Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB

МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ (2010.06.30-ны байдлаар)

Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхнийхагас жилд 1239.6 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1407.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 167.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс алдагдлын хэмжээ 93.8 тэрбум төгрөгөөр буурчээ.
Төсвийн урсгал орлого 1205.6 тэрбум төг, урсгал зардал 1101.0 тэрбум төг болж, урсгал тэнцэл 104.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 427.6 тэрбум төг буюу 66.2 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 99.7 тэрбум төг буюу 4.2 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 82.7 тэрбум төг буюу 2.1 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 99.1 тэрбум төг буюу 69.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлого 46.9 тэрбум төг буюу 26.2 хувиар буурахад газрын тосны орлого 17.4 тэрбум төг буюу 20.1 дахин, бусад нэр заагдаагүй орлого 12.1 тэрбум төг буюу 2.6 дахин өссөн боловч хувьцааны ногдол ашгийн орлого 85.5 тэрбум төг буюу 95.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 319.6 тэрбум төг буюу 29.4 хувиар нэмэгдсэн нь татаас, шилжүүлэг 177.9 тэрбум төг буюу 48.6 хувь, бараа, үйлчилгээний бусад зардал 36.9 тэрбум төг буюу 20.7 хувиар өссөнөөс шалтгаалжээ. Хөрөнгийн зардалд 2010 оны эхний хагас жилд 172.5 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 62.6 тэрбум төг буюу 57.0 хувиар нэмэгджээ. Энэ нь гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 8.7 тэрбум төг буюу 87.4 хувиар буурсан хэдий ч дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 71.3 тэрбум төг буюу 71.4 хувиар өссөнөөс шалтгаалжээ.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 6 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувиар буурч, харин өмнөх оны жилийн эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 11.4 хувиар өссөн дүнтэй байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4.0 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Гадаад худалдаа

Манай улс 2010 оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2664.9 сая ам.долл, үүнээс экспорт 1308.7 сая ам.долл, импорт 1356.2 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний хагас жилд 47.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 82.2 сая ам.долл буюу 63.3 хувиар буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1009.2 сая ам.долл буюу 61.0 хувь, үүний дотор экспортын хэмжээ 545.8 сая ам.долл буюу 71.5 хувь, импортын хэмжээ 463.5 сая ам.долл буюу 51.9 хувиар өсчээ. 2010 оны эхний хагас жилд экспортын үнийн дүнгийн 93.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

Санхүүгийн зах зээл, мөнгөний тойм

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2010 оны 6 дугаар сарын эцэст 3523.6 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхтэй харьцуулахад 269.5 тэрбум төг буюу 8.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1084.4 тэрбум төг буюу 44.5 хувиар өсчээ Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 6 дугаар сарын эцэст 447.4 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 15.2 тэрбум төг буюу 3.3 хувь буурч, өмнөх оны мөн үеийнхээс 89.7 тэрбум төг буюу 25.1 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 6 дугаар сарын эцэст 2882.6 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 29.9 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 323.7 тэрбум төг буюу 12.6 хувиар тус тус өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 6 дугаар сарын эцэст 112.7 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 14.8 тэрбум төг буюу 11.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 39.5 тэрбум төг буюу 25.9 хувиар тус тус буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 6 дугаар сарын эцэст 402.9 тэрбум төг болж, өмнөх сарынэцсийнхээс 11.9 тэрбум төг буюу 2.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 105.0 тэрбум төг буюу 35.2 хувиар нэмэгдсэн байна.
Үнэт цаасны арилжаа 2010 оны 6 дугаар сард 21 удаа явагдаж, 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 1.6 сая ш үнэт цаас арилжсан байна. Арилжсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 4.8 сая ш буюу 4.1 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 сая ш буюу 7.8 дахин буурчээ.

Эдийн засгийн салбарын үзүүлэлт

Улсын хэмжээгээр, 2010 оны эхний хагас жилийн байдлаар 12.8 мян.тэмээ, 338.2 мян.адуу, 550.1 мян.үхэр, 4053.4 мян.хонь, 4772.0 мян.ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 22.1 хувьтай тэнцэх 9726.6 мян.том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.1 хувийг ямаа эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 оны эхний хагас жилд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 848.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93.8 тэрбум төг буюу 12.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд нүүрс, газрын тос, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал, хайлуур жоншны баяжмал, бүх төрлийн малын мах, сүү, тараг, гурил, архи, дарс, пиво, амтат ус, ундаа, жүүс, самнасан ноолуур, шохой, бетон дэр, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.6 хувиас 10.3 дахин өссөн нь нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2010 оны эхний хагас жилд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт: нүүрс олборлолт (83.0%), газрын тос, шатдаг хий олборлолт (80.2%), бусад ашигт малтмал олборлолт (22.2%); боловсруулах аж үйлдвэрийн салбарт: хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт (45.5%), хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл (39.8%), химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (24.2%), нэхмэлийн үйлдвэрлэл (23.0%), нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа (18.1%), мод, модон эдлэл үйлдвэрлэл (17.2%), төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл (11.7%), резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл (11.5%), тамхи үйлдвэрлэл (10.8%), кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл (4.4%); цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт: цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл (6.5%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ. Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилд нийт 55.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 49.0 тэрбум төг буюу 87.6 хувь нь дотоодын, 6.9 тэрбум төг буюу 12.4 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.

Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

2010-07-20

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил