Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Худалдаа Хөгжлийн Банк

Гадаад руу гуйвуулга хийх

Манай банк SWIFTNet сүлжээнд ONLINE  холбогдон олон улсын нэр хүнд бүхий 21 банкинд байрших өөрийн дансаараа дамжуулан таны гадаад төлбөр тооцоо, гуйвуулга, шилжүүлгийг хүссэн газарт тань хамгийн түргэн шуурхай, найдвартай дамжуулахад ямагт бэлэн байна.

Та гадаад гуйвуулгын үйлчилгээгээр үйлчлүүлснээр:

  1. Дэлхийн аль ч орон руу дор дурдсан валютуудаар төлбөрөө илгээх боломжтой.
    AUD, CAD, CNY, CHF, CZK, DKK, EUR, GBP, HKD, HUF, KRW, MXN, NOK, NZD, RUB, PLN, JPY, USD, SGD, SEK, ZAR
  2. Таны гадаад төлбөр тооцоо түргэн шуурхай, найдвартай хийгдэх болно.
  3. Өөрийн шилжүүлгийн талаар нэмэлт лавлагаа, мэдээг авах боломжтой

Та гадаад гуйвуулга хийхийн тулд:
Гадаад гуйвуулгын төлбөрийн маягтыг бөглөн манай аль нэг салбарт өгөхөд л хангалттай. (Манай банкны салбаруудын хаягийг эндээс авна уу)
Түүнчлэн та манай интернэт банкны үйлчилгээг ашиглан гадаад гуйвуулгаа цаг заваа хэмнэн богино хугацаанд илгээх боломжтой.

Бид таны гуйвуулгыг ажлын 1-3 хоногт хүссэн газарт тань хүргэнэ.

Анхааруулга:

  • Та төлбөрийн даалгавраа үнэн зөв, гаргацтай бөглөөрэй. Та алдаатай бөглөснөөс болж зарим тохиолдолд Таны төлбөр буцаагдах эсвэл нэмэлт хураамж төлөх болно.
  • Та Европын холбооны улсууд руу EUR шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.
  • Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хууль, тогтоомжиийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

Гадаад валютын гуйвуулгын үйлчилгээний шимтгэл:

Гадаад гуйвуулга хийхэд
Ам.доллар
1-5,000 ам.доллар хүртэл
5,001-100,000 ам.доллар хүртэл
100,001 ам.доллараас дээш

10 ам.доллар
20 ам доллар
25 ам доллар
Евро
1-5,000 евро хүртэл
5,001-100,000 евро хүртэл
100,001 еврогоос дээш

10 eвро
20 eвро
25 eвро
Хятадын юань
1-100,000 юань хүртэл
100 000,01 юаниас дээш

60 юань
120 юань
Бусад 0.05% ( минимум 10 ам.доллар, максимум 25 ам.доллар)
 
Солонгосын вон, Австрали доллар, Канад доллар, Шинэ Зеланд доллар, Оросын рубль, Швед крон, Хонг-Конг болон Сингапур долларыг бэлнээр тушааж, гуйвуулахад
Австрали доллар, Канад доллар, Шинэ Зеланд доллар, Хонг-Конг болон Сингапур доллар, Швед крон 0.6 %
Солонгос вон 2.5 %
Оросын рубль 3.0 %
Бусад валют Шимтгэлгүй
Тайлбар: Энэхүү шимтгэл дээр "Гадаад гуйвуулга хийх" хэсэгт заасан шимтгэлийг нэмж авна.

Бид, танд хилийн чанд дахь түнш рүүгээ гуйвуулсан төлбөр тань бүтэн дүнгээрээ шилжин очих “Үндсэн дүн хамгаалсан үйлчилгээ”-нд хамрагдах боломжийг олгож байна.

Хэрэв та дамжуулагч банкны шимтгэлээ бүрэн хариуцах “Үндсэн дүн хамгаалсан үйлчилгээ”-нд хамрагдах хүсэлтэй бол дараах шимтгэлийг нэмж төлснөөр таны гуйвуулга хүлээн авагчдаа бүтэн дүнгээрээ очно
Ам.долларын гуйвуулга 30 ам.доллар
Еврогийн гуйвуулга 20 евро

Түүнчлэн бид танд зөвхөн эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцан гадаад гуйвуулга хийх боломжийг олгож байна.
Хэрэв та эхний дамжуулагч банкны шимтгэлээ хариуцах хүсэлтэй бол дараах шимтгэлийн нөхцлийг мөрдөнө:

Валют Хүлээн авагчийн улс Интервал Нэмэлт үйлчилгээний шимтгэл
Евро Германы банкны харилцагч 1-2,500 евро хүртэл 5 евро
    2,500.01-25,000 евро хүртэл 10 евро
    25,000.01-ээс дээш 20 евро
Оросын рубль 5 ам.доллар
Ам.доллар, Швейцарийн франк, Хятадын юань 15 ам.доллар
Солонгос вон болон Солонгос улсын банкаар дамжих ам.долларын шилжүүлэг 20 ам.доллар
Японы иен 0.05% (минимум 45 ам.доллар)
Австрали доллар Хүлээн авагч нь Австрали улсад байх шилжүүлэг 15 ам.доллар
  Бусад тохиолдолд 65 евро
Бусад валют 25 ам.доллар
Тайлбар: Дээрх тохиолдолд банк өөрийн дамжуулагч банкнаас бусад дамжуулагч банкны шимтгэл хасагдах эсэхэд баталгаа өгөхгүй
Харилцагчийн хүсэлтээр гадаадын банкнаас лавлагаа авах:
Гадаад шилжүүлгийн талаар лавлагаа авахад (гүйлгээ хийсэн өдрөөс хойш)  
  1-7 хоногийн хугацаанд Шимтгэлгүй
  8-30 хоногийн хугацаанд 10 ам.доллар
  31-90 хоногийн хугацаанд 60 ам.доллар
  91 хоногоос дээш хугацаанд 100 ам.доллар
Свифт сүлжээгээр дамжуулан хийгдсэн бусад лавлагаа 30 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр гадаадын банкинд төлбөрийн талаарх залруулга, төлбөрийг буцаан дуудах хүсэлтийг илгээхэд
Ам.доллар 30 ам.доллар
Хятадын юань, Оросын рубль 15 ам.доллар
Японы иен болон хүлээн авагчийн банк нь Япон улсад байгаа бүх төрлийн шилжүүлэг 75 ам.доллар
Шведийн крон 150 ам.доллар
Бусад валют 60 ам.доллар

Юаний гуйвуулга:

Худалдаа, хөгжлийн банк Танд БНХАУ уруу мөнгө шилжүүлэх хамгийн түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ болох юаний гуйвуулгын үйлчилгээг хүргэж байна.

Та Юаний гуйвуулгаар үйлчлүүлснээр:

  • БНХАУ-ын харилцагч нартаа юань гуйвуулах боломжтой.
  • Хямд тарифаар үйлчлүүлнэ.
  • Түргэн шуурхай мөнгөө авах боломжтой.
  • Та БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотуудаас гадаад паспортын дугаараараа баталгаажуулж, гуйвуулсан юанийг хүлээн авах боломжтой. Үүний тулд Та шилжүүлгээ дараах хаягуудаар явуулна уу! (Дараах банкны хаягийг хэвлэхээр энд дарж авна уу)
Хот / 城市 Банкны хаяг / 银行名称和地址
Эрээн
二连市
Agricultural Bank of China, Nei Meng Gu Branch
中国农业银行内蒙古二连浩特分行
Address: ¹ 12 Qian Jin Road, Erlianhot, Inner Mongolia, China
中国 内蒙古二连浩特市前进路0717号
Хөх Хот
呼和浩特市
Agricultural Bank of China, Nei Meng Gu Branch, Huhhot Qing Cheng Sub-branch
农行内蒙古分行青城支行 (青城支行营业厅)
Address: Agricultural Bank Building, Xin Cheng North Street, Huhhot, Inner Mongolia, China
中国内蒙古自治区呼和浩特市新城区哲里木路83号
Бээжин
北京市
Agricultural Bank of China, Beijing Branch, Chaoyang sub-branch
农行北京分行
Yong-An-Li Office ¹ 1 Building Guanghua Road, Yang District, Beijing, China
中国北京市朝阳区光华路永安里

Анхаарах зүйлс:

  • Та Юань гуйвуулах бол хүлээн авагчийн нэр, данс болон банкны мэдээллийг агуулсан ханзын бичиглэлийг авчраарай. (ханзны бичиглэлийн маягтыг энд дарж харна уу)
  • Мөн Юань гуйвуулахдаа хүлээн авагч нь хувь хүн бол 18 оронтой пасспортын дугаар/ID болон утасны дугаар, байгууллага бол утасны дугаарыг бичнэ үү
  • Харин та Юаний гуйвуулгаар ирсэн мөнгийг хүлээн авах бол өөрийн биеийн байцаалт (иргэний үнэмлэх, гадаад паспорт)-ыг авчраарай.

Рублийн гуйвуулга

Худалдаа, хөгжлийн банк танд ОХУ руу рубль шилжүүлэх хамгийн түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ болох Рублийн гуйвуулгаар үйлчилж байна. Та манай банкаар дамжуулан ОХУ-руу рубль шилжүүлэхэд зөвхөн гадаад гуйвуулгын шимтгэлийг төлөх ба бид хүлээн авагчийн гарт шилжүүлгийг бүтэн дүнгээр нь хүргэх болно.

Та Рублийн гуйвуулгаар үйлчлүүлснээр:

  • Дамжуулагч банкны шимтгэл төлөх шаардлагагүй.
  • ОХУ-ын харилцагч нартаа рубль гуйвуулах боломжтой.
  • ОХУ-аас рубль түргэн шуурхай хүлээн авах боломжтой.
  • Гадаад гуйвуулгын төлбөрийн даалгаварыг бөглөхдөө мэдээллүүдийг заавал англиар бөглөх шаардлагагүй орос хэлээр өгөх боломжтой.

Анхаарах зүйлс:

Та рублийн гуйвуулгаар рубль шилжүүлвэл дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлж ирнэ үү.
Үүнд:

  • BIK код- ОХУ-ын банкны код, 9 оронтой
  • 30101ххххххххххххххх- Хүлээн авагчийн банкны клирингийн дансны дугаар, 20 оронтой
  • INN дугаар-ОХУ-ын татвар төлөгчийн код
  • VO-код-Гүйлгээний утгыг ангилсан код, 5 оронтой

Холбоо барих, Гадаад гуйвуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Харилцагчийн үйлчилгээний хэлтэс
Утас: (976-11) 312362
Факс: (976-11) 327028
Call centre: (976-11) 331133

2010-04-07

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил