|
Байгууллагын кредит карт Картын төрлүүд
Байгууллагын кредит карт гэж юу вэ?
Бизнес кредит карт /₮ карт, Visa, MasterCard/ нь дансандаа урьдчилан бэлэн мөнгө байршуулахгүйгээр банкнаас тогтоож өгсөн зээлийн лимитийн хэмжээнд гүйлгээ хийх боломжтой байдаг. Картаар гарсан төлбөрийг дараа сард нь банкнаас хуулгаар нэхэмжилсэний дагуу төлдгөөрөө бусад төрлийн картнаас ялгаатай. Уг карт нь ОЛОН УЛСЫН болон ДОТООДЫН гэсэн 2 төрөлтэй байна.
ХХБ-ны байгууллагын кредит карттай болсоноор ТА:
- Дотооддоо болон олон улсад төлбөр тооцоог байгууллагын картаар хялбар, шуурхай хийгдэнэ.
- Картын төлбөрийг танай байгууллага хугацаандаа багтааж төлснөөр хүүгүй зээлийг байнга ашиглах /картаар төлбөр хийснээс хойш дараа сарын 15 хүртэл хугацаанд хүүгүй ашиглах/
- Илүү зардал гаргах шаардлагагүй бөгөөд байгууллагын хэрэгцээгээ бүрэн хянах
- Байгууллагынхаа богино хугацаат эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх боломжтой.
- Мөнгөн хэлбэрээр байршуулсан барьцаа хөрөнгөнд тань дансны валютаас хамааран жилийн 1.2%-3.6% хүү тооцогдоно.
- Мөн Магнай Трейд, М-Ойл болон Шунхлайгийн ШТС-уудаас шатахуун авбал 1.0%-1.5%-ийн мөнгөн урамшуулал авах боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Карт эзэмшихийг хүссэн байгууллагын албан хүсэлт
- Карт эзэмших байгууллагын өргөдөл, гэрээ /банкны маягтын дагуу/
- Карт эзэмшигчийн өргөдөл /банкны маягтын дагуу /
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний банкны гэрээт нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Байгууллагын дүрэм;
- Зээлийн карт эзэмшихийг зөвшөөрсөн талаар тухайн байгууллагын эрх бүхий этгээд буюу ТУЗ-ын тогтоол, байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол
- Карт эзэмшигч тус бүрийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Карт эзэмшигч тус бүрийн 1 хувь цээж зураг;
- Байгууллагын сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
Картын үйлчилгээний нөхцөл
| |
Дотоодын бизнес кредит карт /₮ карт,Visa / |
Олон улсын бизнес кредит карт |
| Доллар /Visa,MC/ |
Евро /MC/ |
| Элсэлтийн хураамж |
хураамжгүй
|
| Жилийн хураамж |
15’000 ₮ |
50 $ |
30 € |
| Зээлийн дээд хэмжээ |
200 сая.₮ |
250 мян.$ |
110мян € |
| Зээлийн хүү /сараар/ |
1,8% |
1,8% |
1,5% |
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
|