|
Урт хугацаат үл хөдлөх эд хөрөнгийн зээл Уг зээлийн давуу талууд:
- Монголд анх удаа олгогдож буй зээлийн төрөл
- Хамгийн боломжит хүү
- Хамгийн урт хугацаатай
- Хамгийн их зээлийн хэмжээ
Зээлийн зориулалт:
- Худалдаа, үйлчилгээ болон бусад бизнесийн зориулалтаар барьж ашиглалтанд оруулсан барилгыг худалдан авах, засварлах, шинээр барихад нь зориулсан.
Зээлийн нөхцөл:
- МУ-д бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд болон МУ-д байнга оршин суугч хувь хүн байх;
- 2-оос доошгүй жил үйл ажиллагаа тогтмол явуулсан туршлагатай, санхүүгийн чадвартай, үйл ажиллагаанаас олсон ашиг өссөн байх;
- Худалдан авах, шинээр барих, засварлах гэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нийт төлбөрийн 30 хувиас доошгүй урьдчилгаа төлбөрийг өөрийн мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлсэн байх;
- Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн өр төлбөргүй байх;
- Харилцах данс нээлгэсэн байх;
Зээлийн хугацаа:
Зээлийн барьцаа:
- Үл хөдлөх эд хөрөнгийн зээлээр худалдан авах, барих, засварлах барилга, барилга барих талбай буюу газар болон барилгын хэсэг талбай.
Даатгал:
- Даатгалын эрх бүхий байгууллагатай энэхүү зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллан гэрээ байгуулж бөгөөд уг гэрээний дагуу зээлдэгчийн банкнаас авсан зээлийн санхүүжилтээр худалдан авсан, барьсан, барих барилга, барилга барих талбай буюу газар болон барилгын хэсэг, талбайг эд хөрөнгийн даатгалд даатгуулна
- Даатгалын нөхцлүүд, даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын компанитай байгуулсан гэрээний дагуу зохиуцуулагдана
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|