|
Түгээмэл асуулт, хариулт MoneyGram үйлчилгээ _______________________________________________________________________________
Мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад юу анхаарах вэ? Шилжүүлэхэд: MoneyGram үйлчилгээнд хамрагдах үед та заавал банкинд данстай байх, эсвэл зээлийн карт эзэмшдэг байр шаардлагагүй. Та биеийн байцаалтаа авч ирнэ. Мөнгө шилжүүлэх товч маягтыг бөглөнө. Мөн Та төлбөр хүлээн авагчид шилжүүлэх мөнгөн дүнгээс гадна MoneyGram үйлчилгээний 8 оронтой нууц дугаар өгөх бөгөөд энэ дугаарыг төлбөр хүлээн авагчид мэдэгдэнэ.
Мөнгөө гуйвуулахад яагаад заавал “Moneygram” гэж? “Moneygram” нь дэлхийн өнцөг булан бүрт 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын найдвартай үйлчилгээ үзүүлдэг юм. “Moneygram” нь хоромхон хугацаанд найдвартай, энгийн хялбар замаар гадаад руу мөнгө шилжүүлэх, эсвэл гадаадаас мөнгө хүлээн авахад нэн тохиромжтой, иргэд хоорондын хувийн гуйвуулгын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хэлбэр юм.
Moneygram хамгийн ХЯМД гуйвуулгын үйлчилгээ “Moneygram” нь бусад ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнүүдээс хамгийн ХЯМД шимтгэлтэй. Мөн Монголчуудын хамгийн өргөнөөр ашигладаг Хятад, Солонгос улсаас мөнгө шилжүүлэх, хүлээн авахад хаана ч байхгүй онцгой хөнгөлөлттэй байдаг юм. Та доорх шимтгэлийн нөхцлийг ижил төрлийн гуйвуулгын шимтгэлүүдтэй харьцуулаад хараарай. Жишээ нь:
БНСУ-аас Монгол улс руу гуйвуулга хийхэд: 0-2000$ хүртэл 5$ 2001-5000$ хүртэл 10$ 5001-10,000$ хүртэл 15$ Монгол улсаас БНХАУ руу гуйвуулга хийхэд: 0-400$ хүртэл 9$ 401-800$ хүртэл 20$ 801-1000$ хүртэл 30$ байдаг.
“Moneygram” хамгийн Хурдан уу? “Moneygram” нь ердөө 10-хан минутын дотор мөнгө шилжүүлэх болон хүлээн авах боломжтой хамгийн ХУРДАН, шуурхай үйлчилгээ юм. Түүнчлэн таныг банканд ямар нэгэн данс эзэмшдэг байхыг шаарддаггүйгээрээ давуу талтай.
“Moneygram” хамгийн ОЛОН ТӨРЛИЙН ВАЛЮТ-аар гуйвуулга хүлээн авдаг уу? Та Moneygram үйлчилгээг ашиглан дэлхийн хаанаас ч мөнгө гуйвуулах болон хүлээн авахдаа өөрийн хүссэн валютыг сонгох боломжтой бөгөөд Moneygram нь хамгийн олон төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдаг юм.. Энэ нь та ханшийн зөрүүний алдагдалд огтхон ч орохгүй давуу талтай бөгөөд энэ сараас эхлэн Еврогоор гуйвуулга хүлээн авдаг боллоо.
Мессеж илгээхэд ҮНЭГҮЙ Танд мөнгө шилжүүлэх бүрдээ 10 үгэнд багтсан зурвас, мэндчилгээ, сэтгэлийн үг зэрэг хүссэн мэдээллээ нэмэлт үнэ төлбөргүйгээр мөнгө хүлээн авагчид дамжуулах боломжийг “Moneygram” үйлчилгээ олгодог. Ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнүүдэд үг бүр нь төлбөртэй байдгийг танд сануулъя.
“Moneygram”-ийн үйлчилгээг Монголд ямар банкууд үзүүлдэг вэ? Дэлхийн 180 оронд энэ үйлчилгээг ашигладаг бөгөөд Монгол улсад Худалдаа Хөгжлийн Банк, Монгол шуудан банк, Хадгаламжийн банк, Улаанбаатар хотын банк, Эрэл банк, Анод банк, Капитрон банк зэрэг нийт 7 банк “Moneygram” үйлчилгээний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм.
Дэлхийн ямар улсуудад “Moneygram” үйлчилгээг ашиглах вэ?
Хэрвээ та “Moneygram” үйлчилгээгээр гадаад руу мөнгө шилжүүлэх эсвэл хүлээн авах гэж байгаа бол www.moneygram.com вэб хуудсаас дэлхийн 180 оронд байрлах “Moneygram”-ийн үйлчилгээний цэгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
“Moneygram”үйлчилгээ нь мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад – хамгийн энгийн
Та “Moneygram”-аар мөнгө шилжүүлэхдээ:
- Хамгийн ойр байгаа Moneygram үйлчилгээний цэгт иргэний бичиг баримтаа авч очно.
- Шилжүүлгийн товч маягтыг бөглөн, шилжүүлэх мөнгөө шимтгэлийн хамт үйлчилгээний ажилтанд өгнө.
- Гүйлгээ хийсний дараа үйлчилгээний ажилтан танд нууц дугаар өгнө.
- Та үйлчилгээний нууц дугаараа төлбөр хүлээн авагчид мэдэгдэнэ.
Та “Moneygram”-аар мөнгө хүлээн авахдаа:
- Мөнгө илгээж буй хүнээс нууц дугаар авсан байх ёстой.
- Хамгийн ойр байгаа “Moneygram” үйлчилгээний цэгт иргэний бичиг баримтаа авч очно.
- Мөнгө хүлээн авах товч маягтыг бөглөж, мөнгөө хүлээн авна.
Гадаад гуйвуулга _______________________________________________________________________________
Гадаад гуйвуулгын төлбөр хэд хоногт хийгдэх вэ? Гадаад гуйвуулгын төлбөр нь төлбөр хийгдснээс хойш ажлын 1-2 хоногт төлбөр хүлээн авагчдаа очдог.
Би танай банкинд данстай/ дансгүй бөгөөд гадаадаас төлбөр хүлээж авахын тулд банкны ямар мэдээлэл шаардлагатай вэ? Гадаад төлбөр хүлээж авахын тулд манай банкны хаяг (нэр, swift code, хот, улс) болон дамжуулагч корреспондент банкны хаягийг төлбөр гуйвуулагчид явуулах шаардлагатай байдаг. Эдгээр мэдээлэл нь манай банкны вэб сайтын Гадаадаас мөнгө шилжүүлэх хэсэгт байдаг тул банкин дээр заавал биеэр ирэх шаардлагагүй. Гадаадаас шилжүүлэх хэсэгт байрлах мэдээлэл дээр хүлээн авагчийн нэр болон дансны дугаарыг дансны дугаар байхгүй бол иргэний үнэмлэх /паспорт/-ийн дугаарыг нэмж бичээд гуйвуулагчид илгээх хэрэгтэй.Гадаад гуйвуулга нь Moneygram-с юугаараа ялгаатай вэ?
| |
Ялгаа |
Moneygram
|
Гадаад гуйвуулга |
| 1 |
Цаг хугацаа |
10 минут |
Ажлын 1-2 |
| 2 |
Шимтгэл |
Харьцангуй өндөр боловч зөвхөн төлбөр гуйвуулагч нь шимтгэл төлнө. |
Харьцангуй бага ба дамжуулагч банкны шимтгэлээс хамаарч янз бүр байна. |
| 3 |
Хүлээн авагч |
Хувь хүн |
Байгууллага, хувь хүн |
| 4 |
Хүлээн авагчийн мэдээлэл |
Хүлээн авагчийн мэдээлэл |
Байгууллага: байгууллагын нэр, дансны дугаар Хувь хүн: овог нэр, дансны дугаар, данс эзэмшдэггүй бол паспортын дугаар |
| 5 |
Төлбөр гуйвуулагч |
Хувь хүн |
Байгууллага, хувь хүн |
| 6 |
Төлбөр хийх валютын төрөл |
Зөвхөн ам.доллар |
Ам.доллар, Фунт Стерлинг, Евро, Юань, Вон, Рубль, Иен, Канад доллар, Швейцарь франк, Австрали доллар, Шинэ Зеланд доллар, Хонг-Конг доллар |
| 7 |
Төлбөр гуйвуулах дээд хэмжээ |
10,000 ам.доллар хүртэл |
Хязгааргүй |
Хэрэв би гуйвуулга хийснийхээ дараа уг төлбөрийг буцаах болон залруулга хийхийг хүсвэл яах вэ? Та төлбөр хийх болон залруулга хийх тухай хүсэлтээ бичгээр гаргаж төлбөр гуйвуулсан салбар банкин дээрээ очиж өгөх ба холбогдох 30 ам.долларын шимтгэлийг бэлэн болон бэлэн бус аль нэгэн хэлбэрээр төлнө.
Гадаад гуйвуулга хийхэд юу юуг анхаарах вэ? Хүлээн авагчийн тухай мэдээлэл англи хэл дээр байх шаардлагатай бөгөөд Хятадын юанийн гуйвуулга хийхэд хүлээн авагчийн нэрийн хятад ханзын бичиглэлийг заавал хавсаргах шаардлагатай. Валют бэлнээр тушааж гадаад руу шилжүүлэхэд дараах шимтгэлүүдийг төлнө: - Евро, Японы иен, Хонг-Конг - 0.3 хувь, - Швейцарь франк, Английн фунт,Сингапур доллар -0,6 хувь, - Солонгосын вон -1.5 хувь, - Рубль -2.0 хувьтай тэнцэх шимтгэлүүдийг тус тус нэмж төлнө. 2009-08-17
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|