Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх
Худалдаа Хөгжлийн Банк

Автомашины зээл

 Та сонирхсон автомашинаа өөрийн үйл ажиллагаандаа хүндрэл учруулахгүйгээр зээлээр худалдан авах боломжтой боллоо.

Автомашины зээлийн нөхцөл:

Зээлийн нөхцөл Хуучин автомашин Шинэ автомашин
Онцлог
  • Монголд улсад ашиглаж байгаагүй
  • Улсын дугаар аваагүй
  • 10 жил болон түүнээс доош насжилттай (үйлдвэрлэсэн оноос хойш)
Ашиглаагүй байх
Зээлийн хүү (сарын) MNT 1.9% 1.7%
USD 1.5% 1.4%
Зээлийн дээд хэмжээ MNT 40 сая төгрөг болон түүнтэй тэнцэх ам.доллар Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 80% хүртэл
USD
Зээлийн хугацаа 24 сар хүртэл 36 сар хүртэл
Урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ 25% 20%
Нийлүүлэгч
  • Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд
Барьцаа хөрөнгө 10 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээтэй ам.доллар хүртэлх зээлд автомашины иж бүрэн даатгалд даатгуулан автомашинаа дангаар барьцаалах, эсвэл орон сууц, хашаа байшин газрын хамт нэмж барьцаална. 40%-иас бага урьдчилгаа төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгө давхар барьцаална.
10 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллароос дээш дүнтэй зээлд орон сууц, хашаа байшин газрын хамт нэмж барьцаална. 40% болон түүнээс дээш хэмжээтэй урьдчилгаа төлсөн тохиолдолд автомашины бүрэн даатгалд хамруулан автомашинаа дангаар барьцаална.

Зээлдэгчид тавигдах шаардлага:

  • 1 жилээс доошгүй хугацаанд тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага;
  • 1 жилээс доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж буй иргэд;
  • Зээлийг эргүүлэн төлөх чадвартай байх;
  • Банкнаас тавигдах бусад шаардлага

Бүрдүүлэх материал:

Аж ахуйн нэгжийн хувьд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  • Хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ (нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  • Үйл ажиллагаа эрхлэх лиценз, холбогдох байгууллагын зөвшөөрөл (хуулбар);
  • Худалдан авах гэж буй автомашины баримт бичгүүд
  • Зээлдэгчийн санхүүгийн баримт бичгүүд
  • Зээлийн барьцаа хөрөнгийн баримт бичиг
  • Зээлийн судалгаанд шаардлагатай бусад баримт бичиг, тооцоо судалгаа, мэдээлэл г.м

Иргэдийн хувьд:

  • Зээлийн өргөдөл (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
  • Нийлүүлэгч байгууллагын төлбөрийн нэхэмжлэх
  • Худалдан авах гэж буй автомашины тeхник үзүүлэлтүүд
  • Ажлын газрын тодорхойлолт (Цалингийн орлогоос зээлийн төлбөр төлөх тохиолдолд)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Жолооны үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
  • Хэрэв өөрийн хөрөнгийг барьцаалах бол: Зээлийн барьцаанд тавихаар санал болгосон хөрөнгийн өмчлөх эрхийн болон бусад баримт бичиг, зөвшөөрөл, лавлагаа
  • Зээлдэгчийн орлогыг нотлох баримтууд
  • Хэрэв шаардлагатай бол банкнаас хүссэн нэмэлт баримт матeриалыг гаргаж өгөх

Банктай хамтран ажиллаж буй автомашин нийлүүлэгч байгууллагууд:

Д/д Байгууллагууд Холбоо барих утас Вэб хуудас Голлон зарагддаг автомашины марк
1 Таван богд моторс ХХК 345225, 99092361, 99111963 www.motors.tavanbogd.com Volkswagen
2 Монгол Хьюндэй Киа ХХК 635250, 99110724 www.hyundai-kia.mn Hyundai, Kia
3 МСМ ХХК 318138,  318139,   99111241,   99143201 www.msm.mn Mercedes Benz, Mitsubishi, Jeep
4 Наранмоторс ХХК 322758 www.narantrade.mn BMW
5 Монгол субару автомашин ХХК 70175277 www.subaru-mongolia.com Subaru
6 Альфа моторс ХХК 70161616, 99080595 www.4х4.mn Toyota
7 Киа Моторс Монгол ХХК  50111212 www.kmm.mn Kia
8 Метромоторс ХХК    www.metromotors.mn Бүх төрлийн
9 Глобал моторс ХХК   www.globalbridge.mn Kia
10 BMMM ХХК 99094708, 99115134   Mitsubishi
11 Монгол Хьюндай автомотив ХХК 70181861 www.mongolhyundai.mn Hyundai
12 Дельта авто сервис ХХК 343333   Toyota, Nissan, Honda
13 Монголиан каар маркет ХХК 322282   Land Cruiser
14 Номин моторс ХХК 631222 motors.nomin.mn Chevrolet
15 Статус авто трейд ХХК 324039   Toyota
16 Техник импорт ХК 685190   Toyota
17 Моннис моторс ХХК 318283 www.monnis.com Nissan
18 Айчи Автомобилс Монголиа ХХК 70152505   Бүх төрлийн

Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

1977 (7/24) tdbm.mn/facebook
133133 tdbm.mn/twitter
info@tdbm.mn www.tdbm.mn
+ 976 70161988 (7/24 / гадаадаас холбогдож байгаа тохиолдолд энэ дугаарлуу залгана уу)

2013-03-27

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.