Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Орон сууц худалдан авах зээл

 Орон сууц худалдан авах

Та орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу?
Үүний тулд танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу?
Худалдаа, хөгжлийн банк танд хамгийн тааламжтай нөхцөл бүхий  урт хугацаат орон сууцны зээлийг санал болгож байна.

Манай банкны орон сууцны зээлийн давуу талууд:

  • Хамгийн бага хүү
  • Хамгийн урт хугацаа
  • Хамгийн өндөр зээлийн хэмжээ

Зээлийн нөхцөл:

Урьдчилгаа төлбөрийн хэмжээ Зээлийн хүү жилийн Зээлийн хүү сарын Хугацаа Хэмжээ
Төгрөг Ам.доллар Төгрөг Ам.доллар
20 - 30% хүртэл 19.8% 16.2% 1.65% 1.35% 1-15 жил 150 сая төгрөг, түүнтэй тэнцэх ам.доллар хүртэл
30 - 40% хүртэл 19.2% 15.6% 1.60% 1.30%
40% ба түүнээс дээш 18.0% 15.0% 1.50% 1.25%

Зээлдэгчид тавигдах шаардлагууд: 

  • Монгол улсын иргэн байх,
  • 21-ээс дээш настай байх,
  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 1-ээс доошгүй жил тогтвортой  ажилласан байх,
  • Хувиараа бизнес эрхлэгчид 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх,
  • Зээлдэгчийн өрхийн сарын орлого/татварын дараах/ 500,000 төгрөгөөс багагүй байх,
  • Бусад Банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх,
  • Зээлдэгчийн татварын дараах орлогын 50 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу.)
  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

Даатгал: 

Орон сууцны зээлийн гэрээ дуусгавар болтол зээлээр санхүүжүүлсэн орон сууц болон, зээлдэгчийн амь насыг болзошгүй эрсдлээс даатгуулна.

Анхаарах зүйл:

  • Зээлийн хэмжээ барьцаалж буй орон сууцны үнэлгээний 70 хувиас хэтрэхгүй байна.

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.