|
Орон сууцны зээл Орон сууц худалдан авах, хувийн орон сууц барих зээл
Та орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу? Үүний тулд танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу? Худалдаа, хөгжлийн банк танд хамгийн тааламжтай нөхцөл бүхий урт хугацаат орон сууцны зээлийг санал болгож байна.
Манай банкны орон сууцны зээлийн давуу талууд:
- Хамгийн бага хүү
- Хамгийн урт хугацаа
- Хамгийн өндөр зээлийн хэмжээ
Зээлийн нөхцөл:
| Зориулалт |
Хугацаа /жилээр/ |
Хэмжээ |
Урьдчилгаа төлбөр |
| Төгрөг |
Ам.доллар |
| Нийтийн орон сууц худалдан авах |
1-15 жил |
100 сая төгрөг хүртэл |
100 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар хүртэл |
30% |
Зээлийн хүү:
| Урьдчилгаа төлбөрийн хэмжээ |
Зээлийн хүү жилийн |
Зээлийн хүү сарын |
| Төгрөг |
Ам.доллар |
Төгрөг |
Ам.доллар |
| 30-40% |
18.0% |
16.8% |
1.50% |
1.40% |
| 41% ба түүнээс дээш |
17.4% |
16.2% |
1.45% |
1.35% |
Зээлдэгчид тавигдах шаардлагууд:
- Монгол улсын иргэн байх,
- 21-ээс дээш настай байх,
- Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 2-оос доошгүй жил тогтвортой ажилласан байх,
- Хувиараа бизнес эрхлэгчид 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх,
- Зээлдэгчийн өрхийн сарын орлого/татварын дараах/ 500,000 төгрөгөөс багагүй байх,
- Бусад Банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх,
- Зээлдэгчийн татварын дараах орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх.
Даатгал:
Орон сууцны зээлийн гэрээ дуусгавар болтол зээлээр санхүүжүүлсэн орон сууц болон, зээлдэгчийн амь насыг болзошгүй эрсдлээс даатгуулна.
Анхаарах зүйл:
- Зээлийн хэмжээ барьцаалж буй орон сууцны үнэлгээний 70 хувиас хэтрэхгүй байна.
- Хувийн орон сууц барих зээлийг барилгын ажлын гүйцэтгэлээс хамааруулан хэсэгчлэн олгоно.
Холбоо барих, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Иргэдийн банкны газар Утас : (976-11) 331884 Факс : (976-11) 327297
Холбогдох линкүүд:
2010-06-10
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|