Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB

Дэлхийн зах зээл өнгөрөгч долоо хоногт (2010.08.30-09.06)

Хөрөнгийн зах зээл

АНУ-ын зах зээл:
Тус улсын 8-р сарын хувийн секторын ажлын байрны өсөлт болон үйлдвэрлэлийн салбарын сэргэлтийг харуулсан тоон мэдээ нэгдсэн улсын эдийн засаг дахин уналтаас зайлсхийнэ гэсэн хөрөнгө оруулагчидийн итгэлийг нэмэгдүүлж улмаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийг 3 дахь долоо хоногийн уналтаа зогсоон өсөлтөө хийхэд хүргэлээ. Холбооны Хадгаламжийн Даатгалын корпорациас тус улсын зээлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд өмнөх улиралд 3 жилийн хамгийн их ашигтай ажилласан гэсэн мэдээлэл гаргасны дараа “Bank of America Corp” болон “JP Morgan Chase & Co”-ны хувьцаанууд 6.8-аас дээш хувиар өссөн бол жижиглэн худалдааны борлуулалтын мэдээ сайн гарснаар “J.C. Penny Co” болон “Macy`s Inc”-ын хувьцааг 5-аас дээш хувиар өсөхөд нөлөөлсөн байна.Энэхүү долоо хоногт “S&P 500” индекс 3.8 хувиар өсөлт хийн 1,104.51-д хүрсэн бол “Dow Jones Industrial Average” индекс 2.9 хувиар өсөлт хийн 10,447.93-д хүрч арилжаалагдлаа. Шинжээчидийн үзэж буйгаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээний дараа хөрөнгө оруулагчид бага ч болов тайвширч эхэлсэн ба жижиглэн худалдааны салбарын мэдээ мөн өсөлттэй гарсан нь эдийн засаг шууд уналтанд орохгүй болохыг баталж эхлээд байна гэж дүгнэж байлаа.
Global Indices Exchange Close 1W Chg YTD
Dow Jones NYSE, NASDAQ, CBOE 10,447.93 2.93% 0.19%
S&P 500 NYSE, NASDAQ 1,104.51 3.75% ‐0.95%
Nasdaq NASDAQ 2,233.75 3.72% ‐1.56%
UK FTSE 100 LSE 5,428.15 4.36% 0.28%
German DAX FSE 6,134.62 3.08% 2.97%
France CAC 40 Euronext 3,672.20 4.70% ‐6.71%
Japan Nikkei 225 TSE 9,114.13 1.37% ‐13.58%
Shanghai Composit SSE 2,655.39 1.71% ‐18.97%
Hang Seng Index HKSE 20,971.50 1.82% ‐4.12%
Regional Indices Exchange Close 1W Chg YTD
TOP 20 index MSE 14,410.70 22.28% 132.91%
Mining Companies Exchange Close 1W Chg YTD
Ivanhoe Mines NYSE 19.42 7.17% 25.21%
Rio Tinto ASX 73.79 6.48% ‐1.47%
Centerra Gold TSE 15.69 4.18% 45.28%
BHP Billiton ASX 38.33 2.76% ‐11.11%
Entree Gold NYSE 2.45 11.87% 1.66%
Mongolia Energy HKE 3.00 0.67% ‐24.62%
East Asia Minerals TSX 5.47 ‐11.77% 17.89%
Petro Matad LSE 134.00 ‐14.92% 624.32%
Erdene Resource TSX 0.33 6.45% 17.86%
Үйлдвэрлэлийн салбарт барилгын хэрэгсэл үйлдвэрлэгч “Caterpillar”-ын хувьцаа 6.3 хувиар өсөн 70.08 ам.долларт хүрсэн бол АНУ-ын хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Alcoa”-ын хувьцаа 5.4 хувиар өсөн 10.88 ам.долларт, дэлхийн хамгийн том онгоцны хөдөлгүүр, эрчим хүчний эх үүсгүүр үйлдвэрлэгч “GE”-ын хувьцаа 4.6 хувиар өсөн 15.39 ам.долларт хүрч арилжаалагдсан байна. Санхүүгийн салбарт Холбооны Нөөцийн банкнаас “China Investment Corp”-ны 2007 онд худалдан авсан нэмэгдэл хувьцааны хэсгийг хөрвүүлэх замаар “Morgan Stanley”-ын хувьцааны 10 хувийг худалдан авахыг зөвшөөрсний дараа “Morgan Stanley”-ын хувьцаа 6.5 хувиар өсөн 26.66 ам.долларт хүрсэн байна.

Европын зах зээл:
АНУ болон БНХАУ-ын сүүлийн эдийн засгийн тоон мэдээнүүд харьцангуй сайн гарч эхэлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт зогсонги байдалд ороогүй гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчидийн дунд төрүүлэн улмаар Европын хөрөнгийн зах зээл өмнөх 7-р сараас хойших долоо хоногийн хамгийн том өсөлтөө хийхэд хүргэлээ. 8-р сарын Хятадын үйлдвэрлэлийн салбарын өсөлт сайжирч гарсан нь “Rio Tinto Group”, “Xstrata Plc” зэрэг уул уурхайн компаниудын хувьцааг өсөлтөнд оруулсан бол Мерседес-Бензийн борлуулалт нэмэгдсэнээр “Daimler AG”-ын хувьцаа 8.5 хувиар өсөлт хийсэн байна. Тус долоо хоногт “Stoxx Europe 600” индекс 3.7 хувиар өсөлт хийсэн бол Францын “CAC 40” индекс 4.7 хувиар, Германы “DAX” индекс 3.1 хувиар, Их Британий “FTSE 100” индекс 5.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байлаа. Шинжээчидийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид хэт гутранги үзэлтэй байсан бөгөөд эдийн засгийн эерэг тоон мэдээнүүд хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дараагийн хэдэн долоо хоног өсөх нөхцлийг хангаж байна гэж тэмдэглэж байсан байна. Дэлхийн 2 дахь том тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Daimler”-ийн E болон S загварын автомашинуудыг худалдан авагч нар Хятад, Герман, АНУ-аас ихээр гарч ирсэн нь тус компаний Мерседес- Бензийн нэгжийн борлуулалтыг 8-р сард 22 хувиар нэмэгдүүлсэн гэсэн тооцоолол гарсан бөгөөд энэхүү мэдээ нь тус компаний хувьцааг 8.5 хувиар өсөхөд нөлөөлжээ. Мөн Европын 2 дахь том автомашины хэрэгсэл нийлүүлэгч “Continental AG” бүсийн мөнгөний зах зээл дээрээс 1 тэрбум еврогийн хөрөнгийг босгосон нь тус компаний хувьцааг 8.8 хувиар өсөхөд хүргэсэн байна.

Азийн зах зээл:
Хятад болон АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын өсөлт болон Японы эрх баригчидаас иений ханшийг барих бүхий л алхамуудыг хийхэд бэлэн гэсэн мэдэгдлүүд нь Азийн хөрөнгийн зах зээлийг өсөлтөнд оруулан “MSCI Asia Pacific” индексийг 3-н долоо хоногийн хамгийн их өсөлтөө хийхэд хүргэлээ. Японы хамгийн том зургийн аппарат үйлдвэрлэгч “Canon Inc”-ын хувьцаа 1.4 хувиар өссөн бол Хятадын хамгийн том цемент үйлдвэрлэгч “Anhui Conch Cement Co”-ны хувьцаа 12 хувиар өссөн байна. Японы шинжээчидийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид бага ч болов тайвширч эхэлсэн бөгөөд энэ нь долоо хоногийн өсөлтийг бий болгоход гол нөлөө үзүүллээ гэж тайлбарласан байна. Тус долоо хоногт “MSCI Asia Pacific” индекс 2.7 хувиар өсөлт хийн 119.99-д хүрсэн бол Японы “Nikkei 225” индекс 1.4 хувиар, Австралийн “S&P/ASX 200” индекс 3.9 хувиар, Өмнөд Солонгосын “Kospi” индекс 2.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байлаа. Японы төвбанкнаас 10 триллион иенийг зээл хэлбэрээр банкуудад гаргахаар болсон нь Японы экспортын компаниудын хувьцаанд эерэгээр нөлөөлсөн бол Японы сангийн сайд өөрийн ерөнхий сайдын мэдэгдлийг баталгаажуулан иений ханшийг тогтвортой байлгахад бүхий л арга хэмжээг авахад бэлэн гэсэн мэдээлэл хийсэн нь зах зээлд нөлөөлж байсан байна.

“Ivanhoe Mines ltd”:
Өнгөрөгч долоо хоногт “Ivanhoe Mines” компаний хувьцаа 18.12 канад долларт нээгдсэн бол долоо хоногийн дундуур өсөлт хийн 19.99 канад долларт хүрсэн бөгөөд долоо хоногийн эцсээр 19.42 канад долларт хүрч хаагдсан байна.

S&P 500 индексийн өөрчлөлт

Айвенхой Майнз ХХК-ний хувьцааны үнийн өөрчлөлт

Бараа таваарын зах зээл

Алтны ханшийн хөдөлгөөн
Өнгөрсөн долоо хоногийн эхээр шар металлын ханш тогвортой, хөдөлгөөн багатай байсан юм. Учир нь Их Британий холбооны улсуудын бүх нийтийн амралт таарсан мөн хөрөнгө оруулагч нар долоо хоногийн сүүлээр болон дундуур гарах АНУ-ын болон Хятад зэрэг улсуудын эдийн засгийн дүн мэдээг хүлээсэн байдалтай байлаа. Энэхүү хүлээлтийг хөдөлгөөнд оруулсан мэдээ бол АНУ-ын хувийн секторын ажлаас халагдагсадын тоо
Global Commodities Measures Close 1W Chg YTD
ICE Brent $/bbl 76.67 2.71% ‐2.52%
Nymex WTI $/bbl 74.60 ‐0.76% ‐6.00%
Natural gas $/ MMBtu 3.94 6.32% ‐29.31%
Gold $/ oz 1,252.73 1.20% 14.16%
Silver $/ oz 19.62 3.20% 16.15%
Copper LME 3 mo $/ MT 76.46 ‐98.97% ‐98.96%
Zinc LME 3 mo $/ MT 2,151.00 2.67% ‐15.98%

10,000-р буурсан үзүүлэлтийг харуулсан бол үйлдвэрлэлийн салбарын дүн 3 хувиар өссөн үзүүлэлтийг харуулсан юм. Эдгээр хүчин зүйлээс үүдэн шар металлын ханш сүүлийн 2 сарын хамгийн өндөр ханшинд тулж очсон юм. Мөн алтны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орох Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын дүн мэдээ сайн гарсан нь алтны үнийг өсөхөд түлхэц болсон байна. Эдгээр дүн мэдээнүүд гарсаны дараагаар шинжээчид хэлэхдээ “дэлхийн эдийн засаг сэргэж эхэлж шинэ хэмнэлд орж эхэлж байна гэсэн бөгөөд цаашид алтны ханш 1300 ам.доллар хүрэхэд гайхах зүйлгүй” хэмээсэн байна. Баасан гарагт хөрөнгө оруулагч, эдийн засагч шинжээчдийн хүлээж байсан АНУ-н ажил эрхлэлтийн байдал хэдийгээр буурсан дүнг харуулсан хэдий ч таамаглаж байсан хүлээлтээс хазайж сайн буюу 54,000-р буурсан нь эдийн засгийн хямрал бий болно гэсэн айдасыг бууруулсан юм.. Нэгдсэн улсын төрийн албан хаагчид 8-р сард хувийн хэвшлээс илүү хэмжээгээр ажлын байраа алдсан байна. Өнгөрсөн 7-р сард АНУ-д 100,000-с илүү байсан энэ тоо 54,000 гэсэн үзүүлэлтийг харуулсан нь үнэхээр эерэг үр дүн гэж шинжээчид онцлон тэмдэглэсэн. Учир нь шинжээчдийн үзэж буйгаар 8-р сарын ажил эрхлэлтийн байдал 7-р сартай адил үр дүнг харуулсан бол эдийн засагт маш том эрсдэл бий болох байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ тохиололд алт болон ам.доллароос бусад бүх л активуудын ханш буурах нөхцөл бүрдэх байлаа. Дээрх мэдээний дараагаар алтны ханш өсөх хандлагатай арилжаалагдаж байсан хэдий ч бага зэргийн бууралтыг харуулсан байна. Энэхүү бууралт нь АНУ-н Үйлчилгээний салбарын бизнесийн идэвжлийн индекс буурсантай холбоотой байсан. Учир нь тоон мэдээ нь 52.40 нэгжид хүрсэн нь 2010 оны хамгийн бага түвшинд хүрсэн байна. Энэхүү индекс нь уул уурхай салбарын компаниудаас авдаг дүн мэдээ юм.

Алтны үнийн өөрчлөлт

Зэсийн зах зээл
Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд улаан металлын үнэ тогтмол байсан бөгөөд энэхүү хөдөлгөөнд Их Британий холбооны улсуудын бүх нийтийн амралт таарсантай холбоотойгоос гадна АНУ болон Хятад зэрэг дэлхийн томоохон улсуудын эдийн засгийн дүн мэдээнүүдээс хамаарч хүлээлт үүсч эхэлсэн юм. Энэхүү тайван байдлыг хөдөлгөөнд оруулсан мэдээ бол Япон улстай холбоотой байлаа. Учир нь Даваа гарагт болж өнгөрсөн тус улсын төв банкны хурлын шийдвэр Мягмар гарагт Азийн болон дэлхийн зах зээлд нөлөөлж эхэлсэн байна. Тус улсын засгийн газар сүүлийн үед чангарч иений ханшыг нэмэгдүүлэхгүй байх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авах талаар мэдэгдсэн бөгөөд эхний ээлжинд тогтмол хүүтэй зээлүүдийг нэмэгдүүлэх талаар дурьдсан юм. Машин үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт орох тус улсын энэхүү алхам зэсийн үнэнд нөлөөлж зэсийн үнийг өсөхөд гол нөлөөг үзүүлсэн байна. Долоо хоногийн дунд үеэс зэсийн үнэ дахин өсч эхэлсэн бөгөөд энэхүү өсөлт АНУ болон Хятад улсуудтай холбоотой хэмээн шинжээчид үзэж байсан. АНУ-ын үйлдвэрлэлийн болон жижиглэн худалдааны мэдээ сайн гарч эхэлсэн нь тус улсын эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх алхам болсон бол дэлхийн үйлдвэрлэлийн металлын хамгийн том хэрэглэгч Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын дүн мэдээ хүлээгдэж байсанаас сайн гарсан нь зэсийн ханшыг сүүлийн 4 сарын хамгийн өндөр ханшинд хүрэх гол шалтгаан болсон юм. Энэ талаар шинжээчид дүгнэхдээ “ Сүүлийн үед гарсан дэлхийн эдийн засгийн бүхий л сөрөг мэдээнүүдийг намжаасан зүйл боллоо хэмээсэн” байна. Үүнээс гадна зэсийн зах зээлд томоохон байр суурь эзлэх Австрали улсын ДНБ сайн гарсан нь зэсийн үнийг өсөхөд түлхэц үзүүлж өгсөн юм. Мөн АНУ-ын хувийн секторын ажилгүйдлийн тоо 10,000-р буурсан үр дүнг харуулсан нь зэсийн үнэ өсөхөд мөн л түлхэц болж өгсөн байна. Долоо хоногийн сүүлээр АНУ-ын эдийн засгийн байдлаас хамааралтай зэсийн үнэ дахин өссөн үр дүнг харуулж хаагдсан байна. Учир нь тус улсын ажил эрхлэлтийн тоон мэдээ бага зэрэг буурсан ч гэсэн шинжээчдийн таамаглаж байсан дүнгээс хазайж өссөн үр дүнг үзүүлсэнээр Нэгдсэн улсын эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн зэсийн ханш 7,300 ам.долларт нээгдэж, хамгийн багадаа 7,268 ам.долларт, хамгийн ихдээ 7,750 ам.долларт хүрсэн бөгөөд 7,692.75 ам.долларт хаагдсан байна.

Зэсийн үнийн өөрчлөлт

Нефтийн зах зээл

Даваа гарагт зах зээлд хөрөнгө оруулагчдын дунд дэлхийн эдийн засаг дахин уналтанд өртөж магадгүй гэсэн айдас байсаар байсан нь хар алтны ханш унах нөхцлийг улам нэмэгдүүлж өгсөн. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн цаашдын чиг хандлагыг шууд АНУ-тай холбох нь өрөөсгөл асуудал боловч дийлэнхи шинжээчид, хөрөнгө оруулагчид долоо хоногийн дундуур болон сүүлээр олон нийтэд цацагдах АНУ-н эдийн засгийн мэдээ тэр дундаа ажил эрхлэлтийн мэдээнд илүү их анхаарал хандуулах замаар зах зээлд оролцож байлаа. Хар алтны ханш Даваа гарагт 47 центээр буурч 74.70 ам.долларт хүрсэн бол Брент төрлийн түүхийн нефть бага зэрэг буурч 76.60 ам.долларт хүрсэн байна. Энэ үеэр АНУ-н ерөнхийлөгч болон түүний туслахууд ажлын байрны тоог нэмэх үүднээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан татварын цогц шинэ бодлого боловсруулж улмаар батлахаар зэхэж буй нь зарим нэг талаар хар алтны ханшинд сөрөг нөлөө үзүүлж байсан бол Мексикийн тохойд шинээр гурван төрлийн хар салхи (хүчтэй биш ) бүртгэгдсэн нь хар алтны ханшинд эерэг нөлөө үзүүлж байлаа. Уналтын байдалтай арилжаалагдаж байсан хар алтны ханш Лхагва гарагт өсөлт хийсэн нь БНХАУ болон АНУ-н аж үйлдвэрийн хэмжээ өсч гарсантай холбоотой байлаа. Иигэснээр хар алтны ханш бага зэрэг сэргэх нөхцөл бүрдэж “New York Mercantile Exchange” дээр Лайт төрлийн түүхий нефть 2.8 хувиар өсч 73.91 ам.долларт хүрсэн бол “ICE” бирж дээр Брент төрлийн түүхий нефть 76.35 ам.долларт хүрсэн байна. Шинжээчид энэхүү ханшийн өсөлтийг олон талаас тайлбарлаж байлаа. Тухайлбал “Oregan”-н ерөнхийлөгч Эксил хэлэхдээ БНХАУ-н аж үйлдвэрлэлийн хэмжээ өсөж гарсан нь тус улсын эдийн засгийн өсөлт шинэ хэмнэлд орсон нь тодорхой боллоо гээд энэ байдал цаашид үргэлжилсээр байвал хар алтны ханш эргээд 80 ам.долларт тогтох суурь бүрдэнэ гэж тэрээр тэмдэглэсэн байна.Баасан гарагт олон тооны хөрөнгө оруулагч, шинжээчдийн хүлээж байсан АНУ-н ажил эрхлэлтийн байдал хэдийгээр буурсан хэдий ч хүлээлтээс хазайж сайн буюу 54,000-р буурсан нь зах зээлд дэлхийн эдийн засаг дахин хямралд өртөнө гэсэн айдсыг багагүй хэмжээгээр буурууллаа. Тус улсад 8-р сард төрийн албан хаагчид хувийн хэвшлээс илүү хэмжээгээр ажлын байраа алдсан байна. Өнгөрөгч 7-р сард АНУ-д 100,000-с илүү хэмжээний ажлын байр алдаж байсан бол энэ удаад энэ тоо багаслаа. Хэрвээ АНУ-н 8-р сарын ажил эрхлэлтийн байдал 7-р сартай адил буюу 100,000-с хол давсан бол зах зээлд маш том хэмжээний хөдөлгөөн дагуулах байсан нь гарцаагүй ба энэ тохиололд алт болон ам.доллароос бусад бүх л активуудын ханш буурах нөхцөл бүрдэх байлаа. Дээрх мэдээллийн дараа түүхий нефтийн ханш өсөх хандлагатай арилжаалагдаж байсан хэдий ч мөн АНУ-н “ISM non Manufactoring” ( үйлчилгээний салбарын бизнесийн идэвжлийн индекс) 52.40 нэгжид хүрсэн нь 2010 оны хамгийн бага төвшин байлаа. Энэхүү индекс нь 60 секторын ( уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо гэх мэт ) 400 орчим пүүс компаниас дээрх судалгааг авдаг байна. Улмаар түүхий нефтийн ханшийн өсөлт хязгаарлагдсан төдийгүй буурч 74.60 ам.долларт хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл түүхий нефтийн ханш АНУ-н ажил эрхлэлтийн мэдээний дараа өссөн бол “ISM non Manufactoring” ( үйлчилгээний салбарын бизнесийн идэвжлийн ) индексийн дараа буурсан байна.

Нефтийн үнийн өөрчлөлт

Валютын зах зээл

Зах зээлд оролцогчдийн анхаарлын төвд ороод байсан Япон улсын төв банкны хурал Даваа гарагт болж өндөрлөсөн ба сүүлийн 4 сар дарааллан чангараад байгаа иений ханшийг хязгаарлахын тулд тус банкнаас интервенц хийнэ гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч дээрх хурлаас зөвхөн арилжааны банкуудад олгох бага хүүтэй болон тогтмол хүүтэй зээлүүдийн хэмжээг нэмэгдүүлэх (20 трилион иенээс 30 трилион иен) шийдвэр гарсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж буй нэг хэлбэр боловч иений ханшийн чангаралтыг зогсооход хангалтгүй хэмээн шинжээчид дүгнэсэн.
Currencies Symbols Close 1W Chg YTD
USD Index DXY 83.10 0.22% 6.73%
Euro EUR 1.2841 0.98% ‐10.44%
British Pound GBP 1.5399 ‐0.77% ‐4.66%
Japanese Yen JPY 84.5 0.51% ‐9.19%
Benchmark Central Bank Rates
USD 0.25% CHF 0.60%
EUR 1.00% CAD 1.00%
GBP 0.50% AUD 4.50% 
JPY 0.10% NZD 3.00%

Дээрх мэдээллийн дараа иений бусад валютуудын эсрэг ханш үргэлжлэн чангарч эхэлсэн ба ам.долларын эсрэг ханш нь Мягмар гараг гэхэд 83.96 хүрч сүүлийн 15 жилийн доод түвшиндөө дөхөж очсон байна. Шинжээчид энэ байдлаар төв банкнаас ямар нэг арга хэмжээ авахгүй байвал иений ам.долларын эсрэг ханш түүхэн дээд түвшиндөө хүртэл чангарах боломжтой хэмээн үзэж байв. Дашрамд дурьдахад 1995 оны 4-р сард иений ам.долларын эсрэг ханш 79.75 хүрч байсан нь бүх цаг үеийн хамгийн доод түвшин болсон гэж тэмдэглэгджээ. Өмнөх долоо хоногт гарсан АНУ-н эдийн засгийн талаарх таагүй мэдээллүүдээс үүдэн тус улсын хувьцааны гол индексүүд болон Засгийн газрын бондын үнэ буурч байсан нь иений эрэлтийг нэмэгдүүлж дээрх нөхцөл байдал үүсэхэд нөлөөгөө үзүүлсэн. Лхагва гарагт АНУ, Хятад улсуудын үйлдвэрлэлийн салбарын, Австрали улсын ДНБ-ний мэдээнүүд хүлээгдэж байснаас сайн гарч дэлхийн эдийн засгийн талаархи сөрөг уур амьсгалыг бага ч болов намжаалаа. Харин Еропын холбооны үйлдвэрлэлийн салбарын өсөлт 8-р сард хүлээгдэж байснаас муу гарсан байна. АНУ-ын 8-р сарын үйлдвэрлэлийн салбарын индекс 56.3 гарсан нь хүлээгдэж байснаас 3.3 нэгжээр өндөр байгаа юм. Мөн 37.000 гарна хэмээн хүлээгдэж байсан тус улсын хувийн салбар дахь ажлаас халагдагсдын тоо 10.000 болон буурч гарлаа. Эдгээр мэдээллүүд АНУ-ын хөрөнгийн, бараа таваарын зах зээлүүдийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлсэн ч ам.долларын ханшинд төдийлөн нөлөө үзүүлээгүй бол Австрали улсын ДНБ-ний мэдээ сайн гарсны дараа тус улсын валютын ам.долларын эсрэг ханш 0.9098 хүртэл чангарсан юм. Пүрэв гарагт Европын холбооны гишүүн Испани, Франц улсуудын загсийн газрын бондын арилжаа амжилттай
явагдаж нийт 12.2 тэрбум еврогийн бонд арилжаалагдлаа. Энэ өдөр болсон Европын хобооны төв банкны хурлаас хүлээгдэж байсны дагуу бодлогын хүүг хэвэнд нь үлдээх шийдвэр гарсан бол өөрийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг нэмэгдүүлсэн нь анхаарал татаж байв. Дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор еврогийн ам.долларын эсрэг ханш 1.2850 хүртэл өсч арилжаалагдсан ба цаашид ч өсч 1.2920 хүрнэ гэх таамаглалыг шинжээчид хийж эхэлсэн. АНУ-ын долоо хоногт тутмын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо энэ өдөр өмнөх долоо хоногоос 6,000-аар буурч гарсан нь тус улсын талаарх өнгөрсөн долоо хоногт гарсан бас нэгэн эерэг мэдээлэл болсон. Харин зах зээлд оролцогчид Баасан гарагт гарах тус улсын ажил эрхэлэлтийн ерөнхий мэдээнд илүү анхаарал хандуулж байсан юм. Швед улсын төв банк мөн энэ өдөр ээлжит хурлаа хийж бодлогын хүүгээ 0.75 хувь болгож өсгөсний дараа кроны еврогийн эсрэг ханш сүүлийн 2 жилийн дээд түвшин буюу 9.3096 хүртэл чангарчээ. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын ажил эрхэлэлтийн ерөнхий мэдээ хүлээгдэж байснаас сайн гарч эрсдэл өндөртэй активуудын эрэлтийг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор иен, Швецарь фанк зэрэг валюутуудын ханш суларсан бол Австрали, Шинэ Зеланд, Канад долларуудын ханш чангарсан байна. Дээрх мэдээний дараа ам.долларын иений эсрэг ханш 85.22 хүртэл чангарсан ч эргээд суларч 84.40 дээр, еврогийн эсрэг ханш 0.5 хувиар суларч 1.2891 дээр тус тус хаагдсан. Харин Астрали долларын ам.долларын эсрэг ханш сүүлийн 4 долоо хоногийн дээд түвшинд (US$0.9164), Канад долларын ам.долларын эсрэг ханш сүүлийн 2 долоо хоногийн дээд түвшинд (C$1.0384) хүртэл тус тус чангарлаа. 

Ам.долларын голлох 6 валютын эсрэг ханшийн индекс

Еврогийн ам.долларын эсрэг ханшийн өөрчлөлт

Иений  ам.долларын эсрэг ханшийн өөрчлөлт

Economic Data next week
09/07/2010 18:00 GE Factory Orders MoM (sa) Герман улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний захиалга
09/08/2010 05:00 US ABC Consumer Confidence АНУ-ын хэрэглэгчийн итгэлцлийн индекс
09/08/2010 14:00 GE Trade Balance Герман улсын гадаад худалдааны тэнцэл
09/08/2010 16:30 UK Industrial Production (MoM) Англи улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн
09/08/2010 18:00 GE Industrial Production MoM (sa) Герман улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн
09/09/2010 14:00 GE Consumer Price Index (YoY) Герман улсын хэрэглээний үнийн индекс
09/09/2010 20:30 US Trade Balance АНУ-ын гадаад худалдааны тэнцэл
09/09/2010 20:30 US Initial Jobless Claims АНУ-ын шинээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо
09/10/2010 22:00 US Wholesale Inventories АНУ-ын бөөний худалдааны барааны нөөц
09/07/2010 18:00 GE Factory Orders MoM (sa) Герман улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний захиалга
09/08/2010 05:00 US ABC Consumer Confidence АНУ-ын хэрэглэгчийн итгэлцлийн индекс

Энэхүү мэдээллийг эх сурвалж болгон ашигласан аливаа үйл ажиллагааны үр дагаварыг банк эсвэл түүний ажилтан хариуцахгүй болно.

Хөрөнгө Зохицуулалтын Газар
Утас: 328229

2010-09-07

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил