Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Түгээмэл асуултууд

Хадгаламжийн дэвтрээ алдаж үрэгдүүлбэл яах вэ?

Хэрэв Та хадгаламжийн дэвтрээ алдаж үрэгдүүсэн бол данс тань байршиж буй банкны салбартаа яаралтай мэдэгдэж дансны гүйлгээг зогсоолгоно. Мөн дараах баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай.

  • Данс байршиж байгаа банкны салбартаа нэн даруй мэдэгдэж, данснаас гүйлгээ хийлгэхийг зогсоолгох
  • Хадгаламжийн дэвтрээ гээсэн, үрэгдүүлсэн талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт (зар хэвлэгдсэн сонин эх хувиар)

Хадгаламж эзэмшигч өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд яаж мөнгө авах вэ?

1. Хадгаламж эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр банкинд ирж чадахгүй тохиолдолд итгэмжлэгдэгчээр дамжуулан гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд банк нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх /паспорт/ , түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэл болгож, дансанд гүйлгээ хийнэ /зөвхөн нэг удаа, тодорхой заасан тоон дээр/

2. Гадаадад байгаа хадгаламж эзэмшигчийн хувьд тухайн оршин сууж амьдарч байгаа газрын Монгол улсаас томилогдон ажиллаж байгаа консулаар /консул нь нотариатын үүрэг давхар гүйцэтгэдэг/ гарын үсгээ хянуулж, баталгаажуулсан өргөдөл, паспортын хуулбар зэргийг факсаар буюу электрон шуудангаар явуулсан байхад мөнгийг шилжүүлэх буюу итгэмжлэгчид олгоно.

3. Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд банк түүний мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчийн паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн олгох ба шилжүүлнэ.

Урьдчилсан хүүт хадгаламжаасаа бүх хүүгээ урьдчилаад авч болно гэж ойлгож болох уу?

Гэрээний хугацаанд хадгалуулагч орлого, зарлагын гүйлгээ хийхгүй байх үүрэг хүлээж, 1 сар хадгалуулсаны дараагаас бодогдсон хүүг түүний заасан дансанд шилжүүлэн авч болох нөхцөлтэйгээр хадгалуулсан мөнгөн хөрөнгийг хэлнэ. Доод үлдэгдэл нь 5000.00 ам.доллар буюу 5 сая төгрөг байна.

2011-12-16

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.