Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Худалдаа Хөгжлийн Банк

Инкасс

Танд тус банк гадаад худалдааны төлбөр тооцооны нэг хэлбэр болох баримтын инкассын үйлчилгээг үзүүлж байна.
Та ямарч орны бизнесийн байгууллагатай худалдаа наймаа эрхэлсэн Таны төлбөр тооцоог найдвартай хурдан шуурхай зуучлана. Хэрэв Та худалдааны түншээ сайн мэддэг, найдвартай харилцаатай бол, импортлогч орны улс төр, эдийн засаг, хууль зүйн орчинг тогтвортой гэж үзсэн бол худалдан авагчийн улс импортонд ямар нэг хязгаарлалт тавиагүй бол энэхүү үйлчилгээгээр төлбөр тооцоогоо хийх нь хамгийн тохиромжтой.
Гадаад худалдааны инкасс нь аккредитивыг бодвол хялбар бөгөөд хямд байдаг.
Та Худалдагч бол бид Таны өмнөөс худалдан авагчид баримтыг хүргүүлж төлбөрийг нэхэмжилнэ.
Та Худалдан авагч бол ачигдсан барааны баримтыг Танд хүргэж төлбөрийг шуурхай гүйцэтгэнэ.

Инкассаар төлбөр тооцоогоо хийх нь:  

Худалдагч Таны хувьд:

  • Зардлын хувьд хямд байдаг.
  • Худалдан авагч нь төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд худалдагчийн банк нь барааг буцаах, хадгалах үйл ажиллагааг зохицуулахад тань тусалж болно. 

Худалдан авагч Таны хувьд:

  • Барааг өөрийн оронд ирэх хүртэл хугацаанд төлбөр хийхийг түр хүлээх эсвэл төлбөр хийх хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр хойшлуулах боломжтой.
  • Зарим тохиолдолд гадаад худалдааны санхүүжилт болдог.

Санамж:

Инкассаар төлбөр тооцоо хийх саналыг Та (худалдагч, экспортлогч) эхлэн тавьсан бол үүнээс үүдэн гарах аливаа төлбөрийн эрсдлийг Та өөрөө хүлээх үүрэгтэй ба банк Таны ачуулсан барааны төлбөр хийгдэнэ гэсэн ямар нэг баталгаа гаргаж өгдөггүйг анхаарах шаардлагатай байдаг. 

Хүү шимтгэл

Импортын инкассын төлбөр гүйцэтгэхэд 0.1 % /min 30 ам. доллар, max 150 ам.доллар/
Импортын инкассын төлбөрөөс болон баримт хүлээн авахаас татгалзсаныг мэдэгдэхэд 10 ам.доллар
Экспортын инкассын баримт явуулж төлбөр гүйцэтгүүлэхэд 0.1 % /min 30 ам. доллар, max 150 ам.доллар/
Импортын инкассын нөхцөл өөрчлөхөд 5 ам.доллар

Холбоо барих, Инкассын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: 

Худалдаа, хөгжлийн банк
Байгууллагын банкны газар
Утас: (976-11) 326926
Факс: (976-11) 318723
Call centre: (976-11) 331133
Имэйл: cbd@tdbm.mn

2009-11-01

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил