Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Худалдаа Хөгжлийн Банк

Японы төслийн зээл

Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь 2006 оны 12 сараас хэрэгжиж эхлээд байна.

Зээлийн зорилго

  1. Урт хугацааны санхүүжилт олгох замаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих
  2. Байгаль орчныг хамгаалах

Банкнаас тавигдах шаардлага

  • Бизнес эрхэлж байсан туршлагатай
  • Тус банкинд харилцах данс нээлгэсэн байх
  • Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой байх
  • Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлсэний дүнд нэмэгдэх борлуулалтын өсөлтийг хангахуйц зах зээлийн багтаамжтай байх

Жижиг, дунд аж ахуйн нэгж, мөн байгаль орчны салбарын төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох зорилгоор Дэд зээлийг дараах нөхцөлтэй олгоно:

Зээлийн хэмжээ:

10.0 мян.-1.0 сая. ам. доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг

Зээлийн хугацаа:

3 - 10 жил

Үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөх хугацаа

- 2-3 жилийн хугацаатай зээлийн хувьд 1 жил хүртэл; 
- 4-7 жилийн хугацаатай зээлийн хувьд 2 жил хүртэл;
- 8-10 жил хүртэл хугацаатай зээлийн хувьд 3 жил хүртэл.

Хүү

- 5.71 % ам.доллар (жилээр)
- 8.8 % төгрөг (жилээр)
Жич: Зээлийн хүү 6 сар тутамд шинэчлэгдэнэ.

Хүү болон үндсэн зээлийн төлбөр

Төгрөгөөр авсан Дэд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төгрөгөөр эргүүлэн төлнө. Ам.доллараар авсан Дэд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг ам.доллараар эргүүлэн төлнө.

Зээлдэгч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

- Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг 
- Хувийн дийлэнхи эзэмшилтэй  
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувиар ногдох /2007 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө батлагдах Дэд зээлийн хувьд 15 хувиар ногдох/ 
- Үндсэн ажилчдын тоо 199 ба түүнээс бага байх
- Зээлжих даацтай  
- Урьд өмнөх хугацаа хэтэрсэн өргүй 
- Арилжааны хугацаа хэтэрсэн өглөггүй 
- Хөрөнгө оруулалтын төслийн нийт өртөгийн 20- иос багагүй хувийг өөрийн мөнгөн хөрөнгө буюу эд хөрөнгөөр  санхүүжүүлэх бололцоотой 
- Санхүүгийн үр ашгийн өгөөж жилийн 13 %-иас багагүй байх 
- Техник-технологи, зах зээл болон санхүүгийн суурь үзүүлэлтээр хэрэгжүүлэх бодит бололцоотой 
- Байгаль орчин,эрүүл ахуй, аюулгүй байдал  болон хүн амыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон эрх бүхий байгууллагуудаас тогтоосон хууль журмын хэм хэмжээг хангасан байх

Зээлийн эх үүсвэрийг зарцуулалахыг хорьсон төсвийн төрлүүд

- Газар болон газар  ашиглалтын эрхийг худалдан авахад 
- Цэргийн зардалд  
- Хэрэглээний зээлд 
- Өмнөх зээлийн өр төлбөрийг барагдуулахад 
- Бусад компани, аж ахуйн нэгжийг худалдан авах

Холбогдох линк:

2009-11-17

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил