|
БАНК САНХҮҮГИЙН САЛБАР(2010 оны 1-р сарын эцсийн байдлаар) БАНКНЫ САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Банкны салбарт 2010 оны 1-р сарын эцсийн байдлаар 15 банк үйл ажиллагаа явуулж байна. Банкуудын иргэд, аж ахуйн нэгж, бусад байгууллагаас татан төвлөрүүлсэн хадгаламжийн хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, 2009 оны эцэстэй харьцуулахад харилцахын хэмжээ 3.6 хувиар буюу 26.9 тэрбум төгрөгөөр өсч 752,9 тэрбум төгрөг, хадгаламжийн хэмжээ 0.5 хувиар буурч 1 785,6 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна
Банкуудын өөрийн хөрөнгө
Банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4,6 хувь буюу 10,8 тэрбум төгрөгөөр буурсан ба 2010 оны 1-р сарын 30-ны байдлаар 219,4 тэрбум төгрөг байна.
ДНБ-д эзлэх банкны салбарын нийт актив 2009 оны эцэстэй харьцуулахад салбарын нийт активын хэмжээ 1.8 хувиар буюу 83.1 тэрбум төгрөгөөр буурч 4338,8 тэрбум төгрөгт хүрлээ. Банкны салбарын эх үүсвэр, актив өсөх тусам хувийн хэвшилд олгох зээл, санхүүжилтийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байдаг. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 1-р сарын эцэст 2,674.4 тэрбум төг болж, 2009 оны 12-р сарынхаас 19.4 тэрбум төг буюу 0,7 хувиар өмнөх оны мөн үеийнхээс 2,5 тэрбум төг буюу 0.1 хувиар өссөн байна.
Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувийн жин 2010 оны 1 дугаар сарын байдлаар нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 17.1 хувь байна. Үүнд: хэвийн бус зээл 92,3 тэрбум төгрөг, эргэлзээтэй зээл 118,0 тэрбум төгрөг, муу зээл 247,8 тэрбум төгрөг тус тус байна.Зээлийн өрийн үлдэгдлийг эзэмшигчээр нь авч үзвэл 2010 оны 1-р сарын эцэст 1,720.7 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 64,3 хувь нь хувийн салбарт олгосон зээл байгаа бөгөөд улсын байгууллагынх 20,4 тэрбум төг буюу 0,76 хувийг эзэлж, харин иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 920,8 тэрбум төгрөг буюу нийт үлдэгдлийн 34,4 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 16,0 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Банкны салбарын хөрөнгө болон эх үүсвэрийн бүтэц 2010 оны 1-р сарын байдлаар нийт з ээлийн нийт активт эзлэх хувь өмнөх оны эцэстэй харьцуулахад 1.8 нэгжээр буурч 63.0 хувьд хүрлээ. Банкны салбарын эх үүсвэр талд 58.5 хувийг харилцах, хадгаламж эзэлж байна. Өмнөх оны эцсийн байдалтай харьцуулахад хадгаламжийн нийт пассивт эзлэх хувь 0.6 нэгжээр өссөн ба эх үүсвэрийн бүтэц харьцангуй тогтвортой байв.
БАНКНЫ САЛБАРЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Банкны салбарын активын байдал Банкны салбарын нийт актив 2010 оны эхний сард 4338.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны эцэстэй харьцуулахад 1.8 хувь буюу 83.0 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт активт эзлэх бүлгүүдийн хувийн жинг авч үзвэл, дотоодын зээл (цэвэр) 55.1 хувь, гадаад актив 8,8 хувь, бусад банкнаас авах авлага 4.67 хувь, банкны нөөц 10.12 хувь байсан ба бусад бүлгүүдийн хувийн жин 21.28 хувийг бүрдүүлжээ.
Банкуудын активын байдал (сая төгрөгөөр)
| Актив |
12/200 9 |
01/2010 |
Өөрчлөлт, % |
| Хувийн жин, % |
Дүнгээр |
Дүнгээр |
Хувиар |
| Банкны нөөц |
628,426.00 |
439,212.03 |
-30,1 |
| Төв банкны үнэт цаас |
392,215.00 |
512,936.1 |
30,8 |
| Гадаад актив |
405,127.7 |
381,768.5 |
-5,7 |
| Засгийн газраас авах авлага |
9,185.9 |
76,818.75 |
736,3 |
| Үнэт цаас (цэвэр) |
25,268.01 |
25,297.57 |
0,11 |
| Дотоодын зээл (цэвэр) |
2,376,277.23 |
2,388,941.32 |
0,53 |
| Чанаргүй зээл |
461,966.95 |
458,141.08 |
- 0,83 |
| Бусад банкнаас авах авлага |
231,192.57 |
202,785.68 |
- 12,3 |
| Санхүүгийн дериватив |
14,060.23 |
21,793.7 |
55,0 |
| Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө (цэвэр) |
13,865.44 |
15,969.06 |
15,2 |
| Үндсэн хөрөнгө |
134,727.04 |
134,163.47 |
0,1 |
| Биет бус хөрөнгө |
11,864.25 |
11,548.32 |
-2,66 |
| Үнэт метал |
2,350.25 |
1,885.12 |
-19,8 |
| Бусад актив |
177,199.85 |
125,503.09 |
29,2 |
| Нийт актив |
4,421,769.17 |
4,338,748. 83 |
-1,87 |
Дотоодын зээл Дотоодын зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 1-р сарын байдлаар 2674.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 2,5 тэрбум төгрөг, өмнөх сараас 19,4 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Банкуудаас хувийн хэвшилд олгосон зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,4 хувь буюу 89.1 тэрбум төгрөгөөр өсч 1720.7 тэрбум төгрөгт хүрчээ. Харин иргэдэд олгосон зээл 7,5 хувь буюу 75.0 тэрбум төгрөгөөр буурч 920.8 тэрбум төгрөг, улсын салбарт олгосон 22,7 хувь буюу 6.0 тэрбум төгрөгөөр буурч 20.4 тэрбум төгрөг, бусад байгууллагад олгосон зээл 40.2 хувь буюу 5.7 тэрбум төгрөгөөр буурч 8.4 тэрбум төгрөг тус тус болов. Зээлийн өрийн үлдэгдлийн өсөлтийн хурд 2009 оны мөн үеийнхээс 25,2 нэгжээр саарсан байна. Нийт зээлийн үлдэгдлийн 78,3 хувийг хэвийн зээл, 4.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 17.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн жин өнгөрсөн оны мөн үеэс 9.8 нэгжээр өсч, харин өмнөх сараас 0.3 нэгжээр буурчээ.
Гадаад актив Банкуудын гадаад активыг өмнөх оны эцэстэй харьцуулахад 5.7 хувь буюу 23.36 тэрбум төгрөгөөр буурч 381.77 тэрбум төгрөгт хүрэв. Мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл нийт мөнгөний 54.0 хувь нь гадаад цэвэр активт, 46.0 хувь нь дотоод цэвэр активт байршиж байна. Гадаад цэвэр активын М2 мөнгөнд эзлэх хувь өмнөх сарынхаас 0.8 нэгж, өмнөх оны мөн үеийнхээс 26.2 нэгжээр нэмэгдсэн байна.
Пассивын байдал 20 10 оны 1-р сард банкуудын нийт пассив өмнөх оны эцэстэй харьцуулахад 1 .7 5 хувь буюу 7 2. 2 тэрбум төгрөгөөр буурч 4,119 .4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Бүлгүүдийн нийт пассивт эзлэх хувийн жинг авч үзвэл хадгаламж 43.3 хувь, харилцах 18.3 хувь, Монголбанк болон бусад банкинд төлөх өглөг 9.7 хувь, харин бусад бүлгүүд 28.7 хувийг тус тус бүрдүүлжээ.
Пассив ба өөрийн хөрөнгө (сая төгрөгөөр)
| Пассив |
12/2009 |
01/2010 |
Өөрчлөлт,% |
| Хувийн жин, % |
Дүнгээр |
Дүнгээр |
Хувь |
| Харилцах |
726,079.15 |
752,976.7 |
3.7 |
| Хадгаламж |
1,794,918.68 |
1,785,638.92 |
-0.5 |
| ББСБ-д төлөх өглөг |
4,256.49 |
4,132.83 |
-2.9 |
| Бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөг |
22,896.09 |
21,651.70 |
-3.1 |
| Бусад төрлийн харилцах, хадгаламж |
457.46 |
443.44 |
-3.1 |
| Мөнгөний захын хэрэгслүүд |
70,960.42 |
70,409.68 |
-0.78 |
| Тусгай зориулалттай болон хязгаарлагдмал хадгаламж |
19,321.35 |
18,864.76 |
-2.4 |
| Монгол банк болон бусад банкинд төлөх өглөг |
444,330,57 |
402,054.56 |
-9.5 |
| Гадаад пассив |
410,598.49 |
351,576.27 |
-14.4 |
| Төрийн сангийн болон орон нутгийн төсөвт байгууллагын харилцах хадгаламж |
460,925.31 |
427,613.86 |
-7.2 |
| Санхүүгийн дериватив |
13,980.72 |
21,442.59 |
53.4 |
| Бусад пассив |
222,832.36 |
262,582.09 |
17.8 |
| Нийт пассив |
4,191,557.1 |
4,119,387.42 |
-1.7 |
| Өөрийн хөрөнгө |
230,212.08 |
219,361.42 |
-4.7 |
| Нийт пассив ба өөрийн хөрөнгө |
4,421,769.18 |
4,338,748.84 |
-1,87 |
Эх үүсвэр: Монголбанк 2010-04-21
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|