|
Арилжааны хөрөнгө оруулалтын данс Олон улсад хамгийн өндөр өгөөжтэй үйл ажиллагаа нь арилжааны үйл ажиллагаа байдаг. Тиймээс ч 1980-аад оноос хойш хөрөнгө оруулагчид, иргэд өөрсдийн хөрөнгийг өсгөхийн тулд олон улсын банк хоорондын зах болон бирж дээр арилжааны үйл ажиллагааг эрчимтэй хийж эхэлсэн. Гэвч олон улсын валютын зах зээлийн хэлбэлзэлтэй байдал, түүн дэх эрсдэл, хөрөнгө оруулагч, иргэдийн мэргэжлийн мэдлэг чадварын дутмаг байдлаас улбаалж эдгээр хөрөнгө оруулагчид энэхүү үйл ажиллагаанаас алдагдал хүлээх болсон.
Зарим судлаачдын тооцоолсноор арилжаа хийж буй мэргэжлийн бус байгууллага, хувь хүмүүсийн 80% алддаг гэжээ. Иймд мэрэгжлийн банк, санхүүгийн байгууллагууд арилжааны хөрөнгө оруулалтын дансны үйлчилгээг санал болгож эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар арилжааны дансны үйлчилгээ нь банкны голлох үйлчилгээний нэг болж чадсан.
Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн арилжааны үйл ажиллагааны туршлагадаа суурилан харилцагчиддаа арилжааны хөрөнгө оруулалтын дансны үйлчилгээг санал болгож байна. Банкны зарласан хугацаанд та арилжааны хөрөнгө оруулалтын дансанд өөрийн мөнгөн хөрөнгийг байршуулах бөгөөд банк таны нэрийн өмнөөс олон улсын банк хоорондын зах дээр арилжааны үйл ажиллагааг эрхлэх болно.
Арилжааны хөрөнгө оруулалтын дансны үйлчилгээг авснаар:
- Ердийн хадгаламжаас илүү орлого олох боломжтой. - Та өөрийн хөрөнгө оруулалтыг тархаах боломжтой. - Арилжааны үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллгааг банк хариуцах болно. - Та өөрийн хөрөнгө оруулалтыг байнга хянах боломжтой.
Арилжааны хөрөнгө оруулалтын дансны үйлчилгээнд тавигдах шаардлага:
- Дансны доод үлдэгдэл 50,000. ам.доллар - Дансны үлдэгдэлд бодох хүү 3% /365 хоног/ - Үйлчилгээний шимтгэл 3% /365 хоног/ - Ашгийг жилд нэг удаа бодох ба 30% шимтгэлтэй - Орлого, зарлагын гүйлгээ зөвшөөрөгдөхгүй
Та арилжааны хөрөнгө оруулалтын данс нээхэд дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
Иргэний хувьд:
1. Арилжааны хөрөнгө оруулалтын данс нээлгэхийг хүссэн өргөдөл /банкнаас өгсөн маягтын дагуу/. 2. 1 хувь цээж зураг. 3. Арилжааны хөрөнгө оруулалтын дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах тухай мэдүүлэг. 4. Төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг. Гарын үсгийн маягаа нотариатаар баталгаажуулсан байна.
Хуулийн этгээдийн хувьд:
1. Арилжааны хөрөнгө оруулалтын данс нээлгэхийг хүссэн өргөдөл /банкнаас өгсөн маягтын дагуу/. 2. Бүртгэх байгууллагаас олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Татварын газрын дэргэдэх Улсын бүртгэлийн алба болон Гадаадын хөрөнгө, гадаад худалдааны агeнтлаг). 3. Тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага/удирдлагаас Арилжааны хөрөнгө оруулалтын данс нээлгэхийг зөвшөөрсөн шийдвэр. 4. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтны овог, нэр, гарын үсгийн маяг, тамга, тэмдгийн дардас. Эдгээрийг нотариатаар баталгаажуулсан байна. 5. Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
Холбоо барих, Хөрөнгө оруулалтын дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Худалдаа, хөгжлийн банк Хөрөнгө Зохицуулалтын газар Утас: (976-11) 328229, 319708 Факс: (976-11) 321142 Call center: (976-11) 331133 Э-шуудан: davaajav@tdbm.mn
2009-08-17
|
Мэдээлэл |
|
ХХБ-ны Виза карт өндөр нууцлал бүхий "EMV Chip" технологид шилжлээ.
Манай банк тєлбєрийн картын системийн хамгийн найдвартай, эрсдэлгvй хэрэгсэл болох EMV Visa картыг зах зээлд нэвтрvvллээ.
|
|
ХХБ “MoneyGram” үйлчилгээнийхээ чанар,технологийг шинэ шатанд гаргалаа
"MoneyGram ACP" шинэ программийг ХХБ болон MoneyGram байгууллагын ажилтнууд хамтран бүтээж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
|
|
Verified by Visa болон Master Card Secure Code үйлчилгээ
Карт эзэмшигчдэдээ зориулан интернэтээр аюлгүй, найдвартай худалдан авалт хийх үйлчилгээг нэвтрүүллээ
|
|
Шуурхай шилжүүлгийн “Easy One” үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр боллоо
ХХБ Өмнөд Солонгосын Korean Exchange банктай хамтран ажиллахаар боллоо
|
|