|
Аккредитив Баримтын аккрeдитив
Тус банк гадаад худалдааны төлбөр тооцоонд түгээмэл ашиглагддаг аккрeдитивын үйлчилгээг танд санал болгож байна. Аккрeдитив нь бараа импортлогчийн хувьд бараагаа хүлээж авах, экспортлогчийн хувьд ачуулсан барааныхаа төлбөрийг банкаар дамжуулан найдвартай авах баталгаа болж өгдөг.
Та худалдааны түншийнхээ төлбөрийн чадвар болон худалдан авч буй бараа тань найдвартай ачигдах эсэхэд эргэлзэж байвал төлбөр тооцоогоо баримтын аккрeдитиваар хийх саналыг түншдээ тавиарай.
Аккрeдитив нь дараахь үe шатуудаар хэрэгжинэ.
- Худалдааны гэрээ байгуулагдсаны үндсэн дээр импортлогч өөрийн банкинд аккрeдитив нээх хүсэлт гаргана.
- Импортлогчийн банк аккредитивыг экспортлогчийн банк руу нээнэ.
- Экспортлогч өөрийн банкнаас аккрeдитив нээсэн мэдэгдлийг хүлээн авсны үндсэн дээр бараагаа ачуулна.
- Экспортлогч төлбөрийн нэхэмжлэх, тээврийн баримт болон бусад аккредитивт заагдсан баримтуудыг зөв бүрдүүлж өөрийн банкаараа дамжуулан импортлогчийн банкинд хүргүүлнэ.
- Уг баримтыг импортлогчийн банк хүлээн авч шалгаад зөрчилгүй тохиолдолд төлбөрийг аккрeдитивийн нөхцөлд заасны дагуу экспортлогч уруу цаг хугацаанд нь найдвартай шилжүүлнэ.
Аккрeдитивын давуу талууд:
- Оролцогч бүх талуудыг эрсдлээс бүрэн хамгаална.
- Дэлхий даяар эрх зүйн орчинг өндөр түвшинд бүрдүүлсэн байдаг.
- Хурдан шуурхай бөгөөд зардал багатай.
- Санхүүжилтийн эх үүсвэр болдог.
Тус банкнаас нээж буй баримтын аккрeдитивын төрлүүд:
Төлбөрийн хувьд: - Баримтын эсрэг шууд төлбөртэй аккрeдитив - Дараа төлбөртэй аккрeдитив (бараагаа ачигдсанаас хойш тодорхой хугацааны дараа төлөгдөх)
Аккрeдитивын эх үүсвэрийн хувьд: - Эх үүсвэртэй аккрeдитив - Эх үүсвэргүй аккрeдитив (аккредитив нээлгэгчийн данснаас эх үүсвэр тусгаарлахгүй нээгдэнэ).
Баталгаажуулсан байдлаар нь: - Баталгаатай аккрeдитив - Баталгаагүй аккрeдитив
Худалдааны төрлөөр нь: - Импортын аккрeдитив - Экспортын аккрeдитив
Хүү шимтгэл
| Аккредитив нээх |
0.2% (min 150 ам.доллар, max 350 ам.доллар) |
| Аккредитивийн нөхцөлд өөрчлөлт оруулах (1 удаа өөрчлөлт оруулахад) |
50 ам.доллар |
| Аккредитивийн дүнг нэмэгдүүлэх (нэмэгдүүлсэн дүнгээс) |
0.2% (min 50 ам.доллар, max 150 ам.доллар) |
| Аккредитивыг цуцлах |
50 ам.доллар |
| Аккредитивийн баримт шалгах, төлбөр хийх |
50 ам.доллар |
| Баримтат бус аккредитивийн төлбөр хийх |
50 ам.доллар |
| Аккредитивийн зөрчилтэй баримт (багц баримтаас) |
50 ам.доллар |
| Аккредитив нээгдсэнийг харилцагчид мэдэгдэх |
30 ам.доллар |
| Аккредитивийн өөрчлөлтийг мэдэгдэх |
10 ам.доллар |
| Аккредитивыг цуцлах зөвшөөрлийг харилцагчийн хүсэлтээр мэдэгдэх |
25 ам.доллар |
| Аккредитивийн баримт харилцагчаас хүлээн авч, шалгаж, төлбөрт илгээх |
0.15% (min 75 ам.доллар, max 350 ам.доллар) |
| Эх үүсвэргүй аккредитивийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах |
150 ам.доллар 150 000 төгрөг |
| Эх үүсвэргүй аккредитивийг баталгаажуулах эрсдэлийн шимтгэл |
Зээлийн хорооны шийдвэрээр, (минимум 150 ам.доллар) |
|
Тайлбар: 1. Эх үүсвэргүй аккредитивийн эрсдэлийн шимтгэлийг Зээлийн хорооноос тогтооно. 2. Эх үүсвэргүй аккредитивийн гэрээ болон зээлийн эрх нээх гэрээнд өөрчлөлт оруулсны шимтгэлийг давхардуулж авахгүй. 3. Аккредитивтай холбогдон гарах бусад банкны шимтгэл болон буухиа шуудангаар баримт илгээх зардлыг харилцагч хариуцна. 4. Аккредитивийн нөхцөл болон эх үүсвэргүй аккредитивийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах шимтгэлийг өөрчлөлт оруулах бүрд авах ба 1 удаагийн өөрчлөлтөөр нэг ба түүнээс дээш нөхцөлд өөрчлөлт орж болно.
|
Холбоо барих, аккредитивийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Call centre: 1977, хилийн чанадаас холбогдох бол (976) 70161988 Вэб: www.ebank.mn, www.tdbm.mn Э-шуудан: info@tdbm.mn 2013-03-22
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
6-р сарын 17-ны Даваа гараг. Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны гадна талбай дуу хуур, баяр хөөр, инээмсэглэл дүүрэн залуусаар хөглөгдлөө.
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” амжилттай зохион байгуулж, медаль, цомын эзэд тодорлоо.
|
 |
Засгийн газрын Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, харилцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
|
 |
Япон улсын нэр хүндтэй “Сумитомо мицүи” санхүүгийн группийн охин компани Эм Жи Лизинг Корпорацитай Худалдаа, хөгжлийн банк болон Ти Ди Би капитал компаниуд хамтран, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Ти Ди Би Лизинг ХХК-ийг байгууллаа.
|
|