|
Хадгаламжийн данс нээлгэх Та тус банкинд хадгаламжийн данс нээлгэснээр:
Таны хадгаламжийн дансанд хүү тооцох бөгөөд таны мөнгө хамгийн найдвартай банкинд хадгалагдах болно. Таны мөнгөн хөрөнгөтэй холбоотой нууцыг банк чандлан хадгалах болно. Өөрийн хадгаламжаа барьцаалан бага хүүтэй зээл авч болно. Мөнгөн хөрөнгөө бусдад өв залгамжлуулж болно. Та хадгаламжиндаа хамтран эзэмших эрх нээлгэж болно.
Бүрдүүлэх материал:
- Иргэдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлт (банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
- Иргэний үнэмлэхийн хуулбар; (хүүхдийн хадгаламж нээлгэх тохиолдол хүүхдийн төрсний гэрчилгээний хамт)
- Хүүхдийн хадгаламж нээлгэх хүсэлт (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
Анхааруулга:
- Та хадгаламжийн дансандаа мөнгөн хөрөнгөө байршуулснаар хадгаламжийн гэрээ байгуулагдах бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү шимтгэлийн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
- Та хугацаатай хадгаламжинд мөнгөө хадгалуулсан тохиолдолд гэрээний хугацаанд зарлагын гүйлгээ гаргавал хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хүүг хүчингүйд тооцож, хугацаа алдалтын хүүгээр тооцох болно.
- Таны хугацаат хадгаламжийн гэрээний хугацаа дууссан нөхцөлд хадгаламж тань хугацаагүй хадгаламжинд шилжих болно.
- Хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийлгэхдээ хадгаламжийн дэвтрийг иргэний үнэмлэхийн хамт авчирна.
Холбоо барих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:
2013-03-27
|
ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
 |
Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
|
 |
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
|
 |
Хүүхдийн тань хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.
|
 |
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний Ивээн тэтгэгчдийн тоглолт ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж, өчигдөр Аваргын алтан цомыг Худалдаа, хөгжлийн банкны баг хүртлээ.
|
|