Нүүр | English   
TDB Интернэт банкTDB TDB TDB Харилцах дансTDB TDB TDB Картын дансTDB TDB TDB TDBTDBTDBTDB TDB
Худалдаа Хөгжлийн Банк

Мөнгөний данс

Мөнгөний данс

Хөрөнгө оруулагч нарыг дан ганц алтанд хөрөнгө оруулах бус бусад үнэт металл тэр дундаа мөнгөнд хөрөнгө оруулах боломжоор хангахын тулд “Мөнгөний данс” бүтээгдэхүүнийг цоо шинээр зах зээлд нэвтрүүлээд байна.

Дансанд зөвхөн биет бус мөнгө байршина.

Данс дахь биет бус мөнгө граммаар илэрхийлэгдэнэ. Гүйлгээ хийх доод хэмжээ нь 500 грамм мөнгөтэй тэнцэнэ.

Мөнгөний дансны биет бус мөнгийг худалдах, худалдан авах ханшийг банк тогтооно.

Дансны үлдэгдэлд хүү төлөхгүй, үлдэгдлээс шимтгэл тооцохгүй. Харин төгрөгийн харилцахтай төстэйгөөр жилд нэг удаа 6000 төгрөгийн шимтгэл авна.

Дансанд зөвхөн арилжааны гүйлгээ хийгдэж мөнгөтэй тэнцүү хэмжээний төгрөгийн дүнг хүлээн авах буюу өгөх замаар дансанд орлого зарлагын гүйлгээ хийгдэнэ.

Мөнгөний ханш өснө гэж хүлээж буй тохиолдолд биет бус мөнгө худалдан авах боломж олгоно. Мөнгөний дансан дахь мөнгөө чөлөөтэй худалдах боломжтой. Гулдмай хэлбэрийн биет мөнгөө дансандаа шилжүүлэх боломжтой. Ингэснээр биет мөнгөнд тохиолдож болох эрсдлээс зайлсхийнэ. Харилцан тохиролцсон нөхцөлд данснаасаа гулдмай хэлбэртэй мөнгө гарган авах боломжтой.

Мөнгөний данс шинээр бий боллоо

Хэдийгээр мөнгө таваарын ангилалд буюу нарийвчлан авч үзвэл үнэт металлын ангилалд орж гоёл чимэглэлээс эхлээд үйлдвэрлэлд хүртэл өргөнөөр ашиглагддаг боловч түүнийг анх санхүүгийн харилцаанд, тэр дундаа олон улсын санхүүгийн харилцаанд ашиглаж эхэлснээс хойш хэдэн зуун жил өнгөрчээ. Төв банкууд өөрсдийн валютын хөрвөх чадварыг хангах зорилгоор алт, мөнгийг нөөцдөө барьдаг бол хувийн хөрөнгө оруулагч нар, арилжааны банкууд ашгаа нэмэгдүүлж эрсдлээс хамгаалах зорилгоор алт болон мөнгийг өөрсдийн хөрөнгө оруулалтын багцад оруулдаг байх юм. Мөнгөний энэхүү валютын болоод таваарын хосолмол өвөрмөц шинж чанар нь түүнийг олон улсын санхүүгийн зах зээл дээр нэлээд чухал санхүүгийн хэрэгсэл болгодог байна. Түүгээр ч зогсохгүй хувь хүмүүс өөрсдийн хөрөнгөө найдвартай “хатуу мөнгө” болох алт, мөнгөнд хэдэн үеийг дамжин байршуулж иржээ. Хэдийгээр хувь хүмүүс төрөл бүрийн хэлбэртэй биет алт худалдан авах замаар хөрөнгө мөнгөө хадгалдаг боловч энэ нь байнга алтаа хулгайд алдах эрсдлийг дагуулж ирсэн билээ. Харин сүүлийн үед санхүүгийн зах зээл дээр нэгэн чухал ойлголт гарч ирсэн нь биет бус алтны тухай асуудал юм. Үүний нэгэн адил биет бус мөнгө ч зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй болоод байгаа. Мөнгөнд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч болон хувь хүмүүс нь банкинд мөнгөний харилцах данс нээлгэх замаар биет бус мөнгө худалдан авснаар дээр дурьдсан эрсдлээс бүрэн хамгаалагддаг байна. Харин энэхүү мөнгөний дансны үйлчилгээг манай улсад анх удаа Худалдаа, хөгжлийн банк нэвтрүүлж байгаа бөгөөд манай хувь хүмүүс болон сонирхогч байгууллагууд тус банкинд алтны дансны нэгэн адил мөнгөний данс нээлгэснээр дээр дурьдсан бүх нөхцөлүүдийг аваад зогсохгүй алт, мөнгөний үнэ ханш, зах зээлийн талаар мэдээ мэдээлэл тогтмол хүлээн авах боломжтой болж байгаа юм байна. Дашрамд дурьдахад Худалдаа, хөгжлийн банк нь дотоодын зах зээл дээр анх удаа алтны арилжаа эрхэлж эхэлсэн банк бөгөөд сүүлийн 7 жилийн хугацаанд дотоодын төдийгүй олон улсын алт, үнэт металлын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж чамгүй хэмжээний туршлага хуримтлуулсан байна.

Мөнгөний үнэ ханш, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Олон улсын зах дээрх мөнгөний үнэ ханш нь уг зах дээрх мөнгөний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээс хамааран байнга хэлбэлзэж байдаг бөгөөд мөнгөний ханш нь алтны ханшийн хөдөлгөөнийг ерөнхийдөө дагадаг. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээс гадна улс төрийн болоод эдийн засгийн төрөл бүрийн хүчин зүйлс алт, мөнгөний үнэ ханшинд нөлөөлж байдаг. Учир нь алт, мөнгө нь инфляциас хамгаалах хэрэгсэл болон үнэ ханшийн огцом уналт (ихэвчлэн ам.доллар болон долларын нэрлэсэн үнэ бүхий санхүүгийн хэрэгслүүдийн хувьд) зэрэг нь алт болон мөнгөний үнийг өсөхөд хүргэдэг ба харин улс төр, эдийн засгийн тогтворжилт, ам.доллар болон долларын нэрлэсэн үнэ бүхий санхүүгийн хэрэгслүүдийн үнэ ханшийн өсөлт нь алт, мөнгөний үнийг ямар нэг хэмжээгээр буурахад хүргэж байдаг.
Та өөрийн мөнгөний дансанд мөнгө худалдан авах замаар мөнгөнд хөрөнгө оруулалт хийх бөгөөд хэзээ хүссэн цагтаа мөнгөний данс дахь мөнгөө эргүүлэн худалдаж болно. Өөрөөр хэлбэл та мөнгө худалдан авснаар таны дансанд мөнгө биет бус хэлбэрээр байрших бөгөөд энэхүү мөнгөний үнэ цэнэ нь олон улсын алт, үнэт металлын захтай уялдан байнга өөрчлөгдөж байх юм. Ингэхдээ банкнаас тухайн өдрийн олон улсын зах зээл дээрх мөнгөний үнэтэй уялдуулан дансны мөнгийг худалдан авах болон худалдах ханшийг тогтоож байх бөгөөд та эдгээр ханшаар хүссэн үедээ мөнгө худалдан авах буюу дансан дахь мөнгөө худалдаж болно.

Сүүлийн 7 жилийн алт болон мөнгөний үнэ ханшийн өсөлт бууралтыг дараах хүснэгтээс харж болно

Алт:
2000 2001 2002 2003 2004 2005 2006
-4.52% +1.99% +28.91% +22.60% +11.12% +18.06% +23.03%

 

Мөнгө:

2000 2001 2002 2003 2004 2005 2006
- +0.44% +3.25% +24.58% +14.50% +29.75% +46.08%

2001 оноос эхлээд долларын ханш олон улсын зах зээл дээр тасралтгүй унасан, энэ хооронд 9-р сарын 11-ний үйл явдал, Иракийн дайн, Афганистаны дайн зэрэг геополитикийн хурцадмал байдлууд тасралтгүй бий болж байсан нь хөрөнгө оруулагч нарыг алтанд хөрөнгө оруулж эхлэхэд хүргэсэн, мөн хувь хүмүүс гоёл чимэглэлийн болоод хөрөнгө хадгалах хэрэгсэл болгох зорилгоор алтыг ихээхэн худалдан авч байсан нь алтны ханшийг 2001 оноос хойш тасралтгүй өсөхөд хүргэсэн байна. Үүнтэй уялдан мөнгөний эрэлт ч зах зээл дээр эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд мөнгөний ханш ч сүүлийн үед тогтмол өсөлттэй байгаа. Ялангуяа 2006 онд 46,08 хувиар өссөн нь олон улсын санхүүгийн зах дээрх бусад хэрэгслүүдтэй харьцуулахад хол илүү байлаа.

Холбоо барих, Алтны дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк
Хөрөнгө зохицуулалтын газар
Утас: (976-11) 328229, 31 97 08, 319709
Факс: (976-11) 32 11 42
Call center: (976-11)33 11 33
Э-шуудан: davaajav@tdbm.mn

 

2009-08-17

Мэдээлэл
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.

Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.

ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа

"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ

Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо

ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл авах хаягаа бүртгүүлнэ үү.
Төлбөрийн карт
www.bankcard.mn
Интернет Банк
www.ebank.mn
ЖДБ эрхлэгчдийн гарын авлага  
mongolia.smetoolkit.org/mongolia/mn  
© Copyright 2009. Trade & Development Bank.  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Холбоо барих | Сайтын бүтэц | Шагнал | ХХБ-ны АТМ-ын байршил