|
АТМ-аас төлбөр хийх
Худалдаа хөгжлийн банкны Карт эзэмшигч танд хэрэглэгчдийн түгээмэл хэрэглээний төлбөрүүдийг шууд АТМ дээр гүйцэтгэх боломжийг олгож байна. Үүнд:
- Монголын Цахилгаан Холбоо ХК (МЦХ ХК)-ийнсуурин утасны төлбөрийг гүйцэтгэх.
- Скайтел ХХК-ний үүрэн утасны дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөрийг автоматаар гүйлцэтгэх.
- Орифлейм ХХК-ний зөвлөхүүдийн захиалгын төлбөрийг шууд автоматаар гүйцэтгэх.
- Мобиком ХХК-ний дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн төлбөрийг автоматаар гүйцэтгэх.
АТМ-аас төлбөр төлөх үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгох юм.Үүнд:
- Манай цэсэнд байгаа байгууллагуудын төлбөрийг тухайн байгууллагын үйлчилгээний төв болон касс, салбаруудад очилгүйгээр өөрийн хамгийн ойр байрлах Худалдаа, хөгжлийн банкны АТМ ашиглан төлж, цаг заваа хэмнэх.
- Уг төлбөрүүдийг төлөхийн тулд Банкинд ирж тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй.
- Та өөрийн картнаас дуртай үйчилгээний дурын хэрэглэгчийн төлбөрийг нэг дор гүйцэтгэх боломжоор хангагдаж байгаа нь онцлог юм.
- Энэ үйлчилгээг 24 цагийнтурш хэрэглэх боломж.
Төлбөр гүйцэтгэхэд шаардагдах зүйлс:
- МЦХ ХК-ний төлбөрийг АТМ ашиглан төлөхдөө төлбөр төлөх суурин утасны дугаар болон төлбөр төлөх дүнгээ мэдэж байх. МЦХ ХК-ийн 109, 1109 дугаараас өөрийн төлбөр хийх утасны дугаарын төлбөрийн дүнг авсан байх шаардлагатай.
- Скайтел ХХК-ний дараа төлбөрт утасны дугаар болон тухайн сард төлөх төлбөрийн дүн. Скайтел ХХК-ний мессежээр төлбөрийг дүнг явуусны дагуу мэдсэн байх.
- Орифлейм ХХК-ний зөвлөхүүдийн дугаар болон тухайн захиалгын дүнг мэдэж байх.
- Мобиком ХХК-ний дараа төлбөрт утасны дугаар болон тухайн сард төлөх төлбөрийн дүн. Мобиком ХХК-ний мессежээр төлбөрийг дүнг явуусны дагуу мэдсэн байх.
Үйлчилгээний шимтгэл:
| Шимтгэлийг гүйлгээ бүрээс төлбөр хийж буй карт эзэмшигчийн картын данснаас суутгана |
Төгрөгийн данс |
Ам.долларын данс |
Еврогийн данс |
| 100 төгрөг |
100 төгрөгтэй тэнцэх ам.доллар |
100 төгрөгтэй тэнцэх евро |
Анхаарах зүйлс:
- МЦХ-ны суурин утасны төлбөр төлөхөд:
- Та 09-18 цагийн хооронд утасны төлбөрөө төлсөн бол таны утасны үйлчилгээний эрх 2 цагийн дотор, 19-09 цагийн хооронд төлсөн бол маргааш өглөө үйлчилгээний эрх тань сэргэх болно.
- Та АТМ дээрээс төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнг сайтар хянажоруулж байх шаардлагатай.
- Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картнаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно.
- Зөвхөн МЦХ ХК төлбөрийг хийх боломжтой бөгөөд 24, 25-аар эхэлсэн төмөр замын холбооны утасны төлбөрт хамаарагдахгүй.
- Скайтел ХХК-ний дараа төлбөрт утасны төлбөр төлөхөд:
- Та ямар ч үед төлбөр хийсэн нэг цагийн дотор автоматаар төлбөр төлөгдсөн бүртгэгдэнэ.
- Та АТМ дээрээс төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнг сайтар хянаж оруулж байх шаардлагатай.
- Зөвхөн дараа төлбөрт утасны төлбөрийг төлөх боломжтой бөгөөт урьдчилсан төлбөрт картаар цэнэгддэг бол төлбөрийг хүлээн авахгүй болно.
- Орифлейм ХХК-ний захиалгын төлбөр төлөхөд:
- Та ямар ч үед захиалгын төлбөрийг хийнэ, нэг цагийн дотор автоматаар тухайн зөвлөхийн захиалгын төлбөр бүртгэгдэнэ.
- Та АТМ дээрээс төлбөр хийхдээ зөвлөхийн дугаар, төлбөрийн дүнг сайтар хянажоруулж байх шаардлагатай.
- Мобиком ХХК-ний дараа төлбөрт утасны төлбөр төлөхөд:
- Та ямар ч үед төлбөр хийсэн нэг цагийн дотор автоматаар төлбөр төлөгдсөн бүртгэгдэнэ.
- Та АТМ дээрээс төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнг сайтар хянаж оруулж байх шаардлагатай.
- Зөвхөн дараа төлбөрт утасны төлбөрийг төлөх боломжтой бөгөөт урьдчилсан төлбөрт картаар цэнэгддэг бол төлбөрийг хүлээн авахгүй болно.
Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картнаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно.
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|