|
Цалингийн зээл Эрхэм хүндэт харилцагч Танд Худалдаа, хөгжлийн банк цалингийн зээлийн үйлчилгээг санал болгож байна.
Зээлийн ерөнхий нөхцөл
| Зээлийн дээд хэмжээ |
Татварын дараах цалинг 12 дахин нэмэгдүүлсэн дүн хүртэл хэмжээгээр олгоно |
| Зээлийн дээд хугацаа |
24 сар |
| Зээлийн сарын хүү |
1.5%-1.8%(төгрөг) 1.5%(ам.доллар, евро) |
| Хэн энэ зээлд хамрагдаж болох вэ? |
ХХБанктай цалин олгох гэрээ байгуулсан байгууллагын ажилтан. Ажил олгогч байгууллагадаа сүүлийн 6-гаас доошгүй сар үндсэн ажилтнаар ажилласан, дээрх хугацаанд нийгмийн даатгалд хамрагдсан байх, давтан зээлдэгчийн хувьд өмнөх зээлийн чанаргүй түүх үүсээгүй байх. |
| Зээлийн, хүүгийн төлөлт |
Сар бүр тэнцүү хэмжээгээр цалингаас суутгана. Суутгалын дүн сарын үндсэн цалингийн 50%-иас хэтрэхгүй. |
| Цалингийн зээл авахын тулд хаана хандах вэ? |
ХХБ-ны бүх салбарууд цалингийн зээл олгож байгаа учир та өөрт ойр байрлах аль ч салбарт хандаж болно |
Бүрдүүлэх материал:
- Цалингийн зээлийн маягт (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
- Байгууллагын тодорхойлолт. Энэ нь ажил олгогч байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдсэн байна. (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
- Иргэний үнэмлэх, түүний хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиар авчрах
- Зээл хүсэгчийн оршин суугаа хорооноос ам бүлийн тодорхойлолт
- Бусад шаардлагатай бичиг баримтууд
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
Та дараах хүснэгтээс зээлийн дээд хэмжээ болон сарын нийт суутгалын хэмжээгээ тооцохын тулд цэнхэр өнгөөр будагдсан доорх нүднүүдэд харгалзах өгөгдлүүдийг оруулна уу!
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаар өрнөсөн Мост Мони үйлчилгээний талаарх “Миний цахим хэтэвч” видео бүтээлийн уралдаан фэйсбүүк хэрэглэгч болон шүүгчдийн 50, 50 хувийн саналаар дүнгээ гаргалаа.
|
 |
|
 |
Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
|
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
|