Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Fly Card үйлчилгээ

 

Худалдаа, хөгжлийн банк, Скайтел компани хамтран Flycard буюу мессежээр гар утсаа цэнэглэх үйлчилгээг Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн. Харин одоо бид энэхүү үйлчилгээгээ Скайтел компаний дараа төлбөрт хэрэглэгч нарт зориулан өргөтгөж байна.

Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар харилцагч та банк дахь хугацаагүй хадгаламж болон картын дансаа ашиглан

  • Ярианы төлбөрөө хурдан шуурхай төлөх,
  • Скайтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн ярианы картыг худалдан авах
  • Олон улсын ярианы карт худалдан авах

боломжтой болж байгаа юм.

Үйлчилгээнд хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байна:

  • Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламж, харилцах данс аль эсвэл төлбөрийн карт эзэмшигч байх,
  • Скайтел компанийн урьдчилсан болон дараа төлбөрт хэрэглэгч байх,

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт
  • Үйлчилгээний маягт бөглөх (банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу.)

Үйлчилгээний давуу талууд:

  • 24 цагийн турш үйлчилгээг авах боломжтой;
  • Скайтелийн сүлжээ орсон бүх газраас үйлчилгээг авна;
  • Үйлчилгээг авахаар мессеж илгээснээс хойш боломжит хамгийн бага хугацаанд ярианы картын 10 оронтой нууц дугаарыг хүлээн авна;
  • Зах зээлд борлуулагдаж буй ханшаар ярианы картаа худалдан авна;
  • Гар утасны ярианы төлбөрөө банк болон Скайтелын аль нэг салбар дээр очихгүй, энгийн хялбар, хурдан шуурхай замаар төлнө.

Үнэ тариф:

  • Үйлчилгээний шимтгэл-100 төгрөг (FlyCard үйлчилгээнд бүртгүүлсэн данснаас авна.)
  • 1 мессежний үнэ

Ярианы карт худалдан авах бол:

 

Та гар утасныхаа мессеж бичих хэсэгт хандан өөрийн худалдан авах гэж буй ярианы картын төрлөө сонгож, форматын дагуу мессеж бичин 133133 дугаарт илгээхэд таны утсанд картын 10 оронтой нууц дугаар мессежээр ирнэ. (Хэрэв та төлбөрийн карт зэмшигч бол зөвхөн үндсэн данснаасаа ярианы карт худалдан авах боломжтой. Иймд мессеж хүсэлтээ 133133 руу илгээхдээ үндсэн дансныхаа төлөөлөх тоо буюу нууц дугаарыг илгээнэ үү).

  • Жишээ нь: Та 10 000 төгрөгийн үнэтэй SkyCall 6000 нэгжтэй 30 хоногтой карт худалдан авах гэж байгаа бөгөөд таны төлөөлөх тоо буюу нууц дугаар тань 25 бол мессежийг доорх загварын дагуу бичиж явуулна.

    Т10000 D30 Р25

  • Хоноггүй ярианы карт худалдан авах бол Т үсэг, зай авалгүйгээр худалдан авах гэж буй ярианы картынхаа үнийн дүнг бичиж зай аваад, Р үсэг зай авалгүйгээр төлөөлөх тоо буюу нууц дугаараа бичихэд хангалттай.

    Жишээ нь: 5 000 төгрөгийн SkyPhone 5 000 нэгжтэй хоноггүй карт худалдан авах гэж байгаа бөгөөд таны төлөөлөх тоо буюу нууц дугаар тань 25 байг,

    Т5000 Р25 гэж бичихэд хангалттай.

Картын төрлүүд болон мессеж бичих заавар:

ҮНЭ НУУЦ ДУГААР МЕССЕЖ БИЧИХ ХЭЛБЭР
Хугацаагүй нэгжийн картууд
500 ₮ 500 нэгжтэй хоноггүй карт Т500 Р[нууц дугаар]
1000 ₮ 1000 нэгжтэй хоноггүй карт Т1000 Р[нууц дугаар]
2000₮ 2000 нэгжтэй хоноггүй карт Т2000 Р[нууц дугаар]
5000₮ 5000 нэгжтэй хоноггүй карт Т5000 Р[нууц дугаар]
10000₮ 10000 нэгжтэй хоноггүй карт Т10000 Р[нууц дугаар]
SkyCall үйлчилгээний картууд
3000 ₮ SkyCall 3000 нэгжтэй 30 хоногтой карт Т3000 D30 Р[нууц дугаар]
7000 ₮ SkyCall 7000 нэгжтэй 70 хоногтой карт Т7000 D70 Р[нууц дугаар]
15500₮ SkyCall 15500 нэгжтэй 155 хоногтой карт Т15500 D155 Р[нууц дугаар]
18000₮ SkyCall 18000 нэгжтэй 180 хоногтой карт Т18000 D180 Р[нууц дугаар]
D20 үйлчилгээний картууд
3000₮ D20 3000 нэгжтэй 30 хоногтой карт Т3000 D30 Р[нууц дугаар]
6000₮ D20 5000 нэгжтэй 60 хоногтой карт Т6000 D60 Р[нууц дугаар]
14000₮ D20 12000 нэгжтэй 120 хоногтой карт Т14000 D120 Р[нууц дугаар]
Skyphone үйлчилгээний картууд
10000₮ SkyPhone 7000 нэгжтэй 30 хоногтой карт Т10000 D30 Р[нууц дугаар]
19500₮ SkyPhone 16500нэгжтэй 45 хоногтой карт Т19500 D45 Р[нууц дугаар]
36000₮ SkyPhone 33000 нэгжтэй 90 хоногтой карт Т36000 D90 Р[нууц дугаар]
SmartCard Олон улсын ярианы картууд
10000₮ Олон улсын ярианы 10000₮-н карт SMART10000 Р[нууц дугаар]
5000₮ Олон улсын ярианы 5000₮-н карт SMART5000 Р[нууц дугаар]
3000₮ Олон улсын ярианы 3000₮-н карт SMART3000 Р[нууц дугаар]
1500₮ Олон улсын ярианы 1500₮-н карт SMART1500 Р[нууц дугаар]
Хятад улс руу ярих NiHaoZhongGuo карт
5000₮ Хятад улс руу ярих 5000₮-н карт CHINA5000 Р[нууц дугаар]
3000₮ Хятад улс руу ярих 3000₮-н карт CHINA3000 Р[нууц дугаар]

Форматын дагуу бүх бичиглэлийг үнэн зөв бичсэн бол Банкны тусгай дугаар 133133 дугаар руу илгээнэ. Таны гар утсанд ярианы картын 10 оронтой дугаар мессежээр ирнэ.

Ярианы төлбөрөө төлөх бол:

Гар утасныхаа мессеж бичих хэсэгт нэвтэрч, B үсэг, зай авалгүйгээр ярианы төлбөрийн дүн, зай аваад P үсэг,төлөөлөх тоо буюу нууц дугаарыг бичиж 133133 дугаарт илгээхэд төлбөр амжилттай төлбөгдсөн талаарх мэдээллийг мессежээр танд мэдэгдэнэ.

Жишээ нь: Таны ярианы төлбөр 2008.08 сард 15 000 төгрөг гарсан бөгөөд таны төлөөлөх тоо буюу нууц дугаар тань 25 байг. Тэгвэл та доорх форматаар (B15000 Р25) мессеж илгээнэ. Амжилттай болсон үед таны данснаас 15 000 төгрөг хасагдана.

Анхааруулга: 

Таны гар утас илгээсэн мессежээ автоматаар хадгалдаг бол 133133 дугаарт илгээсэн мессежүүдээ нэг бүрчлэн устгана уу. Учир нь таны төлөөлөх тоо буюу нууц дугаарыг хэн нэгэн этгээд мэдсэн тохиолдолд таны утсыг ашиглан ярианы карт худалдан авах боломжтой учраас өөрийн нууц дугаарыг чанд нууцлана уу

Холбоо барих, Flycard үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

Худалдаа, хөгжлийн банк   Скайтел ХХК
Утас: 1977
Вэб: www.ebank.mn www.tdbm.mn
 

Утас: +976 11 319191, 1515
www.skytel.mn

Э-шуудан: info@tdbm.mn   И-мэйл: skytel@skytel.mn

2012-01-18

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.