|
И-Биллинг үйлчилгээ Манай банк нь үйлчилгээний төлбөрөө хэрэглэгчдээс сар бүр тогтмол нэхэмжилдэг байгууллагуудтай хамтран цахим нэхэмжлэх буюу и-биллинг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар харилцагч нь гар утасны ярианы төлбөр, интернэтийн хураамж, орон сууцны төлбөр гэх мэт үйлчилгээний төлбөрийг банк болон үйлчилгээний байгууллагад очиж төлөхгүйгээр, банктай гэрээ байгуулсны үндсэн дээр харилцах, хадгаламж болон картын данснаасаа автоматаар суутгуулан төлөх юм.
Хамтран ажиллаж буй байгууллага, компаниуд:
Үйлчилгээнд хамрагдахын тулд:
- Худалдаа, хөгжлийн банкны харилцагч байх
- Хамтран ажиллаж буй байгууллагуудын хэрэглэгч байх
Үйлчилгээний гол давуу талууд:
- Төлбөрөө төлөхийн тулд банк болон үйлчилгээний байгууллагад очин, урт дараалалд зогсохгүй.
- Таны үнэт цагийг хэмнэнэ.
- Төлбөр суутгагдсан даруйд төлбөрийн баримт мэдээлэл мессеж болон и-мэйлээр очно.
- Таны хаана байгаагаас үл хамааран үйлчилгээний төлбөр төлөгдөнө.
Үнэ тариф:
- Үйлчилгээний шимтгэл 100 төг
Бүрдүүлэх материал:
- Хувь хүн (иргэний үнэмлэх, гадаад пасспорт)
- Байгууллага (баталгаат гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан хүсэлт)
- Карт эзэмшигч бол үйлчилгээний эрхийг нээлгэхэд Худалдаа, хөгжлийн банкны аль ч салбарт ирж нээлгэх
- Харилцах, хадгаламжийн данс эзэмшигч бол данс байршиж буй салбартаа хандан нээлгэнэ. (Маягтыг банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
Анхааруулга
- Хэрэв та энэхүү үйлчилгээнд хамрагдахаар банктай гэрээ байгуулсан бол төлбөрөө банкны аль нэг салбар, болон банктай хамтран ажиллаж буй байгууллагын үйлчилгээний салбарт очиж, төлөхгүй байх.
- Та сар бүр карт болон харилцах, хадгаламжийн дансандаа төлбөр суутгахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байршуулах.
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
 |
Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.
|
 |
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.
|
|