|
Солонгосын импортыг дэмжих зээл Худалдаа, хөгжлийн банк ба Солонгосын Экспорт Импортын Банк хамтран Солонгос улсаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, холбогдох үйлчилгээг худалдан авах, импортлох зориулалттай санхүүжилтийг харилцагч та бүхэндээ санал болгож байна.
Санхүүжилтийн дүн
Санхүүжилт нь ам.доллар буюу евро-гоор байж болох ба дээд хэмжээ нь 5,000,000.00 (таван сая) ам.доллароос хэтрэхгүй байна.
Санхүүжилтийн хугацаа
Тус санхүүжилтийг авч болох хугацаа нь 6 сараас 2 жил хүртэл байна.
Санхүүжилтийн хэлбэр
· Харилцагч таны манай банкаар дамжуулан нээсэн аккредитивыг санхүүжүүлэх:
o Энэ тохиолдолд та Солонгосын экспортлогчтой гэрээ байгуулахдаа, төлбөрийг “at sight” аккредитиваар хийхээр юуны өмнө тохирч бидэнд санхүүжилтийн хүсэлт гаргана уу.
o Санхүүжилт олгох бүх нөхцлийг хангасан байвал бид танд 2 жил хүртэлх хугацаатай санхүүжилт олгох бөгөөд харин таны Солонгос түнш ачуулсан барааныхаа төлбөрийг тэр даруй хүлээж авна. Харин та төлбөрөө манай банкинд тогтоосон санхүүжилтийн хуваарийн дагуу төлөх болно.
· Харилцагч та Солонгосын экпортлогчид 100% урьдчилгаа хийх болсон тохиолдолд ч гэсэн та нөхөн санхүүжүүлэлтийн санхүүжилтийн хүсэлт бидэнд гаргаж болно:
o Энэ тохиолдолд та санхүүжилт олгох нөхцөлийг хангаж байвал бид таны өмнөөс төлбөрийг гүйцэтгэж, харин та төлбөрөө бидэнд тогтоосон санхүүжилтийн хуваарийн дагуу төлөх болно.
· Харилцагч таны хүсэлтээр бид таны Солонгос харилцагчид 2 сая ам. доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх Еврогоор банкны баталгаа гаргаж болно.
Санхvvжилтийн хvv
Санхүүжилтийн дүн, хугацаа болон бусад шалгууруудын үндсэн дээр суурь хүү дээр эрсдэлийн үнэлгээг нэмж танд олгох санхүүжилтийн хүүг тооцно.
· Үндсэн өр болон санхүүжилтийн хүүгийн төлбөрийг 6 сар тутам хийж болно
Тавигдах Шаардлага
- Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг ХХБ-ны харилцагч байх
- Үйл ажиллагаагаа 1-ээс дээш жил явуулсан байх
- Зээлжих даацтай, бизнесийн тогтвортой үйл ажиллагаатай
- Хугацаа хэтэрсэн өглөг, өргүй байх
- Солонгосын экспортлогчтой худалдааны түнш байх
- Шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх
- Гэрээнийхээ 15 хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх
- Ердийн зээл авахад шаардагдах бусад нөхцөл
Нээгдэх аккредитивын дүн 10,000 ам. доллараас дээш байна
Холбоо барих, Солонгосын экспортыг дэмжих зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Жижиг дунд байгууллагын банкны газар Утас: (976-11) 311768 Факс: (976-11) 311768 Call centre: (976-11) 331133
Холбогдох линкүүд:
2010-04-13
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|