Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Түгээмэл асуултууд

ХХБ-наас гаргаж байгаа Орон сууцны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас олж авах вэ?

Хэрэв та  ХХБ-ны орон сууцны зээлийг онцлон сонирхож зээлд хамрагдахаар шийдсэн бол ХХБ-ны аль ч салбарт очоод Данс хариуцсан ажилтантай уулзан зөвлөгөө авахад болно. Утсаар мэдээлэл авах бол тус банкны Иргэдийн банкны газрын - 331884 утсанд холбогдоорой.

Худалдан авах байраа сонгох, банкинд Орон сууцны зээлийн материал бүрдүүлж өгөх 2-ын алийг нь түрүүлж хийх шаардлагатай вэ?

Танд зөвлөхөд эхлээд банкны орон сууцны зээл хариуцсан ажилтантай уулзаад эхний ээлжинд өөрийн өрхийн сарын орлого, цалингийн хэмжээнд хэдий хэмжээний зээл авч болох боломжтой эсэхээ мэдээд авах хэрэгтэй.

Тэгээд зээлийн материалаа бүрдүүлж өгөхөөс өмнө Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг судлан таны сонирхож байгаа орон сууц ямар үнэтэй байгаа, та өөрөө түүний хэдэн хувийг өөрийн хуримтлалаас гаргах боломжтой, дээр нь ямар хэмжээний зээл авах шаардлагатай болох талаар тодорхой ойлголттой болсон байх нь зүйтэй. Үүний дараа нарийн тооцоо хийж зээлээр орон сууц авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан бол зээл авахад шаардагдах материалыг бүрдүүлж банкинд өргөдөл гаргана.

Орон сууцны зээл авах хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэж өгөх вэ?

Банк зээлдэгчээс зээлийн материалыг бүрэн хүлээж авснаас хойш ажлын 7 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хугацаанд худалдан авч байгаа орон сууцыг газар дээр нь очиж үзэх, үнэлгээ тогтоох, зээлийн хүсэлт гаргагчийн төлбөрийн чадварт судалгаа хийх, эрсдлийн дүн шинжилгээ гаргах , энэ бүхнийг Зээлийн хороонд танилцуулан шийдвэр гаргуулах зэрэг үйл ажиллагаа явагдана.

Зээлээр санхүүжүүлэх орон сууцнуудад ямар нэг хязгаарлалт бий юу?

Зээлээр санхүүжүүлэх орон сууц нь банкны барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд энэхүү шаардлагыг хангаж байгаа эсэхийг Банкны Эрсдлийн шинжээч үнэлэн тогтооно. 

  • Шинэ орон сууцны хувьд барилгын гүйцэтгэл 90 хувьтай байх ёстой,
  • Хувийн орон сууцны хувьд дулаан, цахилгаан, цэвэр бохир усны холболт, хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх,
  • Хуучин орон сууцны хувьд Банкны эрсдлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ.
  • Үйлдвэр үйлчилгээ явуулах зориулалтаар ашигладаг нэг давхрын өргөтгөл бүхий орон сууцыг энэ зээлээр санхүүжүүлэхгүй.

Зээлээр авч байгаа орон сууцыг өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд гэр бүлийн хүмүүсээ давхар бүртгүүлж болох уу?

Орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээнд зээлдэгч ба түүний хамтран зээлдэгчийн нэрийг заавал бүртгүүлнэ. Үүн дээр гэр бүлийн хүмүүс, үр хүүхдийг бүртгүүлж болно. Зээлээр санхүүжүүлсэн орон сууцны өмчлөл нь Зээлдэгчид, гэхдээ зээл төлөгдөж дуустал банкны барьцаанд байна.

Зээлийн барьцаанд орон сууцнаас өөр  юу барьцаалж болох вэ?

Зээлийн барьцаанд тус банкинд байршуулсан хадгаламжийг барьцаалж болно.

Танай банк Орон сууцны зээлийн эрсдлийн талаар ямар Даатгалын компанитай хамтран ажилладаг вэ? Ямар эрсдлээс даатгадаг вэ?

Монгол даатгал компанитай хамтран ажиллах гэрээтэй. Зээлдэгчийн амь нас ба орон сууцыг болзошгүй эрсдлээс даатгана.

Даатгалын хураамж нь ямар байх вэ?

Амь насны даатгалын жилийн хураамж – Зээлийн үлдэгдлээс-0,2%
Орон сууцны даатгалын жилийн хураамж- Орон сууцны үнэлгээний -0,2%

Даатгалын хураамжаа төлөхгүй бол яах вэ?

Хэрэв та даатгалын хураамжаа төлөхгүй бол Банк тантай байгуулсан Зээлийн гэрээгээ цуцлах буюу зээлээ даруй төлж дуусгахыг шаардах болно.

Зээлийг хугацаанаас өмнө төлж болох уу?

Болно. Хугацаанаас өмнө төлөхөд банк шимтгэл авахгүй.

Зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа бий юу?

Байхгүй. Зээл олгогдсон өдрөөс эхлэн хүү бодогдоно.

Хамтран зээлдэгчид нь нэг гэр бүлийн хүмүүс байгаад, зээлийн хугацаанд гэрлэлтээ цуцлуулсан бол яах вэ?

Нэгэнт Зээлийн гэрээгээр зээлдэгч ба хамтран зээлдэгч нь зээл төлөх үүрэг хариуцлагыг адил тэгш хүлээсэн тул зээлээ хамтран төлж дуусгах үүрэгтэй. Гэрлэлтээ цуцлуулсан нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй.

Зээлийн хугацаа хэтрэлтийг  хэзээнээс тооцох вэ?

Төлбөр хийгдээгүй хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхэлнэ.

Зээлээ төлж дуусаагүй байхад зээлээр авсан орон сууцаа зарж болох уу?

Боломжгүй. Зээлээр санхүүжүүлсэн орон сууц нь банкны зээлийн барьцаанд байгаа тул хэрэв зарах шаардлагатай бол эхлээд зээлээ хугацаанаас нь өмнө төлж дуусгаад орон сууцаа барьцаанаас чөлөөлсний дараа л зарах боломжтой болно.

Хэрэв зээлдэгч удаан хугацаагаар томилолтоор явах шаардлага гарвал сар бүрийн төлбөрөө яаж хийх вэ?

Энэ тохиолдолд томилолтоор явах хугацаанд гарах төлбөрөө урьдчилаад зээл төлөх харилцах дансандаа байршуулаад үлдээж болно. Эсвэл хэн нэг ойр дотны хүндээ өөрийн өмнөөс зээлийн төлбөр хийх ажлыг итгэмжлэн хариуцуулж болох юм.

Хувь хүнээс хуучин орон сууц худалдан авч байгаа тохиолдолд Бэлэглэлийн гэрээ хийж зээлд хамрагдаж болох уу?

Болохгүй. Заавал тухайн дүүргийн нотариатаар гэрчлүүлсэн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байх ёстой.

Сар бүрийн зээлийн төлбөрөө хаана төлж байх ёстой вэ? Зээл авсан салбартаа юу?

Зээлийн төлбөрийг аль ч салбарт хийж болно. Хамгийн гол нь дансны дугаараа зөв бөглөх ёстой.

Өөр банкнаас авсан Орон сууцны зээлийг шилжүүлж болох уу?

Болно. Энэ тохиолдолд шинээр зээл олгохтой адил шаардлагын дагуу бүх судалгаа хийгдэнэ.

Зээлийн хугацааг сунгаж болох уу?

Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацааг банкны орон сууцны зээлийн дээд хэмжээнд багтаан 1 удаа сунгаж болно. Энэ тохиолдолд анх авсан зээлийн хугацаа ба  сунгасан хугацаа нь нийлбэр дүнгээрээ 10 жилээс хэтрэхгүй байна. Зээлийн хугацааг сунгахад зээлдэгч шимтгэл төлнө.

2009-11-03

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.