|
МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ /2013.03.31-ний байдлаар/ Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний улиралд 1103.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1019.7 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 83.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 2013 оны эхний улиралд 1103.2 тэрбум төгрөг, урсгал зардал 986.9 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 116.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого 46.5 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар өсөхөд бусад татварын орлого 63.2 тэрбум төгрөг буюу 37.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 11.9 тэрбум төгрөг буюу 16.6 хувиар буурсан нөлөөлсөн байна. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 43.0 тэрбум төгрөг буюу 32.3 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 42.6 тэрбум төгрөг буюу 12.5 хувь, орлогын албан татварын орлого 33.4 тэрбум төгрөг буюу 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого 11.3 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 6.5 тэрбум төгрөг буюу 63.1 хувь, төсөвт газрын өөрийн орлого 5.1 тэрбум төгрөг буюу 9.6 хувь, бусад нэр заагдаагүй орлого 5.0 тэрбум төгрөг буюу 37.9 хувиар буурсан нь нөлөөлсөн бол газрын тосны орлого 20.3 тэрбум төгрөг буюу 2.8 дахин, хүү, торгуулийн орлого 6.6 тэрбум төгрөг буюу 63.6 хувь, навигацын орлого 1.1 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2013 оны эхний улиралд 1019.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар буурахад бараа, үйлчилгээний зардал 104.2 тэрбум төгрөг буюу 27.0 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 20.7 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар өссөн боловч хөрөнгийн зардал 180.6 тэрбум төгрөг буюу 82.9 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 28.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний үнийн индекс /ДНБ/
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өслөө. Ерөнхий индекс 2013 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдаа
Монгол Улс 2013 оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.доллар, үүнээс экспорт 809.2 сая ам.доллар, импорт 1205.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 3 дугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2013 оны 3 дугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 76.7 сая ам.доллар буюу 45.8 хувиар тус тус буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 321.5 сая ам.доллар буюу 13.8 хувь, үүний дотор импортын хэмжээ 252.9 сая ам.доллар буюу 17.3 хувь, экспортын хэмжээ 68.6 сая ам.доллар буюу 7.8 хувиар буурчээ. Экспортын бүтээгдэхүүний 96.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
Санхүүгийн зах зээл, мөнгөний тойм
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 3 дугаар сарын эцэст 7293.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 55.7 тэрбум төгрөг буюу 0.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1188.9 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар өсчээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 3 дугаар сарын эцэст 687.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 12.1 тэрбум төгрөг буюу 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 39.3 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 3 дугаар сарын эцэст 7383.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 215.1 тэрбум төгрөг буюу 3.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1602.1 тэрбум төгрөг буюу 27.7 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн хувьд 2013 оны 3 дугаар сарын эцэст 99.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 11.0 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 38.5 тэрбум төгрөг буюу 62.7 хувиар өсчээ. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 3 дугаар сарын эцэст 308.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.7 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 11.6 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурсан байна.
Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр, 2013 оны эхний улиралд 507.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.7 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 21.8 хувиас 2.1 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын талх, металл цувимал, шар айраг, шингэн сүү, сүлжмэл эдлэл, жүүс, нарийн боов, хиаман төрлийн бүтээгдэхүүн, амтат ус ундаа, металл бэлдэц, нэхий дээл, самнасан ноолуур зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8 хувиас 4.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Барилга угсралт, их засварын ажил 2013 оны эхний улирлын байдлаар 27.4 тэрбум төгрөг болж, 26.6 тэрбум төгрөг буюу 97.1 хувь нь дотоодын, 0.8 тэрбум төгрөг буюу 2.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеийнхээс 4.3 тэрбум төгрөг буюу 18.7 хувиар өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 3.6 тэрбум төгрөг буюу 15.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний улиралд 8.0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 88.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 359.9 мян.т буюу 4.3 хувиар буурч, харин зорчигчдын тоо 12.4 сая хүн буюу 16.3 хувиар өсчээ. 2013-04-22
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
|