|
Инкасс Танд тус банк гадаад худалдааны төлбөр тооцооны нэг хэлбэр болох баримтын инкассын үйлчилгээг үзүүлж байна. Та ямарч орны бизнесийн байгууллагатай худалдаа наймаа эрхэлсэн Таны төлбөр тооцоог найдвартай хурдан шуурхай зуучлана. Хэрэв Та худалдааны түншээ сайн мэддэг, найдвартай харилцаатай бол, импортлогч орны улс төр, эдийн засаг, хууль зүйн орчинг тогтвортой гэж үзсэн бол худалдан авагчийн улс импортонд ямар нэг хязгаарлалт тавиагүй бол энэхүү үйлчилгээгээр төлбөр тооцоогоо хийх нь хамгийн тохиромжтой. Гадаад худалдааны инкасс нь аккредитивыг бодвол хялбар бөгөөд хямд байдаг. Та Худалдагч бол бид Таны өмнөөс худалдан авагчид баримтыг хүргүүлж төлбөрийг нэхэмжилнэ. Та Худалдан авагч бол ачигдсан барааны баримтыг Танд хүргэж төлбөрийг шуурхай гүйцэтгэнэ.
Инкассаар төлбөр тооцоогоо хийх нь:
Худалдагч Таны хувьд:
- Зардлын хувьд хямд байдаг.
- Худалдан авагч нь төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд худалдагчийн банк нь барааг буцаах, хадгалах үйл ажиллагааг зохицуулахад тань тусалж болно.
Худалдан авагч Таны хувьд:
- Барааг өөрийн оронд ирэх хүртэл хугацаанд төлбөр хийхийг түр хүлээх эсвэл төлбөр хийх хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр хойшлуулах боломжтой.
- Зарим тохиолдолд гадаад худалдааны санхүүжилт болдог.
Санамж:
Инкассаар төлбөр тооцоо хийх саналыг Та (худалдагч, экспортлогч) эхлэн тавьсан бол үүнээс үүдэн гарах аливаа төлбөрийн эрсдлийг Та өөрөө хүлээх үүрэгтэй ба банк Таны ачуулсан барааны төлбөр хийгдэнэ гэсэн ямар нэг баталгаа гаргаж өгдөггүйг анхаарах шаардлагатай байдаг.
Хүү шимтгэл
| Импортын инкассын төлбөр гүйцэтгэхэд |
0.1 % /min 30 ам. доллар, max 150 ам.доллар/ |
| Импортын инкассын төлбөрөөс болон баримт хүлээн авахаас татгалзсаныг мэдэгдэхэд |
10 ам.доллар |
| Экспортын инкассын баримт явуулж төлбөр гүйцэтгүүлэхэд |
0.1 % /min 30 ам. доллар, max 150 ам.доллар/ |
| Импортын инкассын нөхцөл өөрчлөхөд |
5 ам.доллар |
Холбоо барих, Инкассын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Call centre: 1977, хилийн чанадаас холбогдох бол (976) 70161988 Вэб: www.ebank.mn, www.tdbm.mn Э-шуудан: info@tdbm.mn 2012-01-09
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
|