд л хайрцгийг нээх боломжтой.
Та хайрцаг эзэмшихийг хүсвэл:
- Иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт
- Хайрцаг эзэмших төлбөр
- Түлхүүрийн барьцаа хөрөнгө байхад л хангалттай
Санамж:
- Төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх бодис, орчин бохирдуулж болох уурших бодис, хүйтэн болон галт зэвсэг хадгалахыг хориглоно.
Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл
Хадгаламжийн Хайрцагийн Үйлчилгээ /хоногт, төгрөгөөр/
| № |
Хайрцагийн хэмжээ /см-ээр/ Урт:60 Өргөн:29.8 |
Хадгалуулах хугацаа |
| 1-ээс 15 хүртэл хоног |
15-30 хүртэл хоног |
1-6 сар хүртэл |
6 сараас дээш |
| 1 |
Өндөр 7.6 см |
400 |
300 |
250 |
200 |
| 2 |
Өндөр 13.9 см |
500 |
400 |
350 |
300 |
| 3 |
Өндөр 23.4 см |
600 |
500 |
450 |
400 |
| 4 |
Өндөр 35.1 см |
700 |
600 |
550 |
500 |
| 5 |
Өндөр 70.6 см |
800 |
700 |
650 |
600 |
Холбоо барих, Хадгаламжийн хайрцагны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Энхтайван салбар Утас: (976-11) 312679 Факс: (976-11) 312661 Call centre: (976-11) 331133 2009-08-15
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|